20081229

Бүгдэд...

3 comments
Шинэ Жилийн Мэнд Хүргэе!



Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
Зүггүйтэж алдсан бүхнээ март
Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

20081226

Christmas vacation!

1 comments
Гэр бүлийн хувьд энэ удаагийн "Xmas" баяр маань "Narnia-2" түүхээр дүүрэн өнгөрлөө. Гэр бүлээрээ үзэж, дараа нь бараг бүгд зүүдэлж, зүүдээ хооронд хуваалцаж, их л хөгжилтэй байлаа. Энэ киноны дуу надад бүүрч их таалагдлаа. Тэгээд дуучных нь тухай жаал энэ тэрүүгээр сонирхож үздым байгааз дээ.

The Call
Тэгсэн Regina Skiptor 1980.02.18 Москвад Еврей-хөгжимчиний гэрт төрж. Гитар, төгөлтөр хуур хөгжим тоглодог, дуучин эмэгтэй гэнэ.

The Call гээд энэ дуу нь Prison Break, Narnia кинонуудын soundtrack болжээ.

Сонсоод үзээрэй, их гоё үгтэй гоё дуу байнлээ ~~

20081218

Эрчүүдээ өмөөрсөн шүлэг

3 comments

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч.

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ.

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ.

Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч.

Хэл нь тагнайгаа онохгүй тулчиж

Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж,

Хааяа нэг халамцуухан ирэхэд нь

Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоослоорой.

Янагийн захиа лав гарахгүй шүү дээ.

Яахав дээ хөөрхий. Шараа тайлах юмыг нь үлдээ.

Дээл өмссөн гоёлтой

Дээрээ малгай өмссөн хийморьтой

Андынхаа дэргэд цовоожиж

Аавын дэргэд томоождог,

Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг

Янжинлхамууд минь өршөө.

Уул шиг юм гэж дандаа битгий давар

Үүл шиг нүүгээд явчихдаг юм.

Ус шиг уян гэж дандаа битгий самар

Уур болоод дэгдчихдэг юм

Төгөлдөр их урмыг нь бүүр их хугалчихвал

Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юм аа.

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр

Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах вэ.

Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж нь түшиг болдог юм.

Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нь нөмөр болдог юм.

Өөрийг чинь ээж болгосон, хүний дээд юм шүү дээ.

Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ.

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаарай.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээрэй.

Олон олон авааль гэргий та нараас

Олон олон аавын хөвгүүдийг өмөөрч бичсэн шүлгийг маань болгоо.

Өөрийн минь биеийг битгий болгоо.

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ.

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ.

Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч. Янжинлхамууд минь ээ...

М. Билэгсайхан


Энэ шүлэг надад нэгээхэнг бодогдуулдым байнаа.

Би гэдэг хүн гэрлэхээсээ өмнө эргэн тойронд минь байсан эрэгтэй хүн бүрээс болж маш их гомдож, дургүйцэж, үзэн яддаг нэгэн байлаа, нуугаад яахав! Ихэнх айлуудад байдаг согтуурал, салалт, хэрүүл зодоон энэ бүхэн эрчүүдээс гаралтайм шиг бодож, амьдралын минь эргэн тойрон байсан эрчүүд болгонд дургүйцэж, бараг л өрөөсөн нүдээрээ ч харахаас нүд минь хорсоод байгаам шиг л бага нас, өсвөр үе минь өнгөрсийм шиг.

Анх нөхөртэйгөө танилцаж байхдаа ч "энэ ч дээ, нөгөөдүүлийн өрөөсөн ... " гэж эндүүрч, дургүйцлээ илт илэрхийлж, бухимдлаа уцаар болгон шидэлдэг байв өө.


Харин гэрлэлт маань намайг аварсан гэж хэлмээр байна. Нөхөр маань надад чи бол ХАЙРЛАГДСАН НЭГЭН гэдгийг ойлгуулж өгсиймаа, тиймээс энэ шүлгийг ЧАНГААР УНШМААР байна. ~~^^~~

Хүүхнүүд минь,

насан ахиж яваа өвөө, дуу багатай аав, ханилан суусан эр нөхрөө,

ухаан сууж яваа ах нараа,

ухаажиж амжаагүй эрэгтэй дүү нараа хайрлаж,

урамшуулж амьдарцгаая аа!

20081206

7 comments


Миний нутаг

Нүүрсний утаа үнэртсэн 
Хотын амьдралд төрсөн би 
Хана нь хөгцөрсөн 
Төрөхөө Өлгий минь гэж боддог 
Цэнхэр утаа суунагласан 
Хотынхоо гудамжийг ширтээд 
Цээжний мэнгэрээ хөдөлгөн 
Хортой угаараар амьсгалахад 
Үнэртэж байгаа утаа нь 
Илээд ч байгаа юм шиг 
Өршөөлгүй Мэр-ийн гар 
Зодоод ч байгаа юм шиг 
Энэрэлгүй заяандаа гомдон 
Эргэн тойрон харахад 
Хосгүй гомдлын нулимс 
Хоёр нүдийг минь хорсгодог 
Энэ бол миний төрсөн хот 
Монголын сайхан нийслэл 

20081201

Чи хэн бэ?

6 comments
Ойрд өвдөөд мия байнаа. Тэгээд зүгээр өвджаахаар зүлгэж өвдий даа гэж бодоод жаал энэ тэндхийн АФОРИЗМ сонирхож уншлаа.



Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи ХЭН БЭ гэдэг нь хамгийн ЧУХАЛ

* * *
Хүн болгон алдаа хийдэг бол АГУУ хүмүүс л алдаагаа хүлээдэг

* * *

Хорвоо дээр гурван төрлийн өөдгүй хүмүүс байдаг
Өөдгүй чанараа аугаа их буянтай үйл гэж итгэж үнэмшдэг ГЭНЭН өөдгүйчүүд
Өөдгүй явдалдаа ичиж түүнийг хурдан дуусгавар болгохыг эрмэлзэдэг өөдгүйчүүд
Эцэст нь ЕРДӨӨ өөдгүй буюу ЯСНЫ өөдгүй хүмүүс
* * *
Хамгийн зартай хорт этгээд өөрийнхөө хийсэн гэмт хэргийг зайлшгүй шаардлагаар хийсэн гэж ярьж өөрийгөө өршөөхийг хичээдэг
* * *
Муу юмыг их ч бай, бага ч бай хийх ХЭРЭГГҮЙ
* * *
Хамгийн сайн хүн ихэндээ өөрийн санаа бусдын сэтгэл хоёроор амьдардаг бол хамгийн Базаахгүй хүн өөрийн сэтгэл бусдын санаа хоёроор амидардаг
Зөвхөн өөийн сэтгэл мэдрэмжээр амьдардаг хүн араатан л гэсэн үг
Аугаа ихийн өмнө бөхөлзөх биш харин түүнийг давж гарахыг эрмэлзэх хүний мөн чанар
* * *
Өдрийг ойрд нь амьдарлыг төгсгөлд нь дүгнэж бай
Бурханаасаа айхын оронд өөрөөсөө АЙХ хэрэгтэй

20081125

Гэвч Обама!

1 comments
Билли Грахам 90 нас хүрч, Барак Обама ерөнхийлөгчөөр ...

МАРАНАТА (2008.11.12): АНУ-ын нэрт авралын зар тараагч, өдгөө цагийн амьд домог гэгддэг Билли Грахам 90 насны ойгоо тун даруухнаар гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ.


