20101209

Hold My Hand ~

2 comments

20101203

Урам хайрла!

3 comments
Ойрд блог руугаа ч орох завгүй... ажил, амьдрал, элдэв хүмүүс, харилцаа, холбоо, ийш тийш гүйх гэх мэт. Өөрөөсөө илүүтэйгээр бусдыг бодсоор явтал гэнэт би гэдэг хүн урамгүй унтрах шахсан амьтан сэтгэл дотроо мөлхөх шиг, бүдрэх шиг... тэгжээ явж байтал нэг өдөр гэнэт FM-ээр Т. Очирхүү гуайн "Урам хайрла" гэсэн шүлэг уншиж байхым. Сонсоод надад бас урам хайрлаач гээд чангахан хашгирмаар боллоо.

Доорх шүлгийг эрхэм блогчин Арсунаас хуулбарлан орууллаа.

Урам хайрла

Хүмүүсээ бие биедээ урам хайрла

Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж яваа алдрай жаахан хүүд
Алхаарай алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо гэж урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж өршөөл хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас дарлаа гэж гунисхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна гэж урам хайрла
Хүмүүсээ бие биедээ урам хайрла
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла

........

Хүмүүсээ бие биедээ урам хайрла
Хүмүүсээ надад бас урам хайрлаач

.........................


20101106

Sunday Plaza's coffee shop is BAD!

0 comments
Хүн хүлээх нэрийдлээр Sunday Plazaд 1 цаг орчим зүгээр суужаахаар ганц кофе аваад, ном уншаад суужээе гэсэн.

Найруулдаг кофе (200 төг) 350төг гэнээ. -Өө, зааз. Тэгсэнд орвол өөр кофе ууна аа гэх шүү юм бодоод кофе шоп руу очлоо. Орлоо. Суулаа. Зааланд цаах нь нэг аятайхан хувцасласан залуу хумсаа авжийн. -Хаах, энд хумсаа аваад байхдаа яахав дээ. газраа олж дээ. Үйлчлэгч нь хаачсым болоо.

-Зөөгч нь байгаам бол уу?
Нөгөө хумсчин залуу
-Би байна. гээд босоод лангууныхаа араар хумсаа авангаа орлоо.
-Миню нь байна уу?
Залуу хумсаа авангаа
-Наана чинь байна.

Дургүй хүрлээ. Энд хумсаатай кофе уухкуу ээ гэж бодоод гарлаа. Үүднийх нь заалан дахь сандалд суугаад, цүнхнээсээ үзэмтэй самар, номоо гаргаад тухлаад суув.

Намайг бүтэн цаг суухад тэднийд нэг ч хүн орсонгүй. -Үйлчилгээний соёлгүй, бүдүүлэг гоё харагдахаас хэтэрэхгүй үйлчлэгч нар их олон байхым. Гэвч тийм бүдүүлэг байгаагаа мэдрэх ч үгүй байгаа нь харамсалтай юм.

20101104

2 comments
Эмээ маань ганцаараа шахуу амьдардагын. Тэгсэн охин маань эмээдээ ийн зөвлөлгөө өгч байхым.

~Эмээ та ганцаараа байж байхаар өвөө өргөөд авчихаач!

20101101

Хоёр модны яриа

3 comments
Чамайг хайрлах учир нь чиний гоо үзэсгэлэнгээс болоогүй
Чиний хажууд байхдаа би сайхан болж харагддаг

Чамд би хэрэгтэй байдаг учир нь
Миний хажууд чи гоо үзэсгэлэнтэй болдог учир тийм билээ.

20101029

0 comments
Ойрд гэрлийн хурдаар амьдрал маань гялс гэж өнгөрөөд байх шиг тун зав муутай. Заримдаа бараг "би чинь хэдэн онд, хаана амьдраад байгаа билээ" гэж асуумаар шахуу.

Бас хажууд нь ном уншаастай. Олон сайхан номнууд шинээр хэвлэгдсэн байсныг мэдкүү л яваад байсан байна.

20100922

Эхийн хэвлий дэх baby-н бодол

2 comments
Охин маань сургууль явах замдаа ам хуурай явна үгүй шд.

Охин аавдаа: "Би ээжийнхээ гэдсэнд байхдаа Монголчууд хэр зэрэг цэвэрхэн амьдардын болоо гэж бодсон чинь хогоо хаяал, онцгүй байсан."

20100916

Funny Japan Learning English

0 comments
Энэ show дээр инээж болохгүй гэдэг дүрэмтэйм шиг байгаан, яая үнэн инээдтэй.
Have Fun!


Монгол эхнэртэй герман залуу монгол хэл хичээнгүйлэн сурч байгаа тухай

0 comments
Тэр нөхөр гадуур явахдаа байнга энд тэнд бичсэн элдэв үг, хаягуудыг уншиж дасгал хийдэг аж. Гэтэл нэг удаа гаднаас орж ирэнгүүтэй эхнэрээсээ "ХУЦ" гэдэг үгний утгыг асууж гэнэ.

Эхнэр нь: Нэг тийм муухай үг байдын гээд сүртэй тайлбар өгөөгүй юмсанж. Гэтэл герман нөхөр өөрөө Цэвэлийн толь бичээс дээрээс ямар утгатай болохыг нь олж мэджээ.

Тэгсэн хэдэн өдрийн дараа гэртээ орж ирээд эхнэрээсээ
герман эр: Ямар үед "Хуц", ямар үед нь "Битгий хуц" гэж хэлдгийм бэ? гэж ихэд сурахыг чармайн асуусан гэдэг.


20100914

~ No Woman No Cry ~

0 comments
Блог найз САРУУЛ УХААНЫХАА блог руу ортол эртний дууг тавьсан байхымаа. Тэгээд залуу жаахандаа сонсдог байсын өөр бусад дуунуудыг нь сонслоо. Нэг гоё дууг нь оллоо. Дагаад дуулаарай!

'Cause I remember when we used to sit
In the government yard in Trenchtown
Oba, ob-serving the hypocrites
As they would mingle with the good people we meet
Good friends we have had, oh good friends we've lostalong the way
In this bright future you can't forget your past
So dry your tears I say

No woman, no cry
No woman, no cry
Little darlin' don't shed no tears
No woman, no cry

Said, said, said I remember when we used to sit
In the government yard in Trenchtown
And then Georgie would make the fire light
Log wood burnin' through the night
Then we would cook corn meal porridge
Of which I'll share with you

My feet is my only carriage
So I've got to push on through
But while I'm gone...

