20091216

3 comments
Өглөө босоод охин маань нүүр гараа угаагаад, үсээ шалчийтал нь норгочихсон банны өрөөнөөс гарч ирсэн ээ...

- ..... Шөнө нойргүй хоночихсон чинь нүдний доогуур хөх өнгөтэй болцонаахымаа..... гэж гэнээ.

Ёстой ... ВАХААХААХАААААА .... байгааз. ^_______________________^


Би тэр үеэр нь ажилтай байж таараад болсон явдлыг бодитоор нь харж, сонсож чадаагүй бяцхан хармссан ч баахан хөхөрч авав.


Би: Миний охин яагаад нойргүй хоночихсым бэ?
Охин: Мэдкүүээ, мэдкүү... Зүүд зүүдэлсийм болуу. гэж хээв нэг хариулдымдаа.

20091214

Яана даа миний Улаанбаатар......хммммм

2 comments

Өглөө гараад ажил руугаа алхаа... Гайхав... гал түймэр гараа юу даа энэ чинь... гэмээр нуль утаа.... ажлын гадаа ирлээ... бүүр ч их утаа... уушиг маань гомдож байгаа байхдаа гэх шүү юм бодоод ажил руугаа орлоо... 1цаг.... 2цаг... 3цаг... өнгөрсөн чинь утаа улам л ихсээд байх юм... бид одоо яанаа... үр хүүхэд минь... хөгшин өвгөд минь... хүмүүс бүгдээрээ... гэр бүл гэх мэт баахан л юм толгойд орж ирж, санаа зовин суулаа... Шал муухай юмаа... томчууд гэх дарга марга нар нь улсаа худалдахыг нь худалдаж, идэхийг нь амтархан идэж суух хооронд ........... шал дургүй хүрчихлээ.................................