Түүний биеийн байдал тааруу байгаа ч одоо ч тэрээр өөрийн үүсгэн байгуулсан авралын зарын байгууллагаа ерөнхийд нь залж, удирдамж өгдөг тухай түүний хүү Франклин Грахам ярьж байна.

Саяхан болж өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Барак Обаматай Билли Грахам уулзаж залбирах хүсэлтээ өгсөн ч ерөнхийлөгчийнх нь хувьд түүнд сүнслэг зөвлөгөө өгөх эсэх талаар бодолгүй байгаа аж. Учир нь Билли Грахам АНУ-ын ерөнхийлөгч Эйзэнхаураас эхлэн үе үеийн ерөнхийлөгчийн сүнслэг зөвлөгч нь байсан хүн юм байна.

Барак Обама үр хөндөлт, ижил хүйстэний гэрлэлтийн талаар Библийн ойлголтоос эсрэг байр суурь баримталдаг тул нэрт авралын зар тараагч түүнд зөвлөхгүй байхаар шийдсэн байна.

20081122

Өсгийтэй гутал

5 comments
Ойрд гадуур дотуур ажлын шаардлагаар хүмүүстэй уулзах, гэрээ байгуулах нтр гээд ажил хөөцөлдөх хэрэг гараад, дээр нь өдөр бүр албаны хувцаслах хэрэгтэй ээ ~~.

Бараг л ойрын хэдэн сар өмсөөгүй өндөр өсгийтөй өмсөх шаардлагатай болдым байнаа. Тэгсэн хөл өвджийн гэж чигтэйхэн. Гэснээс сүүл рүүгээ бүр өсгийтэй гуталнаасаа болж........


Ингээл өсгийтэй гуталтайгаа ажлаа хөөцөлдөөл явжээлаа. Яг нэг чухал гэгч нь хүнтэй уулзахгаал таксинаас буулаа. Хөл өвджийн гэж чигтэйхэн, тэгсэн өсгий нээх сонин болоод байх шиг, "яадагүлээ" гээл аятайхан зөөлөн гишгээл алхаж байтал, ГЭНЭТ өсгий НУГА гээл явчлаа. "Яанаа" гээл хартал өсгий арагшаагаа нугаларчихсан байхымаа. Ичсэнч гэж чигтэйхэн, сандарсан ч гэж чигтэйхэн, хүн амьтан харчаагүйз дээ гээл эргэн тойрноо харлаа. Хүмүүс ч намайг хараал, "одоо энэ хүүхэн яах бол" гэсэн шиг харжийнаа. Би ч инээмсэглээл...улайгайл...эвгүй царайлаал...шилбээ илээл зогсжоогоом боллоо. Тэгээл "за, ийшхнээ болоод юм түшжаагаад янзлахыг боды" гээл нэг алхтал нөгөө гутлын өсгий бас нээх сонин, намсгээл явчлаа. "Ээээээээ, яацан өдөрөв дээ" ...бухимдсанаас болоод бүүр халууцчлаа. Хөлөрчийнаа.

"Өөөөөь одоо би яахым бэ....!"


Хүмүүс хараал инээх нь инээгээл, тоохуутайн аргагүй харах нь хараал...балаймаа!



....Бүүр хамаг биений хөлс гарцан, байдгаараа халууццан сэрлээ.... Ёоххх... тэгсэн зүүд байдымдаа! Ёох ингэж ч хар дарж зүүдлэх гэж! Ийм юм битий тохиолдоосой, түй түй... гэмээр боллоо.

Өсгийтэй гутлаа гэж...хаммммм.....Маргааш өмсөх үү байх уу?! ~~kкккк~~~

20081116

Амралтаараа музейд

3 comments
Хүү маань амралт миний ажил ихтэй үеэр таарсан тул яаж өнгөрөөх талаар бид 2 ярилцаад, нөхөр маань УБ дахь хэдэн музейгээр оруулж сонирхуулахаар болж, манай 3 хамтдаа өнгөрүүлэхээр болов.
Жуковын музей
Энэ музей манай 2-т их таалагдсан. Жинхэнэ цэрэг хүний хэрэглэдэг буу шийдэм, хувцас хунараас авхуулаад өч төчнөөн сонирхолтой юмс байсан гэнэ.
Байгалийн музей
Янз бүрийн өт хорхой, эрвээхий авгалдай, динозаварын өндөг гээл наян юмнаас миний бяцхан хатагтай аймшигт том Динозаварын яснаас их цочиж, яджаахад дээрээс нь харсан учраас бүүр сонин болсон гэнээ. Харин хүү маань эр хүн юм болохоор аятайхан байсан гэхийм.
Угсаатны музей (Үндэстний музей болсон сурагтай)
Энэ музей их сонирхолтой зүйлүүдтэй учирсан юм шиг байна лээ.
Орой ажлаасаа ирээд
Би: "Юу хамгийн сонирхолтой байв" гэсэн
Хүү: "Тэр Дүрвэд үндэсний хувцас үнэн РОК байсаан, ээжээ"
Би: "Ямар сонинын, юу нь тийм рок байсын"
Хүү: "Ааа, тэр энд тэндээс нь юм хум унжцан, малгай залгай нь үнэн сак юм байна лээ. Та өөрөө харсан бол шууд л тэгж бодогдохоор"
Би: "Кээ, би тэр музейг чинь зөндөө үзсэн, надад ерөөсөө тэгж санагдаагүй шд"
Хүү: "Тэр үед та рок гэж мэддэггүй байсз" гээд мушилздиймдаа.
Би: "Өөр юу таалагдсын"
Хүү: "Бас дээр үеийн копюьтер чинь их сонин байсын байнлээ. Гараараа биччээд, нэг гараараа дээд талынх нь хөдөлсөн юмыг нь хажуу тийш нь түлхээл, үнэн сонирхолтой нассс.
Чойбалсан баатарын сэлэм нь майр том, урт. Яаж тэрүүгээрээ байлддаг байсын гэж бодмоорм байлээ"
Би: "Миний охинд юу таалагдсан"
Охин: "Гоё, гоё хувцаснууд байсаан. Тэгээд...тэгээд...одоо санакуу байнаа, ээжээ. Та хамт явкуу яасым бэ. Тэгүүл өөрөө үзчихкүү юү"
... гэх мэт хүүхдүүд маань баахан музей үзлээ, их ч юм ойлгож авсан бололтой.
Дараагийн амралтаар нь юу хийлгэдэгийм билээ?

20081114

1 comments
"Нунтаг цагаан өнгөөр
Нууцхан нарийн жимээр
Хүний эсэд шурган
Хүйс тэмтэрч эхэлнэ би..." гэж хар тамхины хорыг Ш.Энхсайхан бичсэн байдаг аж.

Мансууралтай тэмцэх чиглэлээр чамгүй удаан жил ажилласан Л.Азбаяр хэлэхдээ:
"Манай оронд хар тамхи, мансууруулах бодисын нэгэн төрөл каннабисын хэрэглээ их болсон. Мансууруулах бодис хэрэглэх сонирхолтой хүүхэд, залуус олон болсон" гэж байсан. Эг, Сэлэнгийн сав газар, цаашлаад төмөр зам дагуух ихэнх аймагт ургадаг олсны ургамал хүний оюун ухаан, мэдрэл сэтгэхүйд хүчтэй нөлөөлдөг. Тэр ч бүү хэл Орхон, Дархан-Уул аймагт байх хүүхдийн зусланд мансууруулах үйлчилгээтэй ургамал ургадаг. Манайд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн хүүхэд амь насаа алдсан явдал ч гарсан."


