20100310

Өр ~ зээл!

2 comments
Нөхөр маань зээлэхийг үзэн яддаг хүн. Харин би бол шаардлагатай бол яахав зээлчихий л гээд зүтгэчих шинжтэй хүн. Гэсэн хэдий ч болохгүй л гэсэн заавар гэрт гарчихсан бол болохгүй л гэсэн үг л дээ.








Ойрд санхүүгийн талаар ном их уншиж байгаа. Тэгсэн нэг сонирхолтой номны хавтас эргүүлэх боломж олдов. Тэрэн дээр ингэсэн байхымаа.








"Өртэй хүн ямар нэг байдлаар сэтгэлийн дарамттай байдаг. Салалт, нойргүйдэл, ажлын бүтээмж буурах гм-ийн гол шалтгаан нь ӨР мөн. Хүмүүсийн гүн бараан нууцын нэг нь яах аргагүй ӨР юм. Хүмүүсийн өөрөөрөө бахарах сэтгэлийг гундааж, мөрөөдлөө биелүүлэхэд нь чөдөр тушаа болдог зүйл бас л ӨР.


Үнэхээр чухал зүйлийн төлөө өр тавьсан бол заавал буруутгах аргагүй. Орон сууц, ажил амжуулахад хэрэгтэй машин авах, боловсрол эзэмших, бизнест хөрөнгө оруулах гм-т зориулан зээл аваад, түүнийгээ сайн зохицуулж чадаж байвал том асуудал биш юм. Гэвч харамсалтай нь хүмүүс өөр олон ялих шалахгүй зүйлийн төлөө өртэй байдаг. Одоо хэрэглэхээ больсон юмуу байхгүй болсон юмны төлөө өмнхө өрөө төлсөөр байгаа бол үүнийг асуудал биш гэхэл хэцүү.



Өрөө нимгэлэх 5 үе шат
1. Нэмж өрөнд битгий ор
2. Мөнгийг юунд хэрэглэж байгаагаа тэмдэглэ
3. Ирээдүйгээ төлөвлө
4. Агшин зуурын гайхамшигт бүү найд
5. Мэргэжилтнээс зөвлөлгөө ав
Ажил мэргэжил, амьдралын зуршилыг буруутгаж болохгүй. Та өрөнд баригдсан бол чөлөөлөгдөх арга замыг эрж хай!
"Алдар нэр, эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд хэт анхаарч болохгүй.
Хэзээ нэгэн цагт эдгээрийг сонирхдоггүй хүнтэй уулзаад,
өөрийгөө хичнээн өрөвдөлтэй гэдгээ мэдэх болно."
Киплинг
Уйгагүй ажиллаж,
талархах сэтгэлээр амьдарвал
өдөр бүр мөнгө санхүүгээ хялбархан зохицуулах болно.
Би өртэй байх дургүй. Та ч бас шаардлагагүй бол битгий өр тавиарай гуйя!