Ev'rything's gonna be alright
Ev'rything's gonna be alright
Ev'rything's gonna be alright
Ev'rything's gonna be alright
Ev'rything's gonna be alright
Ev'rything's gonna be alright
Ev'rything's gonna be alright
Ev'rything's gonna be alright

So, no woman, no cry
No, no woman, no woman, no cry
Oh, little darling, don't shed no tears
No woman, no cry

No woman, no woman, no woman, no cry
No woman, no cry
Oh, my little darlin' please don't shed no tears
No woman, no cry, yeah

20100909

Ганбатын Эрдэнэболд

0 comments
WOW бидний бахархал!

20100903

Миний хайртай төгөлдөр хуурч

3 comments
Хөгжмийн зохиолч Б. Шарав "Сэтгэлийн эгшиг" зохиолоо 1987 онд эхнэртээ зориулан бичжээ. Уг зохиол нь хүнийг хайрлах сэтгэлийн тухай юм.

2009 онд төгөлдөр хуурч Т.Цолмонг ардын жүжигчин цол хүртсэнд тохиолдуулан эл зохиолыг төгөлдөр хуурт хөврүүлсэнийг анх төгөлдөр хуурч Н. Ганчимэг Б.Шаравын уран бүтээлийн тайлан тоглолтонд тоглож олны хүртээл болгож байжээ.




Pianist Ganchimeg


20100902

Ялтан жагашны үлгэр

0 comments
Охин маань бараг л жилийн өмнө Алтан загасыг Ялтан Жагаш гэж дууддаг байсым. Өчдөр орой нөхөр маань хүүхдүүддээ үлгэр ярихдаа Алтан загасны үлгэрийг яриж байхдаа охинд: Чи жаахан байхдаа Ялтан жагаш гэдэг байсан шдээ, санаж байна уу гэсэн, охин: Би юу даа, хэзээ ч тэгэж яриж байгаагаагүй гэж гүрийдэг байгаа. Аав, ээж, ах 3 гуравуулаа тэгдэг байсан шдээ гэсэн ч хүлээн зөвшөөрөхгүй, угаасаа сүрхий хэлд орчихсон юм шиг гүрийж байлаа.

За тухлан сууж Ялтан жагашныхаа үлгэрийг үзээрэй!




Миний үзэсгэлэн гоо сургуульд орлоо.

3 comments

Энэ цагаан плажтай жижигхэн хатагтай бол манай гэр бүл дэхь үзэсгэлэн гоо, дээд ангийнх нь агаа, эгээ нар нь бэлэг өгсийн очиж аваад ирж яваа байдал нь. Гайхсан, ангайсан байдалтай 9сарын 1-нийг өнгөрөөлөө.

20100831

Өнгө өнгийн үзэсгэлэнт НАМАР асуй

0 comments
Өнөөдөр зуны сүүлчийн өдөр = маргааш намрын эхний өдөр.
Хэрэв чиний зүрх сэтгэл зунаараа байгаа бол өөрчлөх цаг нь болчихжээ.
Өөрчлөлт асуй, Сэрээрэй, Гэрэлтээрэй!


Баяртай, 2010~Зун минь. үүрд баяртай!

20100830

May Waltz ~ Brooke Fraser

0 comments
One of my favorite singer! Her voice is sound's like a angel in heaven.

20100828

20100825

Харшил

5 comments
Эргэн тойронд шарилж, хогын ургамал цэцэглэн, дэлбээлээл...

Би гэдэг хүн гүрийсээр байсан боловч ойрын 1 долоо хоногт гүн хямрал дайралтанд өртөж, учир зүггүй найтаалган, нус нулимстайгаа холилдоостой. Аргаа бараад нэг эм уулаа (эм уух нь миний төрөл биш).

Уусныхаа дараа хальт гоймон чанаж идлээ.
Хэрхэн яаж гоймонгоо дуусгасан юм бүү мэд. Гэнэт хаалга цохих чимээнээр унтаж байгаагаа мэдлээ. Босоод хаалга тайлж байна гэж зүүдлээд байна уу, бодитоор болоод байна уу. Ойлгох юм биш. Гэсэн унтаагаараа орондоо байна аа.

Би өөртөө: Хэе, хонгор минь ээ. босоод хаалга тайлаа. Нөхөр хүүхдүүд чинь гадаа ирчихээд байна гэлээ.

Орон дээрээ өндийгөөд суулаа. Бослоо. Хөлөө зөөлөө. Бүх юм би биш юм шиг л, жингүүдсээтэй. Арайхийж хаалган дээрээ очлоо. Цоожоо тайлж чадахгүй нь гээч. Хуруунууд удирдлагагүй болсон байна гээч.

Би өөртөө: Яая, би яачихваа.

Цоожоо онгойлголоо шүү, арайхийж. Нөхөр, хүүхдүүд маань шуугиал ороод ирлээ.

Би тэдэнд: Надад битий хүр. Чимээ битии гарга гэлээ. (Үнэндээ би ингэж хэлсэн гэсэн, гэхдээ ингэж хэлснээ би огт санахгүй байгаа юм даа.)

Унтаал байлаа... Унтаал байлаа...

Нөхөр надад: Хоолоо ид гэх шиг.

Унтаал байлаа...Унтаал байлаа...

Нөхөр надад: Цайгаа уучих гэх шиг.
Хүүхдүүд надад: Ээжээ тоглоё гэх шиг, Ээжээ би уншсан номоо яриж өгье гэх шиг...

Унтаал байлаа... Унтаал байлаа...

ГУРВАН ӨДӨР, ГУРВАН ШӨНӨ...... Унтаал байлаа...


Гэнэт нэг өглөө сэрсэн чинь гэр орон гэж хэрэг алга, хамаг юм энд тэнд. Учиргүй цэвэрлэгээ хийлээ.

Цэвэрлээл байлаа... Цэвэрлээл байлаа... Бараг бүтэн өдөр цэвэрлээл байлаа...