Мансууруулах бодис гэж юу вэ?

Мансууруулах бодис нь хүний уураг тархи, мэдрэл сэтгэхүйд хүчтэй хор нөлөө үзүүлдэг химийн болон ургамлын гаралтай бодис юм.

Мансууруулах бодис хэрэглэх нь Мансуурах, Донтох, Сэтгэлийн гаж хөөрөлд орох, Гуньж гутрах зэргээр сэтгэл мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулна.

Дэлхий нийтээрээ мансууруулах бодисыг Наркотик гэж нэрлэж байгаа ба хөшөөх, мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай грек үг.

Мансууруулах бодисыг хэрэглэдэг хоёр шалтгаан байна

Хүнд өвчтөнд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд (маш хүнд хагалгаа, хорт хавдрын үед г.м) эмчийн хяналтын дор, эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг.

Нөгөө нь хор уршгийг нь мэдэхгүйгээс Бусдад уруу татагдах, Бусдыг ухамсаргүйгээр дуурайх, Сонирхож саваагүйтэх, Сэтгэлийн хямралаас гарах гэж үзсэнээс болж хууль бусаар хэрэглэдэг.


20081113

~~~Oсама or Обама~~~

6 comments
Уучлаарай, Жаахан Улс Төржөөдөхий гэж бодлоол....

Би уг нь гэр доторх улс төрийн асуудалаар их мэргэшсэн хүн л дээ. Тэгсэн сүүлийн үед өөрийн эрхгүй улс төр ялангуяа энэ АНУ-ийн талаар их сонирхоод эхлэв. Энэ удаагийн АНУ-ийн ерөнхийлөгчийн сонгууль дэлхий дээрх гэр бүл болгоны анхаарал татсан бололтой. Бодоод үзэл дээ, том хүү маань хүртэл "Ээжээ, та америкийн сонгуулийн тухай юу гэж боджийн?" гэх мэт асуулт тавьж, гэр дотор маань хүртэл сонгууль явагдахгээд байгаамуу даа гэмээр л болж өнгөрлөө.

Ингэхэд ер нь Обама гэж хэн бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч, хар залуугийн талаар жаал нэт ухаж сонирхов. Түүнд дуртай ч хүн байхын дургүй ч хүн байхын. Гүү, яахав дээ хэрэв энэ залуу зүгээр л гэр бүлээ тэжээгээд явжээсан бол юүгээл хүн болгон, сайт болгон түүний талаар элдэв news бичихэв дээ, тиймз дээ.

Миний уулзсан хэд хэдэн америкчууд Обамаад ам сайнгүй байлаа. Тэхдээ ямар ч хүнд сайн ч тал байна, сул ч тал байна. Америкчууд өөрсдөө сонгосон учир цаашид яахы нь харжээе.


За, тэгээд энэ Обама (заримдаа Осама гэчхгээдаахын) гэж нэр нөлөө бүхий хүний бага сага зургийг оруулав.




Дажгүй л хамтрагч болох шинжтэйдэг!

Хүүхэд бүхэн өөлкөн гэж хэн хүнгүй мэдх буйзаа...



1972 он дунд сургуулийн 5 ангид


1979 дунд сургуулийнхаа төгсөлтөнд өвөө эмээгийнхээ хамт.
Эмээ юутай жаргалай байнаа.


Мартагдашгүй хурим. Эхнэр нь их сүрхий хүүхэн байна лээ.
Алдартай эрэгтэйчүүдийн ард хүчирхэг эхнэрүүд байдааг гэж үнэн үг юмаа.


Harvard-д байхдаа


Дээрх 2 зураг дээр яг загвар өмсөгч шиг харагдаад байгаам даа, ход...ход...



Ерөнхийлөгч болох замналаас...


Ялсым шиг байна...


Энэ үсийг хүнд ухаалаг харагдахаар засаад өгчүүл,
ерөнхийлөгч болохоороо чамайг ордны..... болгож болохым шоо... гэж


Охиддоо харамгүй цаг гаргагч....

Аав нь охиндоо айртай....


Энэ гэр бүлийг Мөнхийн Эзэн ивээж, хамгаалах болтугай!

20081112

Өөрийгөө өөрчлөхүй

3 comments
Уг нь би эргэн тойрондох хүмүүстэй эвтэй найртайгаар харицаж, тэдний төлөө санаа тавих дуртай, түүгээрээ их урамшдаг хүн л дээ. Тэгсэн эртнээс л нэг хүнтэй сайхан харицах гэхээр л гэдэн хөдөлгөөл, аятайхан цагаан тугаа мандуулаал, яриа өдөхөөр нээх сонин-сонин юм өөдөөс яриал... хэрүүл өдөөдчаагаам шиг, сэтгэлд их төвөгтэй байсын. Тэгээл яахавд чаддагаараа нөхөртөө л ховлышдээ. Нөхөр маань эсрэг талын хүний эвгүй хандлагыг анзаарч эхлэв. Зиа, тээл иймэрхүү маягаар яваал байуул нь би гэж хүн их нэревтэж, хүн чанараа алдах шинжтэйдэг. So, энэ талаар бас бус зүйлүүдийн талаар жаал судалгаа, шинжилгээний ажил явуулдым байнаа. Тэгсэн ингэжаахын...
1.Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж бvv найд.
2.Бусдын хийснийг ажиглаж єєрєє бие даан хий. Учрыг нь ухаар, нягт нямбай, тэсвэртэй бай, биеэ бvрэн дайчил.
3.Зорилготой бай. Дэмий зvйлд санаа бvv зов. Хий хоосон бvv мєрєєд. Хийх зvйлээ тєлєвлє. Олон юмны араас бvv хєєцєлд.
4.Найз нєхрєє зєв ол. Инээсэн бvхэн нєхєр биш. Тєлєвлєгєєтэй ажилла. Маргааш юу хийхээ урд vдэш нь тєлєвлє.
5.Yгvй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгvй байдаг ч үгүй гэж хэлж сураагvй хvн єєдтэй явах нь vгvй.
6.Єєрийгєє битгий чамла. Єєрийн шилдэг чанараа улам зvлгэн єнгє оруул.
7.Муу зуршлаасаа сал. Дутагдлаа шударгаар хvлээж сур.
8.Єєрийгєє зэмлэж сур. Биеэ хуурдаг хvн бvтэлтэй явах нь ховор.
9.Єдрийн аль цагт хамгийн их vр бvтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бv vр, армах хооллоход тэр мєчийг бvv зориул.
10.Хийх гэж буй зvйлээ vнэхээр чухал эсэхийг єєрєєсєє асууж тунгаа.
11.Битгий цухалд, бачимд. Ядарвал ажлаа хойш тавь.
12.Yнэхээр юм бvтээе гэвэл биеэ эрvvл авч яв. Эрvvл биед саруул ухаан оршдог нь хамгаас vнэн.
