20100814

Жон С. Максуелын номноос иш татав.

0 comments
"Эртний Хятадууд хойд зүгээс сүргэлэн ирэх хүннүчүүдийн эсрэг аюулгүй байдлыг хүссэндээ агуу том ханыг барьжээ. Тэр маш өндөр байсан учраас "хэн ч үүнийг давж чадахгүй", "зузаан учраас хэн ч үүнийг нурааж чадахгүй" гэж бодон өөрсдийн аюулгүй хэрмийн ард суурьшжээ.

Гэвч Цагаан хэрэм баригдсан эхний 100 жилд Хятад улс гурван ч удаа эзлэн түрэмгийлэлд өртжээ. Үнэндээ хүннүчүүд хэрэм рүү авираач үгүй, хэрмийг эвдлээ ч үгүй. Эзлэх бүртээ тэд хаалгачдыг хахуульдаад шууд үүдээр нь дайран орсон байна. Хятадууд чулуун ханандаа найдаад л завгүй байснаас өөрсдийн хүүхдүүдэд шудрага занг заахыг умартжээ."



20100810

Миний амьдралд нөлөөтэй хүмүүс

2 comments
Бодлоо л доо...

Миний амьдралд нөлөөтэй ямар ямар хүмүүс байв, яаж яаж нөлөөлөв....

1. Миний амьдралд хамгийн ихээр нөлөөлсөн хүн бол миний ИЖИЙ. Ижий маань надад эмэгтэй хүн ямар намба төрхтэй байхав, яаж алхаж гишгиж явах ёстой, хүмүүстэй хэрхэн харилцах, ном унших, юу бодох ярих гээд л өчнөөн талаараа надад их нөлөөлдөг байж. Гаднаас харагдах маань хүртэл ээж шүү дээ би чинь!
2. Миний ах. "Эмэгтэй хүн хэтэрхий хэрэгт дуртай байх нь муухай, хэрүүл өдөх нь баба, тамхи татах зүгээр шдээ, тат тат яадын, хувцас сайхан индүүдээд сурчих, хоол хийж сур айн" гэх мэт зааж, үглэж сургасан хүн бол миний ах.
3. Миний нөхөр. Хайр гэж ямар байдгийг цаг үргэлж харуулдаг. Эхнэр хүн ямар байхыг нөхөр маань л надад мэдрүүлсэн. Бас намайг ээж болгосон хүн гэжугаа. Хурдан түргэн занд минь маш сайн хазаар, Толгой ажиллахгүй ангайж явахад минь зааварлан зөвлөгч, санхүүгийн их багш, мэргэн ухааны уурхай. Зиа энэ хүн бол насан туршид минь их багш нэрээ алдахгүй хүн шүү.
4. Миний хонгор 2 зулзага. Анх намайг ээж гэж нэрэнд дасгаж, дуудсан (өмнө бол би өөрөө хүүхэд байлаа) хүмүүс. Үнэн цоглог, дуусч дундрашгүй, үлгэр дуурайлал болсон (non-stop гэдэг үг яааг тохирно) эрч хүч, нүдэн дээр минь өсөж томроно гэдгийг бахдууштайгаар харуулагч нар, чин сэтгэлийн инээд, баяр хөөр, санасандаа хүрэхийн тулд тэмцэлдэн гуйгчид, хир толбогүй гэнэ цагаахан сэтгэл, цуцашгүй яригчид. Ядрах гэдэг үг бидний үгсийн санд огт байхгүй санаж ав ээж минь гэх өөлкөн харцтай миний хонгорууд.
5. Миний тоолоход хуруу дарам сайн найзууд. Надад уртаашаа 3 сайн найз бий. Тэд намайг тас зэмлэнэ, сургана. Урамшуулж босгоно, түшиж тулна. Хүндэлж хайрлана. Амьдралын эрхээр холдох боловч нэгэн урсгалд эргээл нийлдэг үнэнч хүмүүс.
6. Миний дагалдагч нар. Надад дагалдагч байхыг байнга сургагч нар. (Магадгүй тэд ингэж боддоггүй л байх) Зориулалт гэж юу болохыг тодоос тод харуулагчид. Хайрлаж, халамжлахгүй байхын аргагүй хүмүүс.
7. Миний дайснууд (Ингэж хэлмээргүй байгаа ч амьдралд өөрсдөө дайсан мэт гарж ирдэг эсэргүүцэгч хүмүүсийг өөрөөр юу ч гэж хэлэх билээ дээ байз?) Эдгээр хүмүүсийн ачаар би хурцлагддаг. Ийм хүмүүс миний эргэн тойронд яах гэж байдаг байна аа гэж бодох тусам би улам хашир болж, улам хэрсүүгээр ухааныг минь мэргэн болгодог ачлалтай хүмүүс. Хэдийгээр ийм хүмүүс намайг шархлуулж, гунигтай болгодогч эргээд харахад ийм л хүмүүс байж байж би гэдэг хүн амжилтанд хүрдэг юм даа.

