20090715

Би Эмэгтэй Хүн

4 comments
Би хүүхэд байхдаа нэг удаа ээждээ "би эрэгтэй хүүхэд байсан бол их амар байх байсын" гэж хэлээд амаа ангайтараа загнуулжилээ.

Харин насанд хүрсэн хойноо ээж минь яагаад намайг тэгтэл загнасныг ухааржилээ.
Би Эмэгтэй хүн болж төрсөндөө үнэхээрийн сэтгэл хангалуун байгаагаа мэдрэх дуртай.

Эмэгтэйчүүд бидний түгээмэл давуу тал

1. Хөдөлмөрч
2. Гоо сайхны мэдрэмж өндөр
3. Хувийн болон харилцааны соёл өндөр
4. Нягт нямбай, арвич хямгач
5. Өгөгдсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг.
6. Юманд өөриймсөг ханддаг.
7. Сахилга баттай, гүйцэтгэх ажилд сайн.
8. Тэмцэл маргааныг зөөлрүүлэх чадвартай.
9. Ахуй амьдралын олон талт туршлагатай
10. Гарын ур сайтай.
11. Нарийн төвөгтөй чимхлүүр ажилд сайн.
12. Олон ажил зэрэг амжуулах чадвартай.
13. Ар гэрийн их ачаалал ажил албаа давхар үүрч явдаг.
14. Үр хүүхдээ зонхилон өсгөж хүмүүжүүлдэг.
15. Бусдыг сургаж нөлөөлөхдөө дадамгай.
16. Хамтач үзэлтэй, найрсаг зочломтгой.
17. Аливаа дарамт хүнд хүчирийг удаан тэсвэрлэж чаддаг.
18. Удирдах ажил хийвэл ая тал засах архи тамхи, хээл хахуульд хялбар автахгүй сайн талтай.
19. Бие махбодийн нөхөн сэргээгдэх чадвар эрэгтэйчүүдээс илүү хурдан.
20. Харааны ой сайтай, гярхай, мэдрэмтгий
21. Ургуулан бодох чадвар логик сэтгэлгээ сайн.
22. Төрөлхийн зөн совин сайтай.
23. Шинийг сэддэг, сэтгэл зүйн хувьд илүү нээлттэй.
24. Хорт зуршилд бага автдаг.
25. Материал эд зүйлийн чанарыг сайн мэддэг.
26. Уламжлал заншлыг хүндэтгэн сахиж байдаг.


Нэг удаа нөхөр маань Ажийтай (найз нь) хуучилж сууна аа. Дунд нь очиж суугаад, яриаг нь чагнав. Тэгсэн ээж нарын үглээ яншаа байдлын тухай Ажий байдгаараа залхсан шинжтэй ярижаахын. Тэр үед би анхныхаа хүүхдийг олоод их жаргалтай байсан үе. Тэгсэн гэнэт "би бас ээж болношдээ" гэж бодоод "та нар болилдоо, та нарын хажууд ирээдүйн ээж суужаахаддаа" гэсэн чинь "өө, энэ эмэгтэй бас али хэдийнэ ээж болчихож-ээ, халаг гэж" гэсэн шиг дуугай болцгоочихожилээ. ~~хэхэхэхэээ~~~~~~~

Яахав хүн л болсон хойно эмэгтэйчүүд бидэнд СУЛ ТАЛ гэж байлгүй л яахав гэжугаа.

1. Асуудлыг тал талаас бодож ухаалаг шийдвэр гаргах боловч асуудалд хэт хутгалдсанаас өөрөө сүүлд нь хохирч золиослогддог.
2. Тэвчээргүй, биеэ барьж чаддагүй.
3. Амархан гомдож гутарна.
4. Юмыг ойрхон боддог, атаархуу.
5. Зарим үед хувиа хичээмтгий
6. Өөртөө хэт олон асуулт тавьдаг.
7. Өө сэв хаймтгай, үглээ, яншаа.
8. Хов ярихаас буцахгүй.
9. Бүлгийг хагалан бутаргахад хувь нэмрээ оруулдаг.
10. Аливаа юманд өөрийн хатуу байр суурьгүй, бусдын нөлөө эрхшээлд хялбар автдаг.
11. Ам сул, нууц хадгалахдаа тааруу, тэднэд задалсан нууцыг задарсанд тооцож болно.
12. Шийдвэр гаргахдаа бусдын ам харна.
13. Тогтворгүй ааштай, тэр зангаараа эргэж буцна, шантарна.
14. Хүнд хүчир ажилд хүч мөхөсддөг.
15. Гэнэтийн цохилт санаандгүй тохиолдлыг даах чадвар муу
16. Ажлын цагийг хувийн ажилд зарцуулах магадлалтай.
17. Ар гэр маргаантай, сэтгэл санаа муу байх нь тэдэнд их нөлөөлдөг.
18. Итгэмтгийгээс болж хууртдаг.
19. Удирдах албанд очино гэж найдаж зүтгэх нь ховор.
20. Үнэт зүйлд дуртай тул үүгээрээ ашиглуулж болзошгүй.
21. Аймхай учир эрсдэлтэй алхам хийддэггүй.
22. Хорт зуршилд нэг автвал хаяж үл чадна.
23. Итгэл үнэмшил ихтэй.
24. Зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэх дуртай.
25. Гэр бүлийн маргааныг эхлэдэг.


Зиа хүүхдүүд бид нэг иймэрхүү...