13.Сайхныг мєрєєд. Гутранги vзэл сайн юманд хvргэдэггvй. Yүнээс ч их юм хийх чадна гэж єєрийгєє зоригжуул.
14.Хийх зvйлээ зvрх алдалгvй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхэлж, ямар аргаар хийхээ тунгаа.
15.Дарга ч ба, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
16.Бусдыг ашигтай зvйлд урамшуулан ятга, зоригжуул, тусла.
17.Хийх гэсэн ажлаа хойш бvv тавь. Нэн даруй хийж сур.
18.Бусдын vгийг нухацтай сонсож сур. Хvний хэлснээс хэрэгтэй нь ав, хэрэггvй нь гээ.
19.Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бvтээмжтэй болно. Зорьсондоо хvрэхэд ч хялбар болно.
20.Мэдрэхvй зєн совиндоо vе vе ч болов итгэж бай. Дан ухаанаар бvхнийг дийлэхгvй vе бий.
21.Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хvнийг єєдтэй болгосон удаагvй.
22.Бусдын шvvмжлэлийг хvлээж авч сур. Энэ нь амжилт олохын vндэс.
23.Хийх гэж байгаа зvйлээ хэцvv гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.
24.Хvнээс vг дуулах сайхан. Бусдыг магтаж, єєрийгєє магтуулахад юу нь муу байх вэ. Нєхєр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
25.Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхvv зорьсноо хэрэгжvvлэхийг хичээж сур.

Зиак, энэ бүхэн надад бас блогт маань зочлон орж ирэх хүн бүрт хэрэгтэй болуу гэж бичлээ.
Надтай хамт байсанд Их Баярлаа.
Бусдыг биш харин өөрөөсөө өөрчлөлтийг эхлэх гээл үзий л даа. Амжилт аяндаа таны бас миний гарт ороод ирэх болуу гэж бодохым. Бүгдэд сайн сайхныг хүсийээ!

20081111

Сонирхолтой Өдөр

0 comments
11 сарын 11

Энэ өдөр нээх сонирхолтой санагдкуу байгааз. Тэгсэн их чухал өдөр гэнэ шүү. Иймэрхүү хэллэг байдагдаа Single буюу Ганц бие гэж. Дээрх сар-өдрийг харуул дандаа л НЭГИЙН тоонууд байгааз дээ. Тэгсэн энд-тэнд ганц бие хүмүүс PARTY хийсэн сурагтайдаг шоо. Зарим нь хосоо олоо болов уу яагаа бол?!
Өөр ямар ямар өдрүүд байдым болоо???

20081106

5 comments

НҮД АМЬДРАЛЫГ ХАРАХ ТОЛЬ

Ойрд компьютер дээр суугаадаагаа болохоор нүд их хөшөөд ч агаам шиг, хорсоод ч агаам шиг, өвдөөд ч агаам шиг, аргаад ч агаам шиг.

Тэхээр нь жаал энэ талаар судлав, тэгсэн ингэж байхын....

Нүдээ чилэхээс хамгаалах.
•- Хэдэн цаг тутамд таван минут хиртэй нүдээ аньж байх
•- Хоёр гараа хооронд нь хэдэн минут үрж дулаан үүсгээд сандлын түшлэг налан сууж байгаад гарынхаа алгыг хумбайлган нүдээ таглах. Энэхүү дулаан нь нүдийг амраана.
•- Цонхоор гадагш харах юмуу урт коридор, аль болох өргөн, олон зүйлийг хамруулан, тус бүр дээр нь нэг минут хиртэй тогтож харах нь мөн нүдний чилээг гаргахад тустай.
•- Гараа урагш чигээр нь өргөж байгаад үзэг барин нүдрүүгээ аажмаар, давхарлан харагдтал ойртуулах дасгалыг нэг минут хиртэй давтаж хийвэл нүдний булчин чангалах сайн талтай.
Компьютерээс нүдээ хамгаалах.
•- Хоёр гараа хооронд нь хэдэн минут үрж дулаан үүсгээд сандлын түшлэг налан сууж байгаад гарынхаа алгыг хумбайлган нүдээ таглах. Энэхүү дулаан нь нүдийг амраана.
•- Цонхоор гадагш харах юмуу урт коридор, аль болох өргөн, олон зүйлийг хамруулан, тус бүр дээр нь нэг минут хиртэй тогтож харах нь мөн нүдний чилээг гаргахад тустай.
•- Гараа урагш чигээр нь өргөж байгаад үзэг барин нүдрүүгээ аажмаар, давхарлан харагдтал ойртуулах дасгалыг нэг минут хиртэй давтаж хийвэл нүдний булчин чангалах сайн талтай.

Компьютерээс нүдээ хамгаалах.
Компьютер дээр ажиллахад нүд чилэх явдал түгээмэл тохиолддог. Толгой өвдөх, нүд бүрэлзэх, халуу оргих зэргээр өөрчлөлт өгдөг. Дараах журмыг баримтлах хэрэгтэй.
•- Дэлгэцнээс 50-иад см зайд байх
•- Дэлгэцэнд давхар хамгаалалт хийх
•- Нүдээ аних дасгалыг үе, үе хийж байх
•- Мөн амарч, завсарлаж байх
•- Нүдний эмчид үзүүлж, хараагаа шалгуулж байх

Телевизор үзэхдээ нүдээ чилэхээс хамгаалах санамж:
•• Дэлгэцний ойролцоо гэрэл чийдэн тавих хэрэггүй. Хурц гэрэл нүд гялбуулна.
•• Телевизороос доод тал нь хоёр метр хиртэй зайнд суух
•• Өрөөний гэрлийг зөв тохируулж дэлгэц рүү тусахааргүй байрлуулах

Нүдэнд орсон юмыг гаргах
Сормуус болон бусад жижиг зүйлс нүдэнд орчихвол доорхи санамжийг анхаараарай.
1. Нүдээ үрж, нухчиж болохгүй
2. Гараа сайтар савандаж угаагаад дээд зовхио зөөлөн татаж доод зовхин дээрээ тавиад хэдэн минут байлгахад нулмис гарч, нүдэнд орсон зүйлийг урсган гаргах боломжтой.
3. Хэрэв нүдэнд орсон зүйл гараагүй бол дусаагуураар бүлээн ус дусааж юмуу зөөлөн гойжиж буй усны дор толгойгоороо тосч нүдрүүгээ гоожуулж орсон зүйлийг гаргаж болох юм.
4. Зовхио доошоо зөөлөн татахад орсон зүйл харагдаж байвал цэвэрхэн алчуур даавууны үзүүрийг норгоод арчиж болох юм.
5. Харин нүдний алим дээр наалдсан зүйлийг оролдсоны хэрэггүй шууд эмчид үзүүлэх нь зүйтэй.

20081101

Мөрөөдөл бүхэн биелэдэг гэжугаа

2 comments