Уг их олон л доо гэхдээ ингэсгээд дуусгая. Бидний эргэн тойронд байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар бидний амьдралд нөлөөлдөг. Сайнаар эсвэл муугаар. Гэхдээ аль аль нь бидний нэг бол бариж босгоно үгүй бол нурааж гутаадаг. Гол нь сайнаар ч бай муугаар бай нөлөөлж буй нөлөөлөлийг эерэг хандлагаар хүлээж авбал бид бүгдээрээ л ялагч нар болж чадна. Тэгээд агуу их амжилтын эзэд болж болно. Сайнаас нь зуурч, муугаас нь хаширлан суралцаж явбаас хөгжинө, дэвжинэ.

Нэг зүйлийг бас санах хэрэгтэй.
Юу гэвэл; чи бас хэн нэгэнд сайнаар эсвэл муугаар нөлөөлж яваа!

20100809

SALT

0 comments

SALT үзлээ. Ойлгох гэж ангайсаар байтал (бараг л ойлгож байсан чинь) пижигнэсээр байгаад кино дууслаа. Киноны дараа ийм бодол төрлөө "энэ Анжелина Жоле үнэн турахай, турхан хүүхэн байж гаргаж байгаа дүр болгон нь (бүгд биш л дээ) зодуулсан, балбуулсан, унасан, үсэрсэн, зодолдсон, цохисон байх юмаа. Бас их харгис гэхүү дээ."

Би санаа зовомтгой эмэгтэй хүн

1 comments
Эмэгтэй хүн бүр элдэв зүйлд санаа зовж байдаг гэж мурийцахад ч бэлэн байна.

"Гэр орон хоолтой байгаа билүү"
"Хүүхдүүд гэртээ юу хийж байгаа болоо"
"Дэлгүүрт авах юм маань байгаа болов уу үгүй болов уу"
"...ханиад хүрчихсэн байсан эм авах билүү, ямар эм байдаг билээ"
"хамаатны тэр ажилгүй гэсэн хэнээс ажил асууж өх вэ"
"би ингэхэд гэрээсээ яарч гараад чухал материалаа хаана хийлээ"
"ажлын уулзалт маань амжилттай байх болов уу, болоосой доо"
"энэ юу ярьсан бол"
"юу гэж боджоогоо бол"


"яанаа"
"яах уу"
"яаж байгаа бол"
"яах гэж байгаа юм"
"аа ~ аа" гэх мэт элдэв юм бодож санаа зовсоор байтал ...


Тэгсэн нэг найз маань сурсан зүйлээсээ ингэж хуваалцлаа.

"санаа зовохоо болио, санаа зовлоо гээд сайжирсан ч юмгүй муудсан ч юмгүй. Тэртэй тэргүй 60 хүрэхээрээ чиний тухай хэн яриж байгааг тоохоо болино, тэгээд 80 хүрэхээрээ хэн юу гэж яриж байсныг ч санахаа болино." гэж найзад маань нэг 80 настай хүн зөвөлсөн гэнээ.

Гоё зөвөлгөө байгааз.


Санаа зовохгүй байх гэдэг нь үнэхээр сайн зуршил! Ийм зуршилд суралцах гэсээр байтал 80 хүрэхнээ гэсэн.