Орой нь

Би хүүхдүүддээ: Ингэхэд та нар яагаад ойрд витаминаа уухгүй байна?
Хүүхдүүд надад: Ээжээ орой болгон л ууж байгаа шдээ.
Нөхөр надад: Хайрт минь, хүүхдүүд орой болгон витаминаа уужаагаа, орой болгон шүдээ угааж байгаа шдээ гэлээ.
Би тэдэнд: Би яагаад мэдээгүй байдаг билээ?!
Нөхөр надад: Чи ойрд унтаагаараа л байсан биз дээ.

Ёох гэж, ямар аймаар эм уучихсан юм бэ! Ахиж уугаагүй, уух ч үгүй!!!

20100814

Жон С. Максуелын номноос иш татав.

0 comments
"Эртний Хятадууд хойд зүгээс сүргэлэн ирэх хүннүчүүдийн эсрэг аюулгүй байдлыг хүссэндээ агуу том ханыг барьжээ. Тэр маш өндөр байсан учраас "хэн ч үүнийг давж чадахгүй", "зузаан учраас хэн ч үүнийг нурааж чадахгүй" гэж бодон өөрсдийн аюулгүй хэрмийн ард суурьшжээ.

Гэвч Цагаан хэрэм баригдсан эхний 100 жилд Хятад улс гурван ч удаа эзлэн түрэмгийлэлд өртжээ. Үнэндээ хүннүчүүд хэрэм рүү авираач үгүй, хэрмийг эвдлээ ч үгүй. Эзлэх бүртээ тэд хаалгачдыг хахуульдаад шууд үүдээр нь дайран орсон байна. Хятадууд чулуун ханандаа найдаад л завгүй байснаас өөрсдийн хүүхдүүдэд шудрага занг заахыг умартжээ."



20100810

Миний амьдралд нөлөөтэй хүмүүс

2 comments
Бодлоо л доо...

Миний амьдралд нөлөөтэй ямар ямар хүмүүс байв, яаж яаж нөлөөлөв....

1. Миний амьдралд хамгийн ихээр нөлөөлсөн хүн бол миний ИЖИЙ. Ижий маань надад эмэгтэй хүн ямар намба төрхтэй байхав, яаж алхаж гишгиж явах ёстой, хүмүүстэй хэрхэн харилцах, ном унших, юу бодох ярих гээд л өчнөөн талаараа надад их нөлөөлдөг байж. Гаднаас харагдах маань хүртэл ээж шүү дээ би чинь!
2. Миний ах. "Эмэгтэй хүн хэтэрхий хэрэгт дуртай байх нь муухай, хэрүүл өдөх нь баба, тамхи татах зүгээр шдээ, тат тат яадын, хувцас сайхан индүүдээд сурчих, хоол хийж сур айн" гэх мэт зааж, үглэж сургасан хүн бол миний ах.
3. Миний нөхөр. Хайр гэж ямар байдгийг цаг үргэлж харуулдаг. Эхнэр хүн ямар байхыг нөхөр маань л надад мэдрүүлсэн. Бас намайг ээж болгосон хүн гэжугаа. Хурдан түргэн занд минь маш сайн хазаар, Толгой ажиллахгүй ангайж явахад минь зааварлан зөвлөгч, санхүүгийн их багш, мэргэн ухааны уурхай. Зиа энэ хүн бол насан туршид минь их багш нэрээ алдахгүй хүн шүү.
4. Миний хонгор 2 зулзага. Анх намайг ээж гэж нэрэнд дасгаж, дуудсан (өмнө бол би өөрөө хүүхэд байлаа) хүмүүс. Үнэн цоглог, дуусч дундрашгүй, үлгэр дуурайлал болсон (non-stop гэдэг үг яааг тохирно) эрч хүч, нүдэн дээр минь өсөж томроно гэдгийг бахдууштайгаар харуулагч нар, чин сэтгэлийн инээд, баяр хөөр, санасандаа хүрэхийн тулд тэмцэлдэн гуйгчид, хир толбогүй гэнэ цагаахан сэтгэл, цуцашгүй яригчид. Ядрах гэдэг үг бидний үгсийн санд огт байхгүй санаж ав ээж минь гэх өөлкөн харцтай миний хонгорууд.
5. Миний тоолоход хуруу дарам сайн найзууд. Надад уртаашаа 3 сайн найз бий. Тэд намайг тас зэмлэнэ, сургана. Урамшуулж босгоно, түшиж тулна. Хүндэлж хайрлана. Амьдралын эрхээр холдох боловч нэгэн урсгалд эргээл нийлдэг үнэнч хүмүүс.
6. Миний дагалдагч нар. Надад дагалдагч байхыг байнга сургагч нар. (Магадгүй тэд ингэж боддоггүй л байх) Зориулалт гэж юу болохыг тодоос тод харуулагчид. Хайрлаж, халамжлахгүй байхын аргагүй хүмүүс.
7. Миний дайснууд (Ингэж хэлмээргүй байгаа ч амьдралд өөрсдөө дайсан мэт гарж ирдэг эсэргүүцэгч хүмүүсийг өөрөөр юу ч гэж хэлэх билээ дээ байз?) Эдгээр хүмүүсийн ачаар би хурцлагддаг. Ийм хүмүүс миний эргэн тойронд яах гэж байдаг байна аа гэж бодох тусам би улам хашир болж, улам хэрсүүгээр ухааныг минь мэргэн болгодог ачлалтай хүмүүс. Хэдийгээр ийм хүмүүс намайг шархлуулж, гунигтай болгодогч эргээд харахад ийм л хүмүүс байж байж би гэдэг хүн амжилтанд хүрдэг юм даа.

Уг их олон л доо гэхдээ ингэсгээд дуусгая. Бидний эргэн тойронд байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар бидний амьдралд нөлөөлдөг. Сайнаар эсвэл муугаар. Гэхдээ аль аль нь бидний нэг бол бариж босгоно үгүй бол нурааж гутаадаг. Гол нь сайнаар ч бай муугаар бай нөлөөлж буй нөлөөлөлийг эерэг хандлагаар хүлээж авбал бид бүгдээрээ л ялагч нар болж чадна. Тэгээд агуу их амжилтын эзэд болж болно. Сайнаас нь зуурч, муугаас нь хаширлан суралцаж явбаас хөгжинө, дэвжинэ.

Нэг зүйлийг бас санах хэрэгтэй.
Юу гэвэл; чи бас хэн нэгэнд сайнаар эсвэл муугаар нөлөөлж яваа!