Мөрөөдөл...хэрхэн биелэлээ олдог, хэзээ бүтэх нь үнэн тодорхойгүй. Гэхдээ хүн мөрөөдөх дуртай, тэр тухайгаа бодож эргэцүүлдэг. Тээл нэг мэдэхэд биелэчихсэн байдаг. Нэг л мэдэхэд мөрөөдөл дотроо амьдарч явдаг.


Бас нэг зүйл, МӨРӨӨДӨХӨД их учир вий.





Хүүхдүүд маань дэндүү мөрөөдөмтгий.

Өглөө мөрөөдсөөр босдог, босоол тэр тухайгаа ярьдаг.

Өдөр нь бас тэр тухайгаа ам хуурай байхкуу шулганана. Биелүүлэх гэж оролдоно.

Орой нь бас ярьсаар ... л ажлаас ирэхэд угтана.

Шөнө мөрөөдөлдөө зүүдлэж сэрнэ.... ккк


Кээ, хязгааргүй мөрөөдөгч нарын тэмцээн гэүл би 2-гоо аваад очно доо. Тэгээд тэргүүн байр лав манайх байх болно доо гэж мөрийцөхөд ч бэлэн байна.



Хүүгийн мөрөөдөл


Хүүдээ би "Агуу Мөрөөдөгч - Эхлэл" гэж нэр өгмөөр байхым.



  • "Catoon" үзэх үнэн хобби нь их аятайхан зүйл рүү мөрөөдлөөрөө хөтлөгддөгийн. Sponge-Bob, Nano, Tom & Jerry...гэх мэт өчнөөнийг үзнэ. Тэгээд интэрнэтээс хэрхэн зурах талаар дадлага сургуулалт хийнэ. Хэд дахин давтаж зурна, будна. Сэтгэл нь ханана гэж гүү. Сайн зураач болж чадах аваас ядуу хүүхдүүдэд үнэгүйгээр үйлчлэх клуб байгуулах гэжугаа.
  • Сайн тогооч болох. TV9-өөр гардаг нэг олон үгтэй, наргианч тогооч байдагдаа. Тэр хүний үнэн-улаан фэн нь. Одоогоор өндөг шарах, мах шарах, ногоо арилгах зэрэгт хэнийг ч урдаа оруулахгүй байх санаатай. Сайн-чадварлаг тогооч болж ээжийгээ амраах гэжугаа. Би ч гарч өгсөөн та минь ээ, ккк...
  • Nano техникийн талаар сайтар судалгаа явуулжаагаа. Байнга тоо бодцон, элдэг сонин робот нтр зурцан, хэмжээ дамжаа авцан явжээдийн. Үнэн дур байна аа. Ирээдүйд маааш их хэрэгтэй технолог гэж хэлээд байгаам. /Энэ техникийг урсгалыг би дотроо нээх сайн дэмжкүү лаагаам. Урамыг нь хугалаад яахав гэж./

Охины мөрөөдөл

Охиндоо "Агуу Мөрөөдөгч-Үргэлжлэл" гэж нэр өгмөөраагаан.

Энэ хатагтайгын мөрөөдөл их цомхон.

  • Одооноос жижиг мөнгөн цуглуулгатай /10-50 дэвсгэртүүд/. Сайтар цуглуулсныхаа эцэст Синга явж ангаах ухааны боловсрол эзэмших хүсэлтэй. Шүдний эмч болноо гэж байнга ярьдаг бас гэрээр /гэртээ/ шүд үзэж зөвөлгөө өгдөг. Би туслах нь л даа./ Бусдад элдэв буруу мэдээлэл өхөөс сэргийлэх хэрэгтэй байдгым. / Заримдаа надад мөнгө зээлчээд, буцааж авахдаа хүүг нь тооцохоо мартаа гэж гүү дээ, ккк... Мөрөөдөл биелэх тэр үед настай хүмүүст үнэгүй үйлчилгээ явуулах санаатай. Намайгаа бас мартаагүй шүү гэхгүй юу.

Мөрөөдөл биелэдэг гэж!

20081027

Baby өөлкөн шдээ.

13 comments
Өглөөний цайн дээрээ хүүхдүүдээсээ
Би: "аборт гэж юу байдгыг мэдхүү?" гэж асуул аа.
Охин: "мэдкүү шд" гээд мөрөө хавчигнуулав.
Хүү: "юу юм бол?" гэсэн ч хайнгадуухан байлаа.
Аав нь: "ээжийнхээ яриаг сайн сонсох хэрэгтэй шүү"
Би: "аборт гэж - ээж нь гэдсэндээ байгаа baby-гээ би авмааргүй байнаа гээд эмч дээр очоод, гэдэснээсээ авхуулаад, тэгээд жижигхээн baby-гээ тоох чгүү орхиод гараад явахыг хэлдийм. Ээжийнхээ гэдэснээс гарсан жижигхэн baby амьдарч чадахгүй болоод өнчрөөд, үхэхийг хэлжаагаан"
Хүү: "өөдгүй юм бэ! хүүхдээ голжаагаам байнлдаа. Та тэгжээсан уу?!"
Би: "Гүү ээ, ээж нь хүүхдүүдээ шууд хайрлаал, гэдсэндээ төрөх болтол нь хадгалаад байсышдээ"
Охин: "Хадгалахаая өөеөө төечдийм уу?"
Би: "Тэх, baby болгон өөрөө цаг нь болохоороо -би гармаар байна аа- гээд уйлаад гараад ирдийшд"
Охин: "Baby-нүүд бүгд өөлкөн байдышдээ, тэгээд ээж нар нь яагаад голоод байдым болоо"
Хүү: "би л лав бүх хүүхдүүдээ хайрлана. тийм юм хийхгүй ээ"
Охин: "би ч гэсэн хайялнаа. Ээжээ би хэзээ дүүтэй болохым ээ" гэдэг байгаа даа.

20081024

FM сонслоо.

3 comments



Тэхсэн эмэгтэйчүүд бидний инээдтэй - тэнэг чанарын талаар ярьдагийм байна. Эмэгтэйчүүд бид нэг дороо цуглахад иймэрхүү чиглэлээр яриа өрнүүлж, буу халдаг гэнэ.
  • Таньдаг хүнээ муулах - Найз нөхдөө, эр нөхрөө, ойр тойрныхныгээ
  • Таньдаггүй хүнээ муулах - Ерөнхийлөгч, ерөнхий сайд, одуудын талаар гэх мэт
  • Ямар нэг зүйлсийг - гар утсаа, хувцас хунараа, машин тэрэг, байшин саваа гэх мэт эд хөрөнгөө тэнэг... хэмээн муулдаг гэнэ.
  • Эцэст элий балай юм холж хутган, хамаж шимэн ярьсаар байгаад заримдаа хоорондоо үл ойлголцон маргалддаг гэнэ шүү.





Гэр бүл салалт нь 3 үетэй байдаг гэнэ.
  • 1 жилийн дараа - амьдралын эрээнтэй-бараантай асуудлыг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээс болдог.
  • 10 жилийн дараа - удаан гүрийсний эцэст даван туулж чадахаа байж, бүүр хоёр биенээсээ болж стресстсээр байгаад салдаг.
  • 40 настайдаа - амьдралаа шинээр эхэлчих санаатай.
Гэх мэт салцагаадаг нь судлgгаагаар батлагдсан гэхийм. Хэрэв хүн гэрлээд дараа нь салжаагаа бол ахин гэрлэлт нь бас л салалтаар өндөрөлцгөөдөг. Тийм учраас анхнаасаа л гэрлэсэн хүнтэйгээ хамаг асуудал, бэрхшээлүүдээ хамтдаа даван туулах бүхий л боломжийг эрж хайж, хичээцгээх нь зүйтэй гэж гэр бүлийн сэтгэл судлаач тэр эгч \нэрийг нь сонсож амжсангүү\ хэллээ. Бодоод байхнээ тийм л юм шиг байна. Салсан саринсан танил тал, хамаатай садны ах эгч нарынхаа амьдралаас харах шиг.

