20090619

Гар утас

2 comments
Эх орон маань хөгжиж иргэн бүр гар утастай боллоо.
Анх гар утастай болчоол.
Таксинд явж байлаа. Тэгсэн нээх гоё ая яваалаахын, сонсоол суужээлаа. Жолооч байн байн тольндоо олийгоол хараал байхын гайхаал, бас өөдөөс нь "юу харсын хөө" гэсэн шиг хараад байлаа. Тэгж тэгж хэсэг байснаа гэнэ жолооч ах "хөөш утас чинь биш үү" гэхийн тэхээр нь "би утасгүй" гэж хэлэхийн даваан дээр "пээ, утас минь байсан байна шд" гэж бодоол цүнк рүүгээ гараа шургуулж, утсандаа хүржилээ.
Нэг найз маань анх гарж ирж байсан том том танк шиг утастай байсын тэгсэн нэг удаа авусанд явж байсан чинь тэр танк нь дуугарчээ. Гаргаж ирж авахаасаа санаа нь зовоод, гүрийгээл байсан гэдэг.



Гар утас гэдэг чухал хэрэглээний минь нэг юм. Нэг хэсэгтээ л байнга бариастай, зүүгээстээ, товчлуурийг нь дараастай, тоглоостой, сонсоостой ... гэх мэт ...


Бас нэг удаа нөхрөөсөө гуйж ~ гуйж ихээ үнэтэй утас авчилээ. Даанч сарын дараа юмдаг саундаж яваад гээчдэг байгаа. ...утсаа гээснээ мэдэнгүүтэй нөхөр лүүгээ залгаад "би утсаа гээчихлээ" гэсэн чинь "одоо яахавд, би чамд үнэтэй утас авах ямар хэрэгтэйм бэ гээд байсан дддааа!" гэлээ. Гэртээ харихаасаа халгаж, халгаж орсон чинь нөхөр маань бухимдлаа таалахдаа подезоо тэр чигт нь, гэрээ тэр чигт нь ЦЭВ ЦЭВЭРХЭН болгоод тайвширцан сууж байдаг байгаа. Тэрнээс хойш гар утас үнэтэй, догь байх нь над нээх чухал биш гэдгийг ухамсарлаж, "яриж л байвал, sms-дэж л барав" гэж бодох болсон.

Гар утсаа гэж бас хүчтэй эд шүү. Хаа сайгүй гар утастайгаа гэжугаа.






Харин сүүлийн үед нас ахиад байна уу яагаад байна "гар утас гэж нэг ядаргаатай юм" болоод байх шиг. Ийшээ тийшээ яваадаа мартчихвал бөөн нерви, аваад явбал хаячих вий, гээчих вий гэж бас бөөн нерви ... амралтын үеэр утас дуугарвал нүүрэн дээр үрчлээ цугларахгаал... Ямартаа ч ажил тарвуу гүү юү утсаа унтраахийн түүс, нүднээсээ, чихнээсээ, гарнаасаа хол байлгах санаатай~~миний бодлоор залхаж байгаагын шинж байхдаа. Тэгсэн хэрнээ хэрэглкүү байж чадкуу байгаа нь гэм биш зан гэгчээр...

Хүнд сайн найз гэж байдаг шдээ. Харин сүүлийн үед хүн бүрийн "САЙН НАЙЗ ГАР УТАС" нь болоод байх шиг. Гэтэл гар утасны хор уршиг нтр гээл онцгүй мэдээлэлүүд бас их болжээ. Мэдээж тэр бүхэн ҮНЭН байж таарна.











Мэдээж гар утас бол яахийн аргагүй хамгийн чухал хэрэглээ юм. Гэхдээ хойч ирээдүйгээ бодуул энэ нь шиг хэрэггүй юм алга гээд хэлчихмээр байхыг. Даанч ... ямар ертөнцөөс тас үсрээд яваад байлтай биш. Хэрэглээл явжилаахаасд. Өөр сонголт алга гэжуугаа.

20090616

Хөлний тухай түүх хэлмой, би.

2 comments
Энэ миний хөл.

Харахад нээх анхаарал татаад байх юм байхкуу ээ. Байдаг л нэг жижигхээн, богинохон хөл. Гэхдээ их сайн туслах минь байгаан. Намайг хаашаа л явна гэнэ "явий л" гэдэг дээ. "NO" шдээ гэж хэзээ ч хэлж байгаагүй, дурамжхан ч байгаагүй шиг санагдаж байна. Бүх юманд л "За, эзэнтээн" гээл урагш алхадаг дуулвартай нэг эрхтэн минь юм даа. Ийм сайн үнэнч, туслагчтай байгаадаа би их сэтгэл хангалуун, бас Мөнхийн Эзэнд ч талархах минь.

Хэрэв хэн нэг нь түүнтэй ярьвал их олоон түүхүүдийг хуваалцах байхдаа гэж саяхны нэг өдөр бодож суулаа.


Хөл маань ингэж ярих болов уу даа.




Би энэ эмэгтэйг өчүүхэн жаахан байхаас нь л хамт байж билээ.
Анх уулзах тэр үед ээжийнхээ хэвлийд (ойролцоогоор 3-4 долоо хоногтоо байхад нь) хөл би гуай чинь урган гарч иржилээ. Тэхэд бид 2 хоёулаал их залуу, жаахаан байжээ. Удалгүй тэр охин "би сэлмээрайна" гээл ээжийнхээ гэдсэн дотор нь хөвөөл, сэлээл, гишгэж тогтох гэж оролдоол, бид 2 ч их хөгжилтэй байж. Тэр цагт бид ээжийнхээ идсэн хоолыг хүйсээрээ хооллож, усан дотроо тоглоол, хаяа нэг аав, ээж гэх мэт хүмүүсийн яриаг сонсоол "энэ хэн байсан бэ?" гэдэг тааврийн тоглоом тоглодог байлаа. За, тэгээд 9 сарын дараа бид 2 хорвоод мэндлэн, тас өлгийдүүлж билээ. Тэхэд надад их хэцүү байсөөн. Тас өлгийдүүлцэн би чинь ил гармаар байдаг. Хөдөлмөөр байдаг. Тонгочмоор байдаг. Гэтэл уяад хаяцийм чинь яах ч билээ.

Аажмаар эзэн маань суудаг боллоо, мөлхдөг боллоо, тэр юу ч биш алхмаарайна гэж нэг удаа хэлдийм даа. Би ч "тэгэлгүй дээ" гээл аль болох унагаачихкуухан шиг тогтохийг байдгаараа хичээж байжилээ. Гэхдээ хаяа унагаачихдаг байсым шүү. Яагаад гэвэл тэр охин өөрөө гараа хамаа намаагүй хөдөлгөөд, савчаад байхаар чинь хөл би яаж тэсэхэвд. Ойлгомжтой.



~~~
Үргэлжлэл бий...

20090615

6 сарын 13

2 comments

Өнгөрсөн хагас~сайнд салхинд гарлаа.


Бид 2 нь 2 биенийхээ зургийг эндээс нь тэндээс нь авж гарлаа.
Тэгээл бас болоогүй "хэнээ бид 2-н зургыг нэг дараадахаач" нтр гээл



Би гэдэг хүн маханд нугасгүй.
"Одоо махаа хийх үү?" гээл ахин дахин асуусаар байгаад
ахлах тогоочийгоо бухимдуулаад авсөөн.

Харжаагааз дээ, таглаа онгойнгуут л
махаа шидээд оруулчих санаатай зогсож байгааг минь.