20100809

SALT

0 comments

SALT үзлээ. Ойлгох гэж ангайсаар байтал (бараг л ойлгож байсан чинь) пижигнэсээр байгаад кино дууслаа. Киноны дараа ийм бодол төрлөө "энэ Анжелина Жоле үнэн турахай, турхан хүүхэн байж гаргаж байгаа дүр болгон нь (бүгд биш л дээ) зодуулсан, балбуулсан, унасан, үсэрсэн, зодолдсон, цохисон байх юмаа. Бас их харгис гэхүү дээ."

Би санаа зовомтгой эмэгтэй хүн

1 comments
Эмэгтэй хүн бүр элдэв зүйлд санаа зовж байдаг гэж мурийцахад ч бэлэн байна.

"Гэр орон хоолтой байгаа билүү"
"Хүүхдүүд гэртээ юу хийж байгаа болоо"
"Дэлгүүрт авах юм маань байгаа болов уу үгүй болов уу"
"...ханиад хүрчихсэн байсан эм авах билүү, ямар эм байдаг билээ"
"хамаатны тэр ажилгүй гэсэн хэнээс ажил асууж өх вэ"
"би ингэхэд гэрээсээ яарч гараад чухал материалаа хаана хийлээ"
"ажлын уулзалт маань амжилттай байх болов уу, болоосой доо"
"энэ юу ярьсан бол"
"юу гэж боджоогоо бол"


"яанаа"
"яах уу"
"яаж байгаа бол"
"яах гэж байгаа юм"
"аа ~ аа" гэх мэт элдэв юм бодож санаа зовсоор байтал ...


Тэгсэн нэг найз маань сурсан зүйлээсээ ингэж хуваалцлаа.

"санаа зовохоо болио, санаа зовлоо гээд сайжирсан ч юмгүй муудсан ч юмгүй. Тэртэй тэргүй 60 хүрэхээрээ чиний тухай хэн яриж байгааг тоохоо болино, тэгээд 80 хүрэхээрээ хэн юу гэж яриж байсныг ч санахаа болино." гэж найзад маань нэг 80 настай хүн зөвөлсөн гэнээ.

Гоё зөвөлгөө байгааз.


Санаа зовохгүй байх гэдэг нь үнэхээр сайн зуршил! Ийм зуршилд суралцах гэсээр байтал 80 хүрэхнээ гэсэн.

20100731

Олон нийтийн 00-ыг хаа сайгүй үнэгүй байрлуулахсан!

2 comments
Их хот!

Энд тэндгүй шивтэр ханхлаастай!

Энд тэндгүй...цонхоор гадагш харахад, булан тойроод эргэхээр
боор айлын цонх, полконы доор эрэгтэй, эмэгтэй, хүүхэд шуухад
янз бүрийн насны хүмүүс хаа хамаагүй сариастай. Тэр ч бүү хэл
явган хүний зам дээр явж байснаа, яаааг чанх урд,
өмдийг тайлаал хүүхдээ шээлгэчихнэ.
"Хүүхэд юм чинь яадаг юм!" Багаас нь
нуудгайгаа нууж хаахыг сургамаарсан уг.
Бэлгийн хүмүүжил гээчийг нь эцэг эх нь өөрсдийнхөө уланд гишгээд хаячих юм

Та минь ээ! Энэ чинь арай дэндэх биш үү!!!


Энд тэнд... ер нь хаа сайгүй
ОЛОН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР БАЙРЛУУЛААД ӨГӨӨЧ ХОТ, МОТЫН
ДАРГА МАРГА НАРАА!

Тэгээд ТВ, Радиогоор тэдгээр 00-ыг хэрхэн ашиглах тухай
зааварчилгаа заахгүй бол бас гадуур дотуур нь онж монохгүй,
цаас нтрыг нь хулгайлаад... яавал хувийн ариун цэвэр сурах
ард түмэн билээ дээ бид чинь.


Бас нэг зүйл, өглөө ажилдаа гарахад айл болгон хаалганаас
хэдэн СМ-зайтай боодолтой боодолгүй хогнууд, бараг л
энэ айл урьд шөнө найр хийждээ, тэднийх ийм юм дэлгүүр авжээ
гэсэн зарлалууд хөглөрөөстэй.

"Гэр орон минь цэвэрхэн байвал, энэ хэдэн СМ зайнд юун ч асгараад,
цацаастай байсан хамаагүй шдээ. Гэрээ сайн цэвэрлээрэй... бла бла бла"
Бичигдээгүй хачин чигтэйхэн хуулиуд ... ёох гэж газар сайгүй хөглөрөөстэй.

Хувиа бодсон үйлдэлээ больцгооё тэх үү.


20100728

2 comments
Хохохо~ зарим хүмүүс өөрсдийгөө

"ОД" гээд бүрэн итгэчихсэн явж байх юм!

"ОД" болохоосоо өмнө

ядаж

бяцхаан гялалзаж

сурах хэрэгтэйсэн.

20100727

Ном бол ертөнцийг харах цонх

0 comments
Өчдөр~өнөөдөр нөхөр бид 2 эх орныхоо боловсролын системд бага ч болтугай
хөрөнгө оруулалт хийж, номын дэлгүүрүүдээр хэсэх хамгийн
дуртай ажлаа хийж, баахан ном худалдаж авлаа.

ДОГЬ!


Уншаад байж дээ.




20100726

+26 градуст даарах гээд байна уу даа

0 comments
Ойрд жувт +36-аас дээш, бүгчин халуун, ёох гэж...
энэ чинь ямар айхтар халжийнаа. Цаг агаар зарлахаараа
"бороо орийшдээ" гээл хошгоруулаад байхым.
Тэхээр нь би "бороо орно өө нөхдөө зонтигоо аваарай"
гэсээр байгаад хавийн хүмүүст худалчаараа
дуудуулахын наагуур. Ямар хэрэг байна аа, "орно" нтр гэх.

Нээрээ тэгсэн, саяхан нөхөр бидэн 2 оройхон сэрүү
орсон хойно дэлгүүр гардым байна аа. Тэгэхэд гадаа
+26 градус болсон байлаа,алтаар урс гэж.
Ямар сайхан байсан гээч. Тэгсэн дааржийнаа, овоо жиндээд
байна лээ шдээ. Үнэн таатай байлаа.

Маргааш +30 гэсэн бас даараад байхым
бишиз дээ гэсэн, ккк.