Тэхээр нэгэнт л гэр бүл болсон бол хоёр талаасаа хоорондоо үргэлж харилцаагаа шинэ цоргог байлгаж, гарч ирсэн асуудлаа нээг хүндээр хүлээж авалгүйгээр бие биедээ буулт хийж, үр хүүхдүүдэдээ жинхэнэ эцэг эхийн хэнд ч байгаагүй үлгэр дуурайлалыг харуулах нь чухал.



Хүмүүс ээ!
Нэгэнт гэр бүл болсон бол салах гэдэг сонголт байх ёсгүй, тэр ч байтугай танай гэр бүлийн үгсийн санд тэр үг ерөөсөө ч байх хэрэггүү дэмий үг юм байгаан. Тэхээр гэр бүлээ улам бат бэх байлгахын тулд хүүхнүүд минь улам хичээцгээж, нөхөртөө гоё сайхан, үзэсгэлэнтэй харагдсан хэвээр байцгаагаарай гэж уриалмаар байнөөь та минь ээ!


Дээр нь ямар ч утгагүй хүн муулж, хов яриж байснаас ирээдүйн талаар, үр хүүхдүүдийнхээ тухай, эр нөхрийнхөө тухай хүсэл мөрөөдөл, сайн сайхан бүхнээ хуваалцаж, хэрэггү өнгөрөөх цаг мөчөө үр бүтээлтэй өнгөрөөцгөөе!






Нүүрэн дэх хэдэн үрчилээгээ
сайн сайхан дурсамжаар дүүрэн байлгацгаая, ээжүүд ээ, эхнэрүүд ээ!


Бүгдийг чинь чанга тэвэрмээр байна шүү, ^O^

20081020

2 comments

Цангаа тайлагдсан нь

"Dear Bro's blog-ooс"

Цангаа тайлагдсан нь
“Ээж ээ, ам цангаад байна. Юм ууя л даа.” Охиныхоо ийнхүү гуйхыг сонсож байвч арга нь барагдана. Сузанна Петроисан дөрөвхөн настай охин Гаяанигийнхаа хамт хэдэн тонн жинтэй ган, бетоны нурангинд дарагдсан байлаа. Тэдний хажууханд Зөвлөлт Армены түүхэнд хамгийн аймшигтайд тооцогдох газар хөдлөлтийн золиос болсон тавин таван мянган хүний нэг болох Сузаннагийн бэргэн эгч Каринагийн амгүй цогцос хэвтэх нь харанхуйд сүүтийнэ.
Гамшиг хаалга тогшиж ирдэггүй билээ. Энэ удаад ч мөн л тогшилгүй хэмх дайрч ирсэн юм.
Энэ бол 1988 оны 12 сарын 7-ны өдөр байлаа. 11 цаг 30 минутын орчим Сузанна даашинз үзэхээр Каринагийнд иржээ. Газар хөдлөлт 11 цаг 41 минутанд болов. Тэр даашинзаа дөнгөж тайлчихаад дотуур банзал, шилэн оймстойгоо байж байтал тэдний байсан тавдугаар давхар чичирч эхэлжээ. Охиноо л хэмээн зууран автал шал цөмөрч тэд доош уналаа. Сузанна, Гаяанна, Карина гурвыг байшингийн суурь руу унахад есөн давхар барилга тэр чигээрээ хэмхрэн дээрээс нь даржээ.
“Ээжээ би юм уумаар байна. Ямар нэгэн юм өгөөч дээ”.
Өгчих юм түүнд юу ч байсангүй. Ар нуруугаараа хананд шахагдсан түүний толгой дээрээс тавиад сантиметрийн зузаантай бетонон хавтан нуран орж ирж, мөрөн дээр нь тахийж мурийсан усны хоолой дарсан учраас цэх зогсож чадахгүй, хагас суугаа байдалтай болсон байлаа. Харанхуйд тэмтэрч байтал хонгил руу унасан байсан зургаан зуун граммын шилтэй бөөрөлзгөний чанамал олджээ. Түүгээр охиныхоо голыг зогоосоор хоёр хоноод дуусав.
“Ээж ээ би цангаад л байна”.
Үхэл нь гарцаагүй боллоо гэдэгтэй эвлэрсэн ч охиноо үлдээчих юмсан хүсэл сэтгэлийн гүнд сүүмэлзсээр. Гаяанид дэвсэж өгөх юм тэмтэртэл нөгөө өмсөж үзэж байсан даашинз нь гарт баригдав. Голдоо ортол даарсан байсан ч хүүхдээ жаахан ч гэсэн дулаан байлгах гэсэндээ өмсөж байсан шилэн оймсоо тайлж, биеийг нь ороож өгөв.
Энэ хоёр ийнхүү нуранги дор найм хоног тэсчээ.
Харанхуй байсан учраас цагийн баримжаагаа алдаж, их хүйтэн байснаас гар хуруу нь мэдээгүй болов. Хөдөлж ч чадахаа больж, найдвар бүр тасран “үхлээ л хүлээе дээ” гэсэн ганцхан бодол толгойд нь эргэлдэж байлаа. Чихэнд нь хий юм сонсогдож, бүр ухаан санаа нь орж гарах болов. Хааяа нэг нойрондоо дийлдэн дугхийж байсны ачаар түр ч гэсэн амьдаараа булшлагдахын аймшгаас хагацаж байлаа. Гэвч ийм байдалтай удаахан ч унтаж болохгүй байв. Хэтэрхий даарч хөрсөн бие нь эсвэл өлөн ходоод нь ихэнхдээ л охиных нь дуудах дуу түүнийг сэрээнэ.
“Ээж ээ, ам цангаад байна”.
өдөр шөнө нь үл ялгагдах энэ харанхуйн дунд Сузаннад нэгэн санаа төрлөө. Хэзээ билээ дээ нэг удаа телевизээр Арктикт судалгаа хийж яваад цангаж үхэх шахсан нэгэн хүний тухай нэвтрүүлэг гарч, тэр үед найз нь өөрийнхөө гарыг зүсч цусаа уулгаж байсан гэж ярьж байсныг саналаа.
“Ус, жимсний шүүс, ер нь ямарч шингэн зүйл надад байсангүй. Гэхдээ надад цус бий шүү дээ гэдгээ гэнэт санасан юм”.
Хөрч хөшсөн хуруугаараа тэмтэчсээр шилний хэлтэрхий олж аваад долоовор хуруугаа зүсч охиныхоо аманд хийлээ.
Цусан дусал цангаа тайлагдахаар гарч өгөхгүй л байв. “Ээж ээ, ахиад жаахан өгөөч. Нөгөө хуруугаа зүсээч дээ”. Сузанна хичнээн удаан өөрийгөө зүссэнээ ч мэдсэнгүй. Гэхдээ тэр ингэхгүй л бол Гаяани үхэх болно гэдгийг ганцхан мэдэж байлаа. Охиных нь цорын ганц найдвар түүний цус байсан юм.

20081011

2 comments
Охин маань хүнд өвдөөд, уйлаад, зовжийн аа!
Би яаж ч чадкуу байгаадаа үнэхээр их харамсаал.

Тамирчины эхнэр

3 comments
