20110915

Ангийнхан

0 comments
Хэдэн сарын өмнө, би гэдэг хүн ойрын 10-аад жил уулзалдаагүй байсан 8 жилийн 43 сургуулийн 8В ангийнхаа хэсэг найзуудтайгаа уулзалдлаа. Ямар сайхан байсан гээч. Энэ олон жил хаагуур юу хийж явснаа хуваалцаж, элдэв юм яриж суулаа. Миний бүр сэтгэл хөдлөөд, баярлаад чигтэйхэн.

Хараад байх нь ээ бүгд л их том болцгоож. их л төлөвшсөн шинжтэй харагдаж байлаа. Ямар сайхан байсан гээч.

Ангийн маань охид аль хэдийн ээжүүд, хөвгүүд маань аль хэдийн аавууд болжээ. Хүүхдүүдийнхээ, гэр бүлийнхээ зураг хөргөө бие биедээ сонирхуулаал, их л сайхан цаг өнгөрөөлөө.

Хэрэв манай сургуулийн хүмүүс энд саатвал, гуйя над руу холбогдоорой! FB or gmail add холбогдоорой.

20110914

7 хоног

0 comments
Эхний өдөр-эргэлзээгээр дүүрэн....

Хоёр дахь өдөр-эргэлзээ бага зэрэг намжив...

Гурав дахь өдөр-бага зэрэг зориг...

Дөрөв дэх өдөр-Яадаг юм бэ... үзээд алдая...