20100714

0 comments


The Last Airbender хүүхэлдэйн киног нь МTV-р гарахад нь хаяа хүүхдүүдтэйгээ үздэгийн. Тэгээд кино болчихсон гэхээр сонирхоод үзсэн чинь унтахын наагуур суужаагаад гарч ирлээ.




20100710

Сайхан Наадаарай!

0 comments


Сар асгарч хур тэгширсэн, найр хөгжиж, хуур уянгалсан Монгол наадам айсуй.
Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монголын 804 жил
Ардын хувьсгал ялсаны 89 жилийн ойн их баяр наадамын мэнд хүргэе!
Эр бяраараа эзэн нь байж
Эрмэг хурдаараа эрэлхэг нь байж
Эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж
Дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай!



20100708

Өглөөний цайн дээрх ярианаас

2 comments

Өглөөний цайн дээр охин (6настай) маань "хамгийн баяртай байсан үеийнхээ тухай ярилцая" гэж санал гаргалаа.

Охин: Би өчигдөр орой их юм сурсан. Тэгээд их баярласан гэж яриа нь эхэллээ. Би ээжтэй хамт pizza хийж сурсандаа, бас торт хийж сурсандаа их баяртай байна. Одоо аав яриарай. Ингэж яриж байхдаа их бодлогошронгуй шанаа тулж ирээд яриж байлаа.
Аав: Аав нь хуримынхаа өдөр их баярласан.
Хүүтэй болсондоо бас охинтой болсондоо ...
Хүү: За би бодоодохы... ммм... сайн найзуудтай болсондоо баяртай байна. Нэг их олон юм ярьсангүй. Хүүгийн маань олон сайн чанартай тэдгээрийн нэг чанар нь найз нөхөдөө хамгаалах, тэдэндээ үнэнч байхыг туйлын эрхэмлэдэг.
Ээж: Мэдээж аавтай нь гэрлэсэндээ ээж нь их баяртай байдаг. Бас анх хүүгээ гэдсэндээ олоод их баярлаж байлаа. Дараа нь охинтой болсондоо их баярласан. Бас одоо ингээд ширээ тойроод та нартайгаа ярилцаад сууж байгаадаа баяртай байна.


Дараа нь амьтны нэр хэлж тоглолоо. Энэ өглөө их сонирхолтой халуун дулаан яриагаар эхэллээ. Аав, ээж, агаатайгаа ий сайхан цаг гаргахад тусалсан хонгортоо БАЯРЛАЛАА


20100704

ТАСАМ

4 comments




7 сарын 6-д "ТАСАМ" ТББ-ын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт
Уран зургийн үзэсгэлэнд...

20100703

Өөөөөөөө.....

0 comments
Өөөөөөө, Бразиль шараааааааааааааа!

20100630

0 comments
Хүүхдүүд маань ийм байсан гэж бодохоор төсөөлж чадахгүй байна аа.

Цаг хугацаа гэж үнэн хурдан юмаа.


20100620

Beauty in the World Cup 2010

2 comments


Macy Gray




I know you’re fed up

Like a lead up for us
All they talk about is
What is going down?
What’s been messed up for us?
When I look around I see blue skies
I see butterflies for us

Listen to the sound and lose it
Its sweet music and dance with me
There is beauty in the world
So much beauty in the world
Always beauty in the world
So much beauty in the world
Shake your booty boys and girls for the beauty in the world
Pick your diamond pick your pearl there is beauty in the world
All together now

We need more lovin’
We need more money, they say
Change is gonna come
Like the weather
They say forever
They say
When they’re in between
Notice the blue skies
Notice the butterflies
Notice me

Stop and smell the flowers
And lose it the sweet music and dance with me
There is beauty in the world
So much beauty in the world
Always beauty in the world
There is beauty in the world
Shake your booty boys and girls for the beauty in the world
Pick your diamond pick your pearl there is beauty in the world
All together now

Heya throw your hands up and holla
Throw your hands up and holla
When you don’t know what to do
Don’t know if you’ll make it through
Remember god is giving you beauty in the world
So love (Beauty in the world)
Yeah love (Beauty in the world)

There is beauty in the world (Beauty in the world)
Beauty in the world (Beauty in the world)
Shake your booty boys and girls (Boys and Girls)
All the beauty in the world (Beauty in the world)
Pick your diamond pick your pearl (Pick your pearl)
There is beauty in the world (Beauty in the world)
All together now
Yeah love
Yeah love
Oh love
All together now

Hey baby when I’m looking at you
I know it’s fact is true
There is hope for love
There is beauty in the world
Hey baby
Hey baby when I’m looking at you
I know this vibe is true
There’s love
There’s hope for love
There’s beauty in the world


20100615

Оддын охин

2 comments
Хэдэн онд ч билээ дээ гэсэн. Надыг бага байхад 4:10 аас бас сурагчдын амралт эхлэнгүүт л хэдэн майр~сонирхолтой кино гардаг байж лээ.

Тэгсэн саяхнаас МонголТВ-гээр "Оддын охин" кино гараад, ёстой бага нас минь нисээд ирэв үү гэлтээ. Нөхөр бид 2 хүүхдүүдээ уруу татаж, зэрэгцэн үзэж эхлэсийн тэгсэн үрс маань огтхон ч сонирхохгүйм, харин ч "сонийм бэ! яахаараа нүднээс нь гэрэл гараад байдаг байна аа..." гэх мэт ... 'Өөрийн эрхгүй одоогийн хүүхдээ гэж' гэдэг үг гарж ирэх гэж байлаа. ~K~kkk`


Нисдэг Читмер (Чистмер хүү & өвөрмөц чанартай цэцэгнүүд)
Аррабела (үзэсгэлэнтэй ухаалаг гүнж үлгэрийн орноос энэ үе рүү бөгжөө эргүүлээл ирдэгийн)
Румбурак (хорон санаат залуу хэрхэн өөр болжаагаа тухай)
Үлгэрийн баатарууд амилсан нь (хүүхдийн аймшигийн кино гэх үү дээ)
Оддын охин (манай дэлхий дээр сониучлан яваа харь гаригийн охин)
Километр бүрд, Үхлийн архив, Нохойтой 4 танкчид (дайны үеийн тухай, гэхдээ би энэ киноог нээх сайн ойлгодогүй байсан бололтой. Бяцхан охины сонирхол биш байсан шиг бололтой)
... өөр юу билээ дээ. ?

