20090218

Vр хөндөж мөнгө олдог далд бизнес өргөжсөөр

0 comments

ЗVVНИЙ VЗVVР ДЭЭР ТОГТОХ ХОВОР ХУВЬ ЗАВШААНЫГ АТГАСАН VРСИЙГ ХӨНӨӨХ НЬ УУЧЛАШГVЙ НVГЭЛ

Vр хөндөх зөвшөөрөлтэй 10 гаруй эмнэлэг бий
Нийслэлд vйл ажиллагаа явуулдаг 150 гаруй эмэгтэйчvvдийн эмнэлэг байдаг. Vvнээс 10 гаруй нь vр хөндөлт хийх зөвшөөрөлтэй аж. Харамсалтай нь сvvлийн жилvvдэд эмэгтэйчvvдийн эмнэлэг болгон vр хөндөлт хийдэг болсон. Өнгөрсөн жил гэхэд манай улс зургаан мянга гаруй vрсээ гэдсэн дотор нь хөнөөсөн гэх тоо гарчээ. Энэ баримт зөвхөн холбогдох газруудад ирсэн мэдээлэл юм. Харин нууцаар хэдэн мянган эх гэдсэн дотроо хvvхдээ хөнөөснийг мэдэх аргагvй. Нийтийн орон сууцны жижиг өрөө, орц, хонгил гээд эмэгтэйчvvдийн эмнэлэг хаа сайгvй байрлаж, хууль бусаар vр хөндөлт хийсээр байна. Vvнд холбогдох газрууд анхаарал хандуулахдаа хойрго хандаж байгааг ч хэлэх нь зvйтэй. Ер нь сvvлийн жилvvдэд vр хөндөлт хийлгэх эмэгтэйчvvдийн тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Vvнийг дагаад vр хөндөлт хийж мөнгө олдог далд бизнес цэцэглэсээр байна.

Ихэвчлэн хэдэн насны эмэгтэйчvvд vр хөндөлт хийлгэж байгаа талаар холбогдох газрууд судалгаа явуулахад 16-38 насны эмэгтэйчvvд vр хөндөлт хийлгэдэг нь тодорхой болжээ. Ялангуяа, насанд хvрээгvй эмэгтэйчvvд жирэмсэлж vр хөндvvлэх нь жил ирэх тусам нэмэгдэж байгааг холбогдох газрын мэргэжилтнvvд ярилаа. Эмэгтэйчvvдийн эмнэлэг болгон vр хөндөлт хийдэг гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байдаг. Мөн тухайн эмнэлэг зөвшөөрөл аваагvйг мэдсээр байж мэдлэг хомс эмчээр хожим гарах сөрөг vр дагаварыг тоолгvй vр хөндvvлж байгаа.

Эмнэлгийн vйл ажиллагааг зогсоох, эмчийн эмчлэх эрхийг нь хасахаас өөр хариуцлага тооцдоггvй
Эмчийн алдаанаас болж эрvvл мэндээрээ хохирсон эмэгтэйчvvд олон байдаг. Мөн амь насаа алдах тохиолдолд гардаг аж. Гэвч хохирсон эмэгтэйчvvд холбогдох газруудад гомдол гаргах нь цөөн байгаа нь хууль бус vйл ажиллагаа явуулж мөнгө олох эмнэлгvvдийг өөгшvvлж байна. Энэ талаар жишээ дурьдая. 15 настай жирэмсэн охинд ар гэрийн зөвшөөрөлгvй vр хөндөлт хийжээ. Мэс ажилбарын vеэр охин их хэмжээний цус алдаж, эрvvл мэндээрээ хохирсон байна. Энэ тохиолдолд эмнэлэг хариуцлага хvлээгээгvй аж. Тэд vр хөндөлт хийхийн өмнө эмэгтэйтэй аман гэрээ байгуулж, vр хөндсөний дараа ямар нэгэн асуудал гарвал эмнэлэг хариуцахгvй хэмээн тохиролцсон байна.

Vр хөндөлт хийлгэх явцад эмч ямар нэгэн алдаа гаргаж эрvvл мэндээр нь хохироосон тохиолдолд хvлээлгэх хуулийн хариуцлага сул байна. Хэрэв vйлчлvvлэгч гомдол гаргавал эмнэлэгт мөнгөн торгууль тавих, цаашлаад эмнэлгийн vйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авдаг байна. Гэхдээ vйл ажиллагааг нь зогсоох хэмжээний хариуцлага тооцох явдал ховор аж. Эмчийг эмчлэх эрхийг нь хасч шийтгэдэг байна. Энэ бол хамгийн том шийтгэл. Гэтэл гадаадын орнуудад vvнийг гэмт хэрэг хэмээн vзэж, vр хөндөлт зөвшөөрөлгvй хий-сэн тохиолдолд эрvv vvсгэдэг байна. Vр хөндөлт зөвшөөрөлгvй хийснээс болж хорих ялаар шийтгэгдсэн эмч олон байдаг аж. Харамсалтай нь манайд vр хөндөлт хийж байгаад алдаа гаргасан эмч сайндаа л эмлэх эрхээ хасуулаад өнгөрч байна.

