20090920

I Love You~2

2 comments
(~^~^~ Яджаахад цаадах чинь халтар хултар англи хэлтэй гэсэн гах~гах~гах)

9 сарын 19-д энэ намрын цаг агаарын гамшигт өдөр эхлэх нь дээ гэж бодож суулаа. Хагас-сайн юм чинь гэр орноо цэвэрлэнэ, эмхэлэнэ нтр гээл нээх завгүй, бас гадаа майр муухай шуураал эвгүй өдөр эхэллээ.




Тэгсэн нөхөр маань өдөр ярьжийнаа. Орой 09:30 кинотай шоо гэжийнаа. Би нь бөөн баяраа гэж, гялс малс гэр мэрээ эмхэндэнэ оруулаад хөөрхөн болоод нөхөрөө хүлээж байх санаатай, хурдан хурдан гэгч нь хамаг ажлаа амжуулахгаал. Тэгсэн амжсангүй ээ. Дээр нь бие өвдөөд, ёоёо болоод... гэхдээ ямар ч байсан энэ кино үзчих юм шоо гэж бодоол гүрийгээл, нөхрөө ажлыг нь тарахыг хүлээгээл.


... бид кино театрь явлаа~Тэнгис.

Хүн гэж дүүрэн бид 2-н үзэх гэжаагаа киноог хүн болгон үзэх гээл зогсож байна. Би ч сурсан зангаараа халуун шоколад, нөхөр сурснаараа кока аваад заал руу орлоо. Хммм... заалных нь үнэр гэж ... нил хүмүүсийн хөлс үнэртээд, агааржуулагчгүймаа гэсэн шүү юм бодоод орлоо.

Бидний суудал яг сайхан гол руугаа, дэлгэцийнхээ яг эгц өөдөөс хараастай байхым.


10 гаран насанаасаа л үзэж эхлэсэн "Би чамд хайртай" киноны 2 нь эхлэдэгийм байна аа. Золбоо гэгч өмнөх киноны үлмэдэгдэх баатар гараад ирлээ.

Кино гараал байлаа..гараал байлаа..гараал байлаа.

Үзэгчид бид нэг инээлдэж, нэг алгаа ташиж, нэг шүгэлдэж, нэг дуу алдан, нэг сэм нулимсаа арчин, нэг нусаа татан хамтдаа нэг гэр бүл шиг л үзэж дуусгалаа.

Их өөлкөн кино болжээ.

Уг нь бол би дуучин Болдод нэг их дуртай биш л дээ. Гэхдээ энэ кинонд тоглохдоо дүрээ их өхөөрдөм гаргасан байхымаа. Аав Дэлгэрийгээ дуурайсан, хөдөөний маягын мөртлөө ихээ авьяастай-өсөх ирээдүйтэй од шинжтэй хүү болсон байна лээ.

Үрлээ эгч нас ахисан байна, Баяр ах бодуул амьдрал нь аятайханаар өөрчлөгдөх байх гэж найдаж байна. Дэлгэр ах байхкуум чинь тэр 2 нийлээл, бла...бла...бла...

Нээрэн би Дамчаа гуайг их хайрлаж, хүндлэсэн. Бие нь их муу байхдаа их л сайхан дүрийг гаргажээ. Гэмшингүйгээр Дэлгэр ахын тухай яриж эхлэхэд манай заалны гэр бүлийнхэн бүгд нам гүм болж, нусаа татцгаалаа. Уйлалдав.



Кино их сайхан дууссаан. Хүмүүсээ, үзээрэй. Үзэж чадаагүй нэгэндээ яриж өгөөрэй гэж уриалмаар байна. Миний нэг найз хилийн чандад байдгын түүнд сайтар өнгөтөөр нь яриж өгий гэж боджугаа.


Зуун дамжсан "Би Чамд Хайртай" кинонд би хайртай болов оо гэж!