Одооний хүүхдүүд болон өнөө үеийн хүмүүсийн сонирхол их өөр хөгжин гэх үү дээ... "Лууг хэрхэн сургах вэ", "Шерк" гэх мэт болжээ. Минийх час өөрчлөгдсөн байнөө.


20100613

World Cup 2010 "Wavin Flag"

0 comments

Хамт амьсгалцгаая өөө .... өөө!





Ooooooh Wooooooh


Give me freedom, give me fire, give me reason, take me higher
See the champions, take the field now, you define us, make us feel proud
In the streets are, exaliftin , as we lose our inhabition,
Celebration its around us, every nation, all around us

Singin forever young, singin songs underneath that sun
Lets rejoice in the beautiful game.
And together at the end of the day.



When I get older I will be stronger
They'll call me freedom Just like a wavin' flag
And then it goes back
And then it goes back
And then it goes back

When I get older I will be stronger
They'll call me freedom
Just like a wavin' flag
And then it goes back
And then it goes back
And then it goes

Oooooooooooooh woooooooooohh hohoho

Give you freedom, give you fire, give you reason, take you higher
See the champions, take the field now, you define us, make us feel proud
In the streets are, exaliftin, every loser in ambition,
Celebration, its around us, every nations, all around us

Singin forever young, singin songs underneath that sun
Lets rejoice in the beautiful game.
And together at the end of the day.

20100607

20100601

Баярын мэнд!

0 comments

Үрстэйгээ хамт киноодоод, тэд маань нээх баяртай, бөөн инээдэм, ханиадам болж байлаа. Та нөхөд бас үзчүүл.


20100426

Эрэгтэй хүн ямар эмэгтэйг хайрладаг вэ?

4 comments
Охиныгоо сургуульд нь явуулах гээд үс гэзгийг нь самнаж байтал:

Охин: Ээжээ, эрэгтэй хүн ямар эмэгтэйд дуртайг та мэдэх үү? гэлээ
Би: (гайхав...) Эрэгтэй хүн үү? ммм ... (бодлоо)
Охин: Эрэгтэй хүн чинь энгийн эмэгтэйд хайртай болдогын. гэлээ
Би: (нүд том болов...) Чи яаж мэдсийм бэ?
Охин: Үнсгэлжин кинон дээр хэдэн ганган охин гардагын, тэгсэн чинь нэг ах тэр айлгүй охидуудад хайртай болоогүй. Тэр сургуулийн хамгийн энгийн охинд хайртай болсийшдээ. гэлээ.


Эрэгтэй хүн энгийн охинд хайртай болдогым байна шүү, хүүхнүүдээ... Мэдмээр л юм байна, ккк.


20100403

Хаягдал Езим

0 comments
Өнгөрсөн сард нөхөр бидэн 2 Сингапур яваад ирлээ. Халуун ч гэж чигтэйхэн, бороо оржийн ч гэж чигтэйхэн, завгүй ч гэж чигтэйхэн байж байгаад ирлээ. Тэнд байхдаа нөхрийнхөө найзынд байрласым. Их найрсаг, зочломтгой...

Тэднийх маш хямагч хүмүүс, эхнэр нь бол ерөөсөө SAVE THE WORLD! гэсэн уриатай. Юу л хийнэ SAVE THE WORLD л гээд байна шдээ. Усаа хэмнэж байна гэж өдөр шөнөгүй гоожуурныхаа доор том хувин тосоод, усаа багахаан зэрэг нээгээд (ганц нэг дуслаар дусахаар) 2-3 өдөр орихчихым.
- Яаж байгаан?
- Дэлхий маань тэр чигээрэй усны хомсдолд ороод байгаа, дээр усны төлбөр өндөр учраас усаа хэмнэж байгаан. гэлээ. (хэрэв усны тоолууртай бол тоолуур чинь ёстой гүйдэггүйм байна лээ шоо!)

Тоссон усаараа шалаа угаана, усанд орно гм их олон ажлыг амжуулж байхымаа. Бөөн бөөн хэмнэлт байгааз дээ.



Бас болоогүй ээ. Идсэн жимснийхээ хаягдалыг хаянаа л гэж гүү! (Rubbish Enzyme)
Бүгдийг нь цуглуулаад их ашигтай гого юм хийгээд байсан. Одоо энэ талаар тайлбарлая.

1кг бор саахар буюу бурам
3кг хаягдал жимс (жимсний хальс, идээд орхисон жимсний гол гм)
10л ус

Хийх заавар
1. Хаягдал жимс, сахар (бурам), усаа сайтар холиод хэсэг байлгана.
2. Үүнийхээ дараа битүү тагтай (container) саванд 3 сар байлгана. (Эхний сардаа гашилсанаас болж гарч байгаа хийг нь гарах зорилгоор үе үе онгойлох хэрэгтэй).
3. 3сарын дараа ХАЯГДАЛ ЕЗИМ маань хэрэглэхэд бэлэн боллоо. (Хэрэглэхдээ багахан хэмжээгээр авч хэрэглэнэ.)


Энэ муухай юмыг юунд хэрэглэдэг байнаа гэж та бодож, нүүрээ үрчийлгэж байгаа байх тийм оо?

Хаягдал Езимний ашигтай тал
1. Озоны давхрагыг сэргээнэ ингэснээрээ дэлхийн дулааралд эерэгээр нөлөөлнө
2. Элдэв үнэрийг дарна. Агаарын бохирдол, машин доторх эвгүй үнэр, гэр ахуйн бараанаас ханхалдаг химийн элдэв үнэрийг дарна. (цацаж хэрэглэнэ)
3. Хортон шавьж устгахад хэрэглэнэ.
4. Газар тариаланд бордой.
5. Гүний худагын ус, бохирдол усыг цэвэрлэнэ.
6. Хогын шүүрээ цэвэрлэнэ.
7. Хувцас зөөлрүүлэгчийн оронд хэрэглэнэ.
8. Аяга таваг угаах, аруитгана.
9. Гар, нүүр угаах, үсээ зайлах маягаар хэрэглэнэ.
10. Нүүрэндээ маск тавина........
11. Цэцэг ногоогоо услана. (Багахан хэмээгээр услах савандаа хийгээд дээрээс нь усаа нэмж хийгээд хэрэглэнэ.) Ёоё, гоё байгааз дээ!?