Саяхны нэг хүлээн авалтан дээр олимпийн алтан медалийн эзэн Бадарууган ба түүний эхнэрийг харлаа. Эхнэртэй нь жаал үг солилцлоо.

Би бээр
өөрийн нүдээр тэдний тухай
тодорхойлолт дэвшүүл еээ гэж.

Эхнэрээс нь эхлий гэж бодлоо. Нуруугаараа 160-165см хооронд болов уу гэмээр өндөртөй. Шаргал өнгийн урт үстэй \мэдээж будсан л байх\, давхараатай том нүдтэй. Их л царайлаг хүүхэн байна лээ. Бадарууган ч харах царайны их хөдөлгөөнтэй, хөнгөн шингэн. Дэгдээл, ёстой л дэвжээн дээрээ бүжиглэдэг шигээ л цовхчоол, хүмүүстэй гальт, гальт гар барьсан болоод л, үнэн завгүй.


Хүмүүс Бадаруугантай гар барих, үг солилцох гээл бүчээл авахым, тэхээр эхнэр нь бүүр сурсан шинжтэй шууд л холхон шиг очоод, инээмсэглээд зогсчихийн.

Гальт үг солилцсон үгнээс

Би: Сайн уу?
Эхнэр нь: Өө, сайн. Сайн уу?
Би: Та 2 ойрд хүлээн авалт нтр гээд зав муутай байна уу?
Эхнэр нь: Харин ойрд бүр гайгүй болчоодайн өө. Олимпийн дараахан ч нилээн ийш тийш явсышд.
Би: Алдартай тамирчины эхнэр байх ямархуу байхын.
Эхнэр нь: Гэв гэнэт л ийм нэр хүндтэй болчдийм байнаа. Би ч арын албаныг нь сайн гүйцэтгээл гэхүү дээ.

...Тэгээл цаашаа бла..бла..бла... гээл баахан ярьсөө. Их найрсаг, эелдэг хүүхэн байсан.

Даанч би гэдэг хүн тэр үед юун аппарат нтртэй манатай, догдолсон амьтан байснаас болж зураг хөрөгөө ч мартаж орхиж. Сүүлд нь зургаа ганц даруулчдагүй гэж харамсжил суулаа.

20081010

The Beatles

1 comments
Би 10 жилд Битлз хамтлагаар амьсгалж, дурлажээсэн хүн дээ. Орос сургуулийн найз нараараа Битлзийн бүх альбомуудыг гуйж-гувшиж авхуулж, тээл дуунуудыг нь өглөө, өдөр шөнөгүй сонсож, аав, ээжийгээ их л бухимдуулж явсан үе минь саяхаан юм шиг санагдлаа. Бүх альбом нь байсандаа, гэснээс одоо тэр альбомнууд нээрээ хайчсым болоо?! хмм...

Тэгсэн өдөр TV-гээр мэдээ үзсэн шиг улс оронтойгоо танилцан сууж байтал Дөлгөөн \нэвтрүүлэгч\ Битлзийн тухай яриад эхлдиймаа. Урлаг, спортод ямар нам, шашин харгалзах бишд, Баяр сайдаас авхуулаал Долгион, Ганхүү, Батүүл гуай хүртэл, эртний хамаг Битлзийн нас ахисан улаан үнэнч фенүүд дараалалаараа. Хөшөөгөөн босгов бла..бла..бла...

Би ч дотроо орой зав гаргаж, очиж харах минь гэж бодлоо. Нөхрийгөө ажлаа тарахаас нь өмнө "цаана чинь Битлзийн хөшөө хотын төвд сүндрлэсэн байна. Хамтдаа очиж үзмой, дүх үү" SMS-длээ. Нөхөр маань ч "sure!" гэв. Хүүхдүүдэдээ аятайхан ойлгуулаад, би камераа бариад, гараад чавхдцан. Уг нь би харанхуйд-ганцаараа-гадуур-явах-майр-дургүй хүн. Тэгтэл яав нэг анзаарсан гав ганцаараа бүрхий болжаахад, хөөрцөн амьтан нөхрийнхөө ажил руу алхжаахымаа. \дур л байхл\

Ажил руу нь орлоо. Нөхөр маань гальс малс ажлынхаа эрч хүчтэй зогсоолоо. Тэр хооронд Амаа ба түүний нөхөдтэй жаал үг солилцоод авлаа.


Бид 2 гарлаа.
Нөхөр "Таксидах уу?"
Би "Яахым, 2-уулаа хамт атусдий."
Нөхөр "Зиа зиа, тэгий"

Их дэлгүүрийн зүг атусанд суулаа. 2-уул ойр зуурын юм хум хамж ярьжээтэл буух буудал ч болж.

Буулаа.
Гадаа сайхан байна гээ.
Зиак, хөшөөндөө очлоо. Ганц нэг хүн байна аа. Зураг хөргөө авхуулцгаагаал.
Би ч дутсангүй шүү.

Эхний хөшөө


Тэр үеийнхнийг дурсан, подезондох гитарчин. Гарт нь баяр хүргэж цэцэг бариулсым шиг байна лээ. Нөхөр маань "чи хань болоод зургаа авхуулчих" гэлээ. Би ч дуртай суулаа. Энэ талынх нь таалагдсөөн. Сэтгэмж сайтай болжээ гэж бодов.

Нөгөө тал нь


Зиа, багын минь дурласан ОДУУД.
Эргэн тойронд явах хүмүүс олон юм яриал байлээ. Энэ сахалтай байсан, байгаагүй. Төрх нь ондоо байна, сонин хийцийм гэх мэт... Үнэндээ тэр сонин биш байсанн. Гүй, сахалаа ургуулаал, эсвэл хусцан л байхгүй юү даа, Дэнзэн барималч хийгээгүй бол хэн нэг нь өөрийнхөө стилл, төсөөлөлөөр хийх л байсан. Юу ч хийсэн хүн болгонд таалагдкуу шд гэх шүү юм хум бодоол. Гүй нэг ёстойдоо би дотроо л хэрэлдээд байсым шиг байна бодоодаахад, ккк.

Ямар ч байсан алдартнуудын хөшөө нэгээр нэмэгджээ миний хотод! Ерөнхий сайд нь хүртэл хөрөнгө оруулалт хийцэн байхым.

20081009

Born Life!

2 comments

20081008

Намар минь баяртай

5 comments
Хэд хоногийн өмнө хүүхдүүдтэйгээ "Намар минь баяртай" гэдэг сэдвээр уран бүтээл туурьвалт хийвээ. Чигтэйхэн сайхан цаг өнгөрөөв шд.
Байрныхаа ойролцоо нэг теннисний ширээн дээр 2-гоо суулгачаал, хамаг үзэг харандаа, цавуу нтрээ гаргаж тавьжийгаал, бүтээл бүтээж гарлаа. Би гэдэг хүн хүүхдүүдээсээ сэтгэхүйгээрээ их доогуур гэдгээ харж, мэддийм байна. Хүүхдүүдийн маань хийж байгаа бүтээлүүд нь үнэхээр гайхалтай, SUPER!
Зиа инкээд авьяаслаг уран бүтээлчидынхээ бүтээлээс 1, 1-г тольлуулмой


Юутай ч зүйрлэшгүй эрч хүч, юунд ч торохгүй гүйлгээ ухаантай хүүгийн маань
дуртай баатар "SPONGE BOB" сэдэвт бүтээлээс

Охин маань "ӨӨЕИЙНХӨӨЕӨӨ \өөрийнхөөрөө\ ХАМААТАЙ БОЛИЙ!" гэж хэлэх дуртай.
Юу гэсэн үг вэ? гэүүл
"БИ ӨӨРӨӨ МЭДИЙ, ДҮХ ҮҮ!"
