20100128

Penguins

0 comments
Хамтлад нь цуглуулах ёстойм байна. Тэгвэл даарахгүй гэжий шүү

20100125

Гэрэлт ирээдүй болсон үрс минь

0 comments
Хүү маань сургуулийнхаа хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд орлоо. Эхний тойрог дээрээ 5:0-оор хождым даа... күүл~
... дараагийн тойрог дээр, .... эвгүй хожигддог байна шд. Хүү жаахан сэтгэл дундуур алхаал... Гэхдээ яахав "хожиж сурахын тулд эхлээд хожигдож үзэх хэрэгтэй зүгээр" гэлээ. Хүү бас төгөлдөр хуурийн хичээлд суралцажуугаам. Тэгсэн үнэн сонирхолгүй байнаа. Нэг удаа ингэж байхым: -Ээжээ, хамгийн хэцүү хичээл бол пиано юм байна аа-ахммм...

Гэхдээ хүү маань компьютр дээр хөгжим зохиосон нь дажгүй шүү. Электрик хөгжимд илүү сонирхолтоймуу даа гэж бодлоо. Хөгжмийг нь блог дээрээ тавих гэсэн, даанч мэдлэг дутаад байнөө. Хэн нэг багштан байвал зааварчилгаа өгнө үү.


Охин маань хөгжим бүжгийн хийлийн ангийн шалгаруулалтанд орлоо. Орохдоо их сандарч гэнээ (би нь ажилтай таараад аав нь хамт явсын. мэдээлэлийг ааваас нь оруулав).
Тэгсэн та минь ээ! Яасан гэж санана аа. Шууд 1, 2 шалгуурт нь тэнцээд 3 дахь шалгуурт орох болжээ.

Гайхалтай...

Миний биш
хүүхдүүдийн минь мөрөөдөл
тэдний минь амьдралд улам ихээр биелэх болтугай!