20111029

8 настай охин маань үг хэлнэ гэж янзтай

1 comments
Нөхөр маань охиныг сургуулиас авсан чинь ингэж хэлж гэнэ.
- Ааваа, манай багш аягүй хэрцгий шд.


Ангийнх нь 2 охин нилээд худлаа яриад байсан тухай надад хэлсэн байснаа гэнэт:
- ...дарь, ...гэлээ 2 яг л нэг эхийн 2 хүүхэд шиг нилээд худлаа яриад байгаа юм даа.


20111010

Харин миний хадмууд

4 comments
Харин миний хадмууд үнэхээр сайн хүмүүс байдаг юм. Намайг яг л өөрийн охн шиг бодож, туслаж, дэмжиж, засах үед нь засаад авдаг тийм л хүмүүс дээ.

- Яагаад тийм байдаг вэ, мэдээж доорх тэмдэглэлүүд дээрээ бичнийгээ хэрэгжүүлдэг байх гэж та бодож магадгүй.

Гэхдээ үнэндээ бол тийм биш ээ.

Надад доорх бичнээс ч илүү мэргэн санаа байдаг юм. Хэрэв мэдэхийг хүсч байвал яахав холбогдоорой. Зааж өгөмз би.

За АМЖИЛТ!

20111006

Хадам

0 comments


Иймэрхvv гэр бvл нилээд байдаг. Эхнэр нєхєр хоёр эвтэй сайхан амьдардаг, харин хадам хvvгээ харамлан биеэ барьж чаддаггvй. Тэр хvvдээ хvчтэй нєлєєлж чадахгvй тул єєрийгєє хєєрхий, ядарсан зовсон, хаягдсан эх гэж харуулахыг хичээдэг. Залуу хосыг амралтанд явах гэхээр хадам гэнэт євдєнє, хvv юун амрах євдсєн эхээ сахих хэрэгтэй болдог.

Эх нь нэг ёсондоо євчнєєр айлган сvрдvvлж байна. Хэрэв хvv тоглоомын дvрмийг баримтлахгvй бол их муу хvv болдог, улмаар бэр хадамдаа дургvйцэж, уурлана. Яваандаа эхнэр нь "Нэг бол би эсвэл эх чинь" гэж тулган шаардах тул гэр бvл салж сарнихын ирмэг дээр хvрч очно.

20110929

Дарангуйлагч хадам эх, цөхрөнгөө барсан бэр, ээжийн хүү

0 comments
Ийм нєхцєл байдал бэр бvсгvйд хамгийн хvнд тусдаг. Бэр єєрєє ямар ч ааштай байсан хадамтайгаа тулаад нэмэргvй, Ялагдана. 


Яагаад гэвэл тvvнд хамтрагч, хамсаатан байхгvй. 


Ийм нєхрийн хувьд ээж нь хорвоогийн сайн, хамгийн ухаантай, хамгийн сайхан, ер нь тєгс эмэгтэй. 


Нэг ч хvvхэн тvvнтэй эн зэрэгцэхгvй. Ийм эрчvvд голдуу хvvхэдтэй болох гэж л гэрлэдэг, учир нь тvvнд єєр хэн ч хэрэггvй, ккк. Дарангуйлагч хадам эх бэрдээ таагvй хандаж, юм л бол ахуйн аар саар асуудлаар өөнтєглєдєг, харин нєхєр нь эхийнхээ амыг л дагадаг, эрхшээлд ийм гэр бvлд удалгvй сvйрэх тавилантай.

20110928

Хадамууд

0 comments
Ийм гарчиг тавихаар хэн хүнгүй орж уншна даа, хэхэхээ~



Хадам гэдэг үгийг ихэнх хүмүүс буруу талаар нь ойлгодог. Залуучууд голдуу л хадамтайгаа таарахгүй байна гэцгээдэг. Гэхдээ амьдрал дээр хадам болгон муу байдаггүй. Сайн хадам ч мундахгүй олон бий шүү. Уг нь амраг хосуудын гэр бүлийн амьдралд хадмуудын гүйцэтгэх үүрэг тун их байдаг аж. Хадамтай таарч тохироогүйгээс гэр бүлийн харьцаа доголдож бүтэлгүйтсэн олон тохиолдол байдаг. Иймд залууст захиж хэлэхэд хадмынхаа ая эвийг олж сурах хэрэгтэй. Хэдийгээр сурсан занг сураар боож болохгүй гэдэг ч та өөрөө ухаалаг бас сэргэлэн байвал хадмын арга эвийг олж болно гэдэгт итгээрэй. За ингээд хадмынх руугаа явах бэлтгэлээ хийе.

20110915

Ангийнхан

0 comments
Хэдэн сарын өмнө, би гэдэг хүн ойрын 10-аад жил уулзалдаагүй байсан 8 жилийн 43 сургуулийн 8В ангийнхаа хэсэг найзуудтайгаа уулзалдлаа. Ямар сайхан байсан гээч. Энэ олон жил хаагуур юу хийж явснаа хуваалцаж, элдэв юм яриж суулаа. Миний бүр сэтгэл хөдлөөд, баярлаад чигтэйхэн.

Хараад байх нь ээ бүгд л их том болцгоож. их л төлөвшсөн шинжтэй харагдаж байлаа. Ямар сайхан байсан гээч.

Ангийн маань охид аль хэдийн ээжүүд, хөвгүүд маань аль хэдийн аавууд болжээ. Хүүхдүүдийнхээ, гэр бүлийнхээ зураг хөргөө бие биедээ сонирхуулаал, их л сайхан цаг өнгөрөөлөө.

Хэрэв манай сургуулийн хүмүүс энд саатвал, гуйя над руу холбогдоорой! FB or gmail add холбогдоорой.

20110914

7 хоног

0 comments
Эхний өдөр-эргэлзээгээр дүүрэн....

Хоёр дахь өдөр-эргэлзээ бага зэрэг намжив...

Гурав дахь өдөр-бага зэрэг зориг...

Дөрөв дэх өдөр-Яадаг юм бэ... үзээд алдая...