20100108

Шүд нь унав

0 comments
Охин маань 6-тай. Ойрд үсэг нтрээ цээжлэх гээд их ажилтай. Нэг, хоёр үеийг бол дажгүй...гурав дахь үеэсээ жаахан гацалтийн байдалтай... гацахаараа их өөлкөн, сэм харц гунигтай болноо.

Тэр ангийнх нь багш нилээн коммуунддаг бололтой. Охиныг маань нилээн дарангуйлсан шинжтэй... баахан бла .. бла .. бла гэсийм шиг байгаан. Миний хувьд бол 6-тай хүүхэд өдий зэрэгтэй уншмар аядаад байжаагаа нь таалагдажаагаа шүү.



Саяхан сүүн шүд нтр нь унах болжоогоом чинь гэсэн шүү юм бодон, охиныхоо аманд судалгаа хийлээ. Доод үүдэн 2 шүд хөдөлгөөнтэй байна аа. Нэг нь бол бүр ч унахад бэлэн болсон байлаа. Цаашлуулаад харсан чинь араас нь эржгэр томхон шүд зухуйжийнаа. Ая, харахад их өөлкөн, эгдүүтэй.

Хэдэн өдрийн дараа шүд нь уналаа. Охин гаран дээрээ шүдээ тавьчихсан, чухал царайлчихсан өөдөөс харжийн.


Би: Өөг, цус.... гаржийна... ааан.
Охин: (Зүв зүгэр байжээснаа "цус гаржийн" гэсэн сургаар, амаа томоо ангайж ирээд) Ааааааааайн, ааааааааайн... гэж хадаж өглөө.
Би: (Ахиад) Өөөг, энэ цус аймар харагдкуу байна аа. Уйлахаа болиооооо...

Хүү: (Ах нь) За зүгээр дээ зүгээр, агаагийнх нь бас унагааж байсын. гээл.. (миний урдуур орсноо дүүгээ мөрөн дээгүүр нь тэврээд банны өрөө орчдийм байна) Би араас нь орлоо.

Би: Алий, хараадахийдаа. Өөө, гого шүд ард нь байна. Ая ийм гоё шүд гаргахгаад байсым байна шд, мммм... бла .. бла .. бла .. хүү бид 2 гоё, гоё юм ярьсөөн


Нэг хэсэгтэй охин маань их чухал үүрэг гүйцэтгэсэн бяцхан баатар бүсгүй царайлан эрх мэдэлтэй, догь байлаа. Бид ч байдаг хүндэтгэлээ охиндоо, дүүдээ зориулав. Том болжаагаа бас нэг алхам юм хойно хүндэтгэл байлгүй яахав.