20110929

Дарангуйлагч хадам эх, цөхрөнгөө барсан бэр, ээжийн хүү

0 comments
Ийм нєхцєл байдал бэр бvсгvйд хамгийн хvнд тусдаг. Бэр єєрєє ямар ч ааштай байсан хадамтайгаа тулаад нэмэргvй, Ялагдана. 


Яагаад гэвэл тvvнд хамтрагч, хамсаатан байхгvй. 


Ийм нєхрийн хувьд ээж нь хорвоогийн сайн, хамгийн ухаантай, хамгийн сайхан, ер нь тєгс эмэгтэй. 


Нэг ч хvvхэн тvvнтэй эн зэрэгцэхгvй. Ийм эрчvvд голдуу хvvхэдтэй болох гэж л гэрлэдэг, учир нь тvvнд єєр хэн ч хэрэггvй, ккк. Дарангуйлагч хадам эх бэрдээ таагvй хандаж, юм л бол ахуйн аар саар асуудлаар өөнтєглєдєг, харин нєхєр нь эхийнхээ амыг л дагадаг, эрхшээлд ийм гэр бvлд удалгvй сvйрэх тавилантай.

20110928

Хадамууд

0 comments
Ийм гарчиг тавихаар хэн хүнгүй орж уншна даа, хэхэхээ~



Хадам гэдэг үгийг ихэнх хүмүүс буруу талаар нь ойлгодог. Залуучууд голдуу л хадамтайгаа таарахгүй байна гэцгээдэг. Гэхдээ амьдрал дээр хадам болгон муу байдаггүй. Сайн хадам ч мундахгүй олон бий шүү. Уг нь амраг хосуудын гэр бүлийн амьдралд хадмуудын гүйцэтгэх үүрэг тун их байдаг аж. Хадамтай таарч тохироогүйгээс гэр бүлийн харьцаа доголдож бүтэлгүйтсэн олон тохиолдол байдаг. Иймд залууст захиж хэлэхэд хадмынхаа ая эвийг олж сурах хэрэгтэй. Хэдийгээр сурсан занг сураар боож болохгүй гэдэг ч та өөрөө ухаалаг бас сэргэлэн байвал хадмын арга эвийг олж болно гэдэгт итгээрэй. За ингээд хадмынх руугаа явах бэлтгэлээ хийе.