Бас нэг ондоо төрлийнх
-20ш ногоон алим
-6ш лемон
-500г саахар

Хийх заавар
1. Жимснүүдээ мөн хутга, хирчих хавтан, дарах шилэн саваа сайтар угааж, цэвэрлээд, хатаана.
2. Жимснүүдээ нарийн, нарийн хирчээд, савандаа хийхдээ ширхэг жимс болгоныхоо завсар саахараа ахиухан цацаж дүүргээд, саваа (container) сайтар битүү таглаад, нар тусах газар байрлуулна.
3. Эхний өдрөө хий буюу хөөс гарч эхлэнэ.
4. Дараагийн өдөр таглааг нь онгойлгож хийг гаргана.
5. Ахин 2-3 долоо хоног дарна.
6. Шүүж авсны дараа варень хийх юм уу эсвэл ууж хэрэглэж болно.



Зиа, ийм байна даа. Би эдгээр зүйлсийг хийх гээд жимснүүдийн хаягдалаа цуглууж байгаа. Хийгээд хэрэглээд ирэхээрээ үр дүн нь миний бие болон гэр бүлд маань хэрхэн нөлөөлсөн тухай хуваалцана.




20100331

RECLAM

0 comments
bi odoo solongosiin ongotsnii buudal deer, nisleg maan hoishlood 24 tsag bolj bna. uidsan amitan, solongosiin ynz buriin show uzeed... l bj bna daa....

tegeed TV geer garch bgaa RECLAMiig jaahan analiz hiilee.


MAKE UP-nii tuhai RECLAM neeleed garj bna. 3 reclam tutmiin 2 n MAKE UP-nii tuhia bh jisheetee. teheer delhii (medeej koreag delhii gej heleh n utgagui l dee...) ter chigeeree MAKE UP hereglehiig demjij bgaam bna.


yr n bol humuus bid chin MAKE UP-tai bdald ih dasal bson shig bna. herev MAKE UP heregleegui bol tsarai muutaid tootsogdono.




Humuusee bid cin yagaad origooroo bh bolomjgui bolchihoo vee!?
bi oroi make up-guigeer enuugeer jaahan yvlaa. delguuriinh n humuusees um hum asuugaad, tegsen ih huiten haritsaataa bna aa. margaash udur n make up-aa heregleed enuugeer teruugeer alhaad, hun amitantaa hariltssan chin yasan geech...
bi ih tsarailag bolsiim shig bna aa. hun bur ih taatai haritsaad bhiim, ha~ha~ha~ha... bi genet UULKUN bolood ochson chin tanihgui bh shig bna lee..... gax gax gax.....
SAVE THE EARTH from FAKE!

20100316

Та хэдэн аз жаргалтай вэ?

1 comments
Өглөө охиныгоо сургуульд явуулахгаад сэрээсэн чинь өөдөөс

Охин - Ээжээ та хэдэн аз жаргалтай вэ? гэж асуулаа.
Би - Айн? (Би анааш царайлаад, асуултыг нь ойлгосонгүй.)
Охин - Та хэдэн аз жаргалтай вээээээ?!?
Би - Айн? (o___O)
Охин - Тааааааа хэдэн аз жаргалтэй вээээээээээээээээээээ гээдахадддддаааа!
Би - Би юу? Надад уу? (Гайхав...Бодлоо... За байз би хэдэн аз жаргалтайм болоо? >_<)
Охин -Тиймээ????
Би - Олоон олон... (шүлсээ залгив...)
Охин - Гүүэээээ, тоо хэл!
Би - Мэдэхгүй байна аа, их олон. (дотроо тоолох гэж бодлоо, тэгээд гарын 10 хуруугаа дахин дахин гозоолгов... ёох гэж)
Охин - Би ийм олон тоо мэдэхгүй. (миний гаргаж байгаа хуруунууд руу харжийнаа)




Охин ааваасаа -Аав та хэдэн аз жаргалтай вэ?
Аав - 1, 2, 3, 4, 5, 6...... (гэр байгаа хүмүүс бас бус хамаатан саданаа тоолж байх шиг байсан)
Охин - Надад ганц л байгаа. (Долоовор хуруугаа гозойлгож байна. Нэг юм бодоод байх шиг байгаан)
Би - Ямар?
Охин - Хэлж мэдэхгүй байнаа.


Иймэрхүү өглөө эхэллээ, манайд



Танаас асууя, ТА ХЭДЭН АЗ ЖАРГАЛТАЙ ВЭ?

20100310

Өр ~ зээл!

2 comments
Нөхөр маань зээлэхийг үзэн яддаг хүн. Харин би бол шаардлагатай бол яахав зээлчихий л гээд зүтгэчих шинжтэй хүн. Гэсэн хэдий ч болохгүй л гэсэн заавар гэрт гарчихсан бол болохгүй л гэсэн үг л дээ.








Ойрд санхүүгийн талаар ном их уншиж байгаа. Тэгсэн нэг сонирхолтой номны хавтас эргүүлэх боломж олдов. Тэрэн дээр ингэсэн байхымаа.








"Өртэй хүн ямар нэг байдлаар сэтгэлийн дарамттай байдаг. Салалт, нойргүйдэл, ажлын бүтээмж буурах гм-ийн гол шалтгаан нь ӨР мөн. Хүмүүсийн гүн бараан нууцын нэг нь яах аргагүй ӨР юм. Хүмүүсийн өөрөөрөө бахарах сэтгэлийг гундааж, мөрөөдлөө биелүүлэхэд нь чөдөр тушаа болдог зүйл бас л ӨР.


Үнэхээр чухал зүйлийн төлөө өр тавьсан бол заавал буруутгах аргагүй. Орон сууц, ажил амжуулахад хэрэгтэй машин авах, боловсрол эзэмших, бизнест хөрөнгө оруулах гм-т зориулан зээл аваад, түүнийгээ сайн зохицуулж чадаж байвал том асуудал биш юм. Гэвч харамсалтай нь хүмүүс өөр олон ялих шалахгүй зүйлийн төлөө өртэй байдаг. Одоо хэрэглэхээ больсон юмуу байхгүй болсон юмны төлөө өмнхө өрөө төлсөөр байгаа бол үүнийг асуудал биш гэхэл хэцүү.