Vр зулбуулах баталгаагvй эм “Нарантуул” захад борлогдсоор
Эмэгтэйчvvд vр зулбуулах чанаргvй эм хэрэглэж, хохирох явдал сvvлийн жилvvдэд гарах болсон. Хаана, хэзээ vйлдвэрлэсэн нь тодорхойгvй эмийг хууль бусаар томоохон захуудад зардаг хvмvvс олширчээ. Тухайлбал “Нарантуул” захад vр зулбуулах эмийг 5-20 мянган төгрөгөөр борлуулж байна. Тэдний чанарын шаардлага хангахгvй эмийг амьдралын боломж тааруу иргэд худалдан авдаг байна. Уг нь эрvvл мэндийн газар, өрхийн эмнэлгvvдэд vзvvлснээр эмчийн хяналт дор vр зулбуулах эмийг vнэ төлбөргvй өгдөг байна. Охид, бvсгvйчvvд энэ талаар мэддэггvй, эсвэл эмчид хандахаас санаа зовдог тул захаас баталгаагvй эм авч уудаг. Энэ нь хууль бусаар эм зардаг хvмvvсийн өгөөш болсоор байна.

Vр зулбуулах эмийг ченжvvд урд хөршөөс их хэмжээгээр бөөндөн авчирдаг аж. Тэд эмээ эмийн сангаас хэд дахин хямд зардаг тул гvйлгээ сайтай байдаг бололтой. Захын олон хvн холхисон газраар охид, бvсгvйчvvд явахад хажуугаар нь “vр зулбуулах эм бөөний vнээр зарна” хэмээн хэлж зөрөх хvмvvс олон тааралддаг талаар иргэд ярьж байна. Тэд чанаргvй эм зарж, бусдын эрvvл мэндийг хохироож байгаагаа юман чинээ боддоггvй. Дээрээс нь охид, эмэгтэйчvvд баталгаагvй эм авч уухаас айдаггvй нь хамгийн эмгэнэлтэй юм. Наад зах нь л гэхэд чанаргvй эм нэг удаа хэрэглэснээс болж насан туршдаа vргvйдэх аюул нvvрлэж байна.

Эмнэлгvvд vр хөндөлт хийх тогтсон ханштай
Эмнэлгvvд гурван сараас дээш сартай урагт мэс ажилбар хийж болохгvй гэдгийг мэдэх ч мөнгөнд шунаж, өндөр vнээр vр хөндөлт хийдэг байна. Зөвшөөрөлгvй эмнэлгvvд тогтсон ханшаар vр хөндөлт хийдэг. Тэд 1-3 сартай урагийг 50-120, гурваас дээш сартай бол 150-200 мянган төгрөгөөр хөнддөг байна. Харин зөвшөөрөлтэй хувийн эмнэлгvvд дээрхээс өндөр ханш хэлдэг аж. Эмэгтэйчvvдийн эмнэлгийн орлогын багагvй хувийг хууль бусаар хийсэн vр хөндөлтөөс олсон мөнгө эзэлдэг байна. Монголын vрс маш олон болтугай хэмээн ухаант тvмэн маань билэгшин ерөөдөг. Гэтэл зvvний vзvvр дээр тогтон, хорвоод мэндлэх ховор хувь завшаан атгасан vрсийн амийг таслаж байгаа нь уучлашгvй нvгэл гэхээс өөр юу гэх билээ. Нөгөөтэйгvvр, залуус хэсэг зуурын жаргалын төлөө бусдын амьдралыг бусниулж байгаа нь харамсалтай. Тэдэнд хийсэн vйлийнхээ төлөө хариуцлага хvлээх, аливаа алхамыг бодолтой хийх ухаан, ухамсар алга.

www.zaluu.com 


20090216

Бяцхан тархитай хүмүүсийн ертөнцөөс

2 comments
нэг удаа охин бид 2 гадаа зад тоглодийм байнаа. гадаа бүрэнхий болжаагаа ч анзаарсангүү. тэгсэн гэнэт
охин: ээжээ, 2улаа хурдан орий, удкуу хаяанхуу болохнээ гээд үсрээд уналаа
би: за, юунд нь яардым бэ?
охин: гүү ээ, ээжээ хаяанхуй болчуул би "хун" болчих нь шдээ, хүмүүс намайг хаяаад миний нууцийг мэдчнээ. хурдалаа хурдал, орий гэдиймдаа.
гэртээ орж ирээд
охин: ёохх, яааг нууцаа хүмүүст баяигдуулах гэжийшдээ.
би: зүгээр шдээ хэн ч өмнө ийм өөлкөн "хун" хараагүй л байлгүү дээ.
охин: миний нууцийг хэн ч мэдэх ёсгүй гэж би боджийн. гэхдээ яахав хүмүүс сонирхоод байвал нууц биш болгож болноо. хүмүүс тэетээ тэегүй хун болж чадкуум чинь гэцэн их маадгар байна аа тэр ер нь.

өглөө болгон би хүүгээ сэрээдийн. хүү маань сэрэх гэж их учир начиртай ажил болноо. ямар асуудал гардагыг ээж хүмүүс л энийг ойлгох байхдаа эсвэл сайхан унтжаахад сэрээх ямар төвөгтэй-бухимдмаар байдийг мэднэ дээ.
тэгсэн хүү маань босчоод өглөөнийхөө цайг уугаад суужаахдаа ингэдийм байнаа.

хүү: ээж, та намайг яг сайхан зүүдэлж байхад сэрээхийм аа.
би: тийм өө, ээж нь зүүдийг нь харахкуу болохоор сайн мэдкүү сэрээчдийм байна лдаа, уучлаараа.
хүү: ахаан яг шөнө бол их онцгүй зүүдэлдийн, тэгээд өглөө болохоор майр гоё зүүд зүүдэлдийн шдээ, ээжээ. хөмсгөө зангидав :0(
би: тэгээд доо яах уу?
хүү: болуул сэрээхгүй байуул тээ, даанч би хичээлдээ явах хэрэгтэй байдагггг....
кээ, энэ залуу яг юу гэхгээд байгааг нь мэдэх үү?! ^__^