20080802

0 comments
Хүү маань хүүхэлдэйн киноны жинхэнэ hoppy-тай юм байгаам. Харин би түүнээс үргэлж "хүүхэлдэйн книоноосоо юм сурч бай" үглэж байдагын. Тэгтэл хүү маань өнөөдөр "Тарзан" киноноос их сайхан үг суржээ.

"Их унтаж, бага ярьж бай!" гэжугаам.

Тэгснээ "Тэхдээ би бол бага унтаж, их ярьдаг хүн шдээ, яаж сурнаа." гээл инээмсэглэх нь тэр.

20080801

0 comments
Орой салхинд гарангаа Сүх жанжныхаа талбайгаар алхаж байтал Учка МАХнамын байрыг харснаа "Хөөх, хүмүүс гал түлцийн байшдээ. Муу юм сурсан хүмүүс л ингэжаагаадаа!" гээл шогшроод авлаа.


Миний хүү Төгс дүүгээрээ "Р" үсэг хэлүүлэх дасгал хийлгээд. Харамсалтай нь охин маань "Р" үсэг огтхон ч цэвэр хэлж чаддаггүй юм. "Р" гэж хэлэхэд "Л" эсвэл "С...С" гэж хэлдэгийн.
Ахин дахин давтуулсаар байгаад Төгс сүүлдээ бухимдаад ... уйлаад, "энэ Учка чинь ерөөсөө үгэнд орохгүй байна" гээл бөөн уйлайн, майлаан болов оо... Харин Учка бүүр эргэлзсэн шинжтэй, нүд нь эргэлдээл зогсож байлаа.
Би хүүгээ тайвшируулах гэсэн чинь инээд хүрээд болдоггүй, инээгээд байсан чинь хүү бүүр ч бухимдсан бололтой уйлаад зогсдоггүй ээ. (:

20080731

0 comments

1/4 аяга тос
1/2 аяга сахар
1 өндөг

1, 1/2 аяга гурил
2 ж/х baking powder
1/2 ж/х давс

1/2 аяга сүү (тараг)
1/2 ж/х ваналин

Эдгээрийг тус тусад нь хутгаад, сүүлд нь нийлүүлж, хамтад нь хутгаж бэлтгэнэ. Тортныхоо хэвийг тосолоод, дараа нь бага зэргийн каш цацаад, бэлтгэсэн зуурмагаа дээр нь хийгээд, дуковкандаа хийнэ дээ. 40' -н дараа гэхэд л маш энгийн торт бэлэн болно оо.

20080730

1 comments
testing...testing...testing...1, 2, 3, 4.....
......hello, my new blog...testing...testing.....