Өрөө нимгэлэх 5 үе шат
1. Нэмж өрөнд битгий ор
2. Мөнгийг юунд хэрэглэж байгаагаа тэмдэглэ
3. Ирээдүйгээ төлөвлө
4. Агшин зуурын гайхамшигт бүү найд
5. Мэргэжилтнээс зөвлөлгөө ав
Ажил мэргэжил, амьдралын зуршилыг буруутгаж болохгүй. Та өрөнд баригдсан бол чөлөөлөгдөх арга замыг эрж хай!
"Алдар нэр, эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд хэт анхаарч болохгүй.
Хэзээ нэгэн цагт эдгээрийг сонирхдоггүй хүнтэй уулзаад,
өөрийгөө хичнээн өрөвдөлтэй гэдгээ мэдэх болно."
Киплинг
Уйгагүй ажиллаж,
талархах сэтгэлээр амьдарвал
өдөр бүр мөнгө санхүүгээ хялбархан зохицуулах болно.
Би өртэй байх дургүй. Та ч бас шаардлагагүй бол битгий өр тавиарай гуйя!

20100223

2 comments
Уиллиам Жэймс хэлэхдээ "Хүн бүр өлгийнөөсөө булш хүртэл бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүчтэй хэрэгцээтэй байдаг" гэжээ. Хүмүүс гэр бүлдээ бат итгэл олж, хүлээн зөвшөөрөгдөхгүй бол өөр газар бас ийм байх магадлал ихтэй. Ерөнхийдөө энэ дэлхий тэдний хэрэгцээг хангаж чадахгүй. Хүүхдүүдийнхээ төлөө хийж чадах тэдний хамгийн сайн үйлсийн нэг бол тэдний гаргасан амжилт биш, харин тэд хүүхдүүд чинь болохоор чин сэтгэлээсээ ойлгож хайрлах юм.



Охин агаатайгаа нуугдаж тоглож байгаа нь



Ширээн дор үнэхээр сайн нуугдсан гэж бодоод байгаам даа, ккк

20100128

Penguins

0 comments
Хамтлад нь цуглуулах ёстойм байна. Тэгвэл даарахгүй гэжий шүү

20100125

Гэрэлт ирээдүй болсон үрс минь

0 comments
Хүү маань сургуулийнхаа хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд орлоо. Эхний тойрог дээрээ 5:0-оор хождым даа... күүл~
... дараагийн тойрог дээр, .... эвгүй хожигддог байна шд. Хүү жаахан сэтгэл дундуур алхаал... Гэхдээ яахав "хожиж сурахын тулд эхлээд хожигдож үзэх хэрэгтэй зүгээр" гэлээ. Хүү бас төгөлдөр хуурийн хичээлд суралцажуугаам. Тэгсэн үнэн сонирхолгүй байнаа. Нэг удаа ингэж байхым: -Ээжээ, хамгийн хэцүү хичээл бол пиано юм байна аа-ахммм...

Гэхдээ хүү маань компьютр дээр хөгжим зохиосон нь дажгүй шүү. Электрик хөгжимд илүү сонирхолтоймуу даа гэж бодлоо. Хөгжмийг нь блог дээрээ тавих гэсэн, даанч мэдлэг дутаад байнөө. Хэн нэг багштан байвал зааварчилгаа өгнө үү.


Охин маань хөгжим бүжгийн хийлийн ангийн шалгаруулалтанд орлоо. Орохдоо их сандарч гэнээ (би нь ажилтай таараад аав нь хамт явсын. мэдээлэлийг ааваас нь оруулав).
Тэгсэн та минь ээ! Яасан гэж санана аа. Шууд 1, 2 шалгуурт нь тэнцээд 3 дахь шалгуурт орох болжээ.

Гайхалтай...

Миний биш
хүүхдүүдийн минь мөрөөдөл
тэдний минь амьдралд улам ихээр биелэх болтугай!

20100108

Шүд нь унав

0 comments
Охин маань 6-тай. Ойрд үсэг нтрээ цээжлэх гээд их ажилтай. Нэг, хоёр үеийг бол дажгүй...гурав дахь үеэсээ жаахан гацалтийн байдалтай... гацахаараа их өөлкөн, сэм харц гунигтай болноо.

Тэр ангийнх нь багш нилээн коммуунддаг бололтой. Охиныг маань нилээн дарангуйлсан шинжтэй... баахан бла .. бла .. бла гэсийм шиг байгаан. Миний хувьд бол 6-тай хүүхэд өдий зэрэгтэй уншмар аядаад байжаагаа нь таалагдажаагаа шүү.



Саяхан сүүн шүд нтр нь унах болжоогоом чинь гэсэн шүү юм бодон, охиныхоо аманд судалгаа хийлээ. Доод үүдэн 2 шүд хөдөлгөөнтэй байна аа. Нэг нь бол бүр ч унахад бэлэн болсон байлаа. Цаашлуулаад харсан чинь араас нь эржгэр томхон шүд зухуйжийнаа. Ая, харахад их өөлкөн, эгдүүтэй.

Хэдэн өдрийн дараа шүд нь уналаа. Охин гаран дээрээ шүдээ тавьчихсан, чухал царайлчихсан өөдөөс харжийн.


Би: Өөг, цус.... гаржийна... ааан.
Охин: (Зүв зүгэр байжээснаа "цус гаржийн" гэсэн сургаар, амаа томоо ангайж ирээд) Ааааааааайн, ааааааааайн... гэж хадаж өглөө.
Би: (Ахиад) Өөөг, энэ цус аймар харагдкуу байна аа. Уйлахаа болиооооо...

Хүү: (Ах нь) За зүгээр дээ зүгээр, агаагийнх нь бас унагааж байсын. гээл.. (миний урдуур орсноо дүүгээ мөрөн дээгүүр нь тэврээд банны өрөө орчдийм байна) Би араас нь орлоо.

Би: Алий, хараадахийдаа. Өөө, гого шүд ард нь байна. Ая ийм гоё шүд гаргахгаад байсым байна шд, мммм... бла .. бла .. бла .. хүү бид 2 гоё, гоё юм ярьсөөн


Нэг хэсэгтэй охин маань их чухал үүрэг гүйцэтгэсэн бяцхан баатар бүсгүй царайлан эрх мэдэлтэй, догь байлаа. Бид ч байдаг хүндэтгэлээ охиндоо, дүүдээ зориулав. Том болжаагаа бас нэг алхам юм хойно хүндэтгэл байлгүй яахав.