20090110

0 comments

Аав хүний сэтгэл

Эцэг хүн баярлаж байгаагаа
Энгүүн боловч хуурмаг ханиадаар нуудаг
Айхаараа харин худал инээдэг
Амгалан атлаа дотроо амардаггүй сэтгэл

Найдаж байсаар нь хүү нь яваагүй бол
Наанаа зүгээр гэж хэлдэг ч гол нь харладаг
Оройтсон охиндоо сэтгэл зовсноо
Ойр ойрхон хэлэхгүй ч сэтгэлдээ харуулддаг

Өдөр болгон өөрөөсөө
Эцэг хүн шиг байж чадна уу би хэмээн асуудаг
Өөрийг нь ойлгодог дотны найзуудынхаа дунд
Эгэл хүүхэд шиг болдог сэтгэл

Гэртэй бол амгалан дүр үзүүлдэг ч
Ганцаараа байхдаа бүхнийг тунгааж нулимс унагадаг
Нэг их тоомжиргүй мэт харагддаг ч угтаа
Нэр төр биеэ барихдаа дийлдээд

Сэтгэлээ амархан нээж чаддаггүй ч
Сэмэрч дотроосоо урагддаг зүрх
Инээх уйлах нь ээжээс цөөн ч
Энгэртээ нуусан сэтгэл нь чамгүй их байдаг


Өнгөрч одсон хойноо сэтгэлд хоногшиж
Үг сургаал нь хэзээд амьд оршсоор байдаг хүн

Ахиал "Гэр бүл" сэтгүүлээс тавьчлөө 


20090109

Би аавтайгаа адилхан болно

1 comments
Хайртай бүсгүйтэйгээ гэрлээд
Хоёр биенээ дуурайсан хүүтэй боллоо
Ажил ажил гэсээр явж байх зуур
Алдрай тэр минь хөлд ч хэлд ч оржээ

Гэтэл нэгэн өдөр хүү минь надад
Ааваа тань шиг болмоор байна гэлээ
Гэртээ хэзээ ирэхийг минь шалгааж асуулаа
Харин би бодолгүй шууд л оройтох байх гэлээ
Хамт байх цаг гаргана гэж бас хэллээ

Хүү минь арав хүрлээ
Хөл бөмбөг авч өгсөнд баярлаж байлаа
Хамт тоглоё гэж гуйхад нь
Харин би бас л завгүй байлаа
За за ойлголоо гэх хүү минь
Заавал тань шиг компанид ажилладаг мундаг хүн болно гэлээ
Харин намайг хэдээс ирэхийг минь асуусан ч
Хариуд нь би бас л завгүй байлаа
Хамт байх цаг гарах биз гэж бодлоо

Хүү минь хэд хоногийн өмнө дээд сургуульд орлоо
Хүнгэнэсэн дуутай сайхан залуу болжээ
Хамт суугаад жаахан ярилцъя гэхэд минь харин
Амжихгүй нь хүү нь өнөөдөр завгүй
Аав та харин машинаа өгчих гэлээ
Хэзээ ирэх вэ гэж түлхүүрээ өгөнгөө асуухад минь
Хэлж мэдэхгүй байна цаг гарах байх гэлээ

Би тэтгэвэрт гарч хүү минь гэрлээд
Бид тус тусдаа амьдардаг боллоо
Утас залган хүүтэйгээ уулзая гэвэл
Урдаас харин завгүй бас хүүхэд өвдсөн гэлээ
Утсаа тавиад тунгаан бодож үзвэл
Угтаа хүү минь надтай тун адилхан болжээ

Хүү минь хэзээ манайд ирэх вэ?
Хэлж мэдэхгүй нь ааваа завгүй байна гэхдээ
Хамт байвал сайхан байх байхдаа
Харин тийм цаг олдох байлгүй дээ

"Гэр бүл" сэтгүүлээс будаа идчлээ шоо, энд