20080829

Гай зовлон гэдэг хэлж ирдэгүй, хийсч ирдээг гэж...

1 comments
Өнгөрсөн пүрэв гарагт хамаатны маань бяцхан хүү Ялалт өндөрөөс унаад, эмлэгт хүргэгдсэн тухай сонсоод би итгэхийг огтхон ч хүссэнгүй. Жаахан байж байгаад, өнгөрчлөө гэж дууллаа. "Яагаад" гэдэг асуулт хамгийн түрүүнд орж ирлээ. "Яагаад тэр хүү гэж?" Бид маргааш нь яваад очлоо \гэр нь Дарханд\. Машинаас буугаад, хэсэг хүмүүстэй гадаа нь уулзаж, юу болсон одоо байдал ямархуу байгаа тухай сонслоо. Тэгж байтал Болдоо \аав нь\ хүүгийхээ зургийг барьсаар машинаас гарч ирлээ. Түүнийг тэвэрч жаахан ч гэсэн гашуудлаас нь хуваалцсан ч гэлээ, хэтэрхий ихээр хурсан уй гашуу нь дундрахын аргагүй болсон юм шиг. Нөхөр бид 2 тэднийд ортолоо би үнэхээр их зүрх алдаж, шимширч байв. Орлоо... ээж нь бүүр сэтгэлээр унацан, уйлах нулимасгүй болсон юм шиг харагдлаа. Би ч хашгираад, орилоод уйлмаар байсан ч гэлээ маш их тэвчиж, Энхмааг тэвэрлээ. Эвий хөөрхий хүүгийхээ төлөө өөрийгөө ямар их зэмлэж байгаа бол бас хүүгээ тэврэхиймсан, хацар дээр нь үнсэхиймсан, гарыг бариад алхахымсан, эрхлүүлэхийнсан гэж ямар ихээр хүсч байгаа болдоо гэж бодохоор хэлэх, аргадах үг олдохгүй л байлаа...ай халаг гэж...




Хүн нэг амьдрах энэ насандаа янз бүрийн хэлэхийн аргагүй зовлон зүдгүүр дундуур алхах болдог. Зарим үед хагацал гэдгийг ханатлаа амсаж, хүсэлтгүйгээр даван туулж цааш явах болно. Энэ болгонд хүн өөрт оноогдсон \тохиолдсон\ хүнд хэцүүг үүрч гарахаас өөр аргагүй байдаг. Уйлж, гашуудаж, шаналж, зүрх урагдаж, цаашид тэвчихийн арга байдаггүй ч гэлээ ирээдүй хүн болгоныг хүлээж байдаг. Тэр ирээдүйг ямараар харах нь чухал юм шиг хэрэв алдсан тэр нэгэнгүйгээр би амьд явж чадахгүй ээ гэж бодох тусам амьдрал ямар ч утгагүй юм шиг санагдаж, зүрх сэтгэл дүүрэн биш болж, зөвхөн л гашуу бүхэн тархинд эргэлдэж, харамсал бүхэн зүрхэнд хурж, амьдрах хамаг хүч тэнхээ маань дуусдаг. Ингэж бодохоор амьрал гэдэг маш их хатуу хүнд чулуу нуруун дээр тухлан сууж би гэдэг хүн өчүүхэн жижиг арчаагүй амьтан болж хувирах мэт. Гэтэл гашуудах үедээ гашуудаж, гуних үедээ гуниж, харин баярлан баясах үедээ баясаж, жаргаж явах үед амьдрал гэдэг аманд амтагдах амтан шиг их амархаан дундуур туучаад гарч болохоор санагддаг.


Эцсийн эцэст амьдралыг бид л гардан байгуулж, цэцэглүүлж болох юм. Амьдралыг хүнд хэцүүгээр биш харин инээмсэглэн буй жаргал бүхнээр чимэж амьдармаараа...

Дүүгийн маань гэр бүлийн туулан буй хагацал, зовлон бүхэн нь баяртай, жаргалтай инээмсэглэл бүхнээр чимэглэгдэн, халуун дулаан бүхнээр дүүрэн байх болтугай!

20080825

0 comments

Зиа, монголчууд бид чинь ихэр алт, хос мөнгөтэй болчдийм байна.
Гадуур хүмүүс баярлалдаал, чигтэйхээн
.

Бид 4 гэр бүлээрээ жаал алхав, өнгөрсөн бүтэнсайны орой. Тэгтэл баярлаж согсон бас эрүүл сарул хүмүүс хүүд маань "Зиа, эр хүн боксчин эсвэл бөх болно шүү." гээл барьж аваал. Нөхөртэй маань hi5 үсэргээл. Хүүгийн сэтгэл их хөдөлсөн шинжтэй "Зиа би ч тамирчин л болуул их зүгээрийм байна" гэж хөөрөөл.
Гудмаар "ҮҮҮҮҮ" гэхээс өөрөөр хэлэх ч үгүй баярлах монголчуудаа харж, хариу "ҮҮҮҮҮ" гэж ихэд баясавшд. Гүэ, нээрээ хүн болсных ингэж хөөрөх гэж байдгаа. Бид 4 алт авцым шиг л байлаа шд.