гэсэн утгаар хэлдийм. Их л биеэ даасан хонгордоо.

Гэрийн Эзэгтэй байнаа гэж

4 comments
Би гэдэг хүн өнгөрсөн 10 жил гэрийн эзэгтэй гэж гэрийн бүлийн нандин нэртэй, галын өрөө, том өрөө, хүүхдийн өрөө, унтлагын өрөө, банн, 00, хүүхдийн сургууль, цэцэрлэг \бусад хүмүүс ажил гэр, ажил гэр гэдэг\ гэх мэт миний замын маршрут нэг иймэрхүү.
Энэ талаар бодоод байхнээ хийсэн, гийгүүлсэн юмгүйм шиг.
Тэгсэн урьд шөнө нөхөр маань намайг маш ихээр урамшуулдым байна.
Би гэдэг хүн нисэх үү-дүүлэх үү, уйлах уу-инээх үү болоод ээ. Сэтгэл их л хөдөллөө.
Нөхөр инкэжаахым.
"Хайрт минь, чи бол гэр бүлдээ жинхэнэ, чухал хөрөнгө оруулалт хийсэн хүн гэдгээ мэдэх хэрэгтэй. Бид 2-н ээж, аавын бид нарт гаргаж байгаагүй цаг, боломж, халамжаа чи хүүхдүүддээ зориулж, гаргаж чадсан шдээ. Хүүгээ 8 нас хүртэл нь, охиноо 5 нас хүртэл нь хамт байж, туслаж, дэмжиж, хамаг бүхнээ зориулж, тэдэндээ өхч байсан чинь хамгийн үнэтэй цаг мөч. Энэ бол жинхэнэ хүүхдүүдийнхээ амьдралд чухал хөрөнгө оруулалт болсон гэж би боджээн" гэвээ.
Нээрээ л биднийг бага байхад аав ээжүүд маань төлөвлөгөө норм биелүүлэх гээл, коммунизмийн төлөө хамаг бүхнээ зориулж явахад, улс орны маань хүүхэд саатуулах газарт \24 цэцэрлэгт\ тоглох тоглоомоо хураалгаж, ганц нэг барьж үзээд, тоглоод үзчиймсаа гэж ангайж явжээ. Гэтэл миний хүүхдүүд үнэхээр азтайм. Бага насныхаа ихэнх мөчөө ээжтэйгээ хамт өнгөрөөж, уйлж-муудалцаж, инээж-баярласаар бидэн 3 чинь 9 жилийг ардаа орхижээ.
Энэ өнгөрсөн үеүдээ бодоодаахад байна аа, ээж байна гэдэг хариуцлага, эхнэр байх дэг жаяг, хадмуудтайгаа хэрхэн харицах, найз нөхөдөө таниж мэдэх, эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн ялгаа, тэдэнтэйгээ хэрхэн харилцах, ойлгох, хүлээн зөвшөөрөх гэх мэт ихээ олон зүйлд суралцдым байна. Амархан байсан шүү гэж би огт хэлэхгүй. зарим үед бууж өгмөөр санагдах үе байсаа. Тэхдээ гэр бүл минь л намайг босгож байж, бас ээжийн минь хэлж, сургаж байсан бүхэн л хүч өхч байсан шиг. Дээр нь мэдээж миний унших дуртай БИБЛИ мэргэн ухаанд суралцахад жинхэнэ хөл дэх дэнлүү минь байлаа.
Гэрийн эзэгтэй гэж ...
ХАЙРТ ЭЭЖҮҮДЭД ЭЭ, ЭЗЭГТЭЙ НАР МИНЬ БИД ЧИНЬ ҮР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ АМЬДРАЛД ХАМГИЙН ЧУХАЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ЧАДАХ ХҮЧТЭЙ, ЧАДВАРТАЙ ЭЕЛДЭГХЭН БҮСГҮЙЧҮҮД ЮМ БАЙНА ӨӨ. АМЖИЛТ!

20080928

Хэрүүлч чанар онцгүй тээ!

6 comments
Нисванисийн "Улаан хэрүүл" гэж нэг дуу байдагдаа. Царай муутай Амгаа нээрээ үнэн хэрүүлчиймаа. "Зөв зүгээр явжаахад замын голоор хөндөлсөөд хэрүүл уруул өдөөз дээ, чи... Мөнгө төгрөг олдкуу амьдрал ахуй хэцүү байхад олон долоон юм чалчиж намайг залхаагааз дээ, чи..." гээл ёстой нэг хэрэлдэж гардаг даа.





Ёоё, өнгөрсөн хэд хоног нэг хэрүүлч маркын баагийтай ойр ажилласан чинь газуурчихаа шахлаа.
Ээээээ-бүү үзэгд гэж! Нүд ам нь эргэлдээл, хэлжаагаа үг нь үнэн ухамсар дорой, мэдлэг муутай, яджаахад би гэж нэг хэрэлдээд өхчиж чадкуу, ялагдаад ч аагам шиг. Бүр дургүй хүрчлээ гээч! Байдаг бол хэрүүлчийн дамжаа мамжаанд явмаар боллоо гээч.



Зиа зиа, нээх хүссийм биш ээ. Зүгээр л бухимдалаа сараачлаа.

Ер нь бол хэрүүл хийснээр асуудал сайнаар шийдэгдэнэ гэж байхгүй шдээ. Тэхээр тэнэг юм шиг царайлаал байжаахаас. Уг нь бол "Модны нүүрс улайссан цогийг бий болгож, түлээ галыг өрдөхийн адил хэрүүлч хүн эвдрэлцлийг өдөөнө. Түлээ дутагдвал гал унтрана. Хов жив зөөгч байхгүй бол хэрүүл маргаан намжина." гэж үг байдаг.


Хов жив, хэрүүл маргаан надаас холуур байх болтугай гэж!!!

20080927

11 жилийн амьдрал

5 comments

Одоогоос олоон жилийн өмнө нэгэн айлд өхөөрдөм хөөрхөн хүү аав, ээж, эмээ, өвөө нарын баяр болон мэндэлж. Гэтэл тэр хүүг төрөхөөс жилийн өмнө өөр нэгэн айлд их л өөлкөн охин төрж, аавын баяр, ээжийн жаргалан болж байсан гэнээ.
Тэд ондоо ондоо газарт өсөж торниж, том болсоор, том болсоор ...


Тэгтэл тэд 17 жилийн өмнө бие биетэйгээ танилцаж, энгийн л нэг танилууд байдаг байв аа. Тэр үедээ тэд бие биедээ нээх дуртай биш: учир нь хүү нь их дуугай, ярих үедээ маш нам дуугаар ярьдаг, ухаалагдуу, дээр нь ихээ царайлаг нэгэн байж. Харин охин нь ээжийн эрх охин, үг дуу ихтэй, хүссэнээ илэрхийлж, хүсээгүйгээ шуудхан л хэлчихдэг, ухаан богинотой ч бас дэггүй хөөрхөн охин байжил гэнэ. Эрс тэс хоёр ондоо гэр бүлээс гаралтай тэд энгийн нэгэн нөхөрлөж эхлэснээр 11 жилий өмнө юмдаг тэдний ирээдүйн \1997.09.27\ гэр бүлийн амьдрал нь эхлэж гэнэ дээ. Тэд гэр бүлийнхээ амьдралаа эхлэснээр ихээ хөдөлгөөнтэй, ухаалаг хүү, эгдүүтэй өөлкөөн охинтой болж. Мэдээж хүний л амьдрал болсон хойно сайнтай--муутай бүхнийг тэд хамтдаа туулсаар, жаргалтай үедээ инээд хөөрөөр дүүрэн, зовох үедээ хамтдаа уйлж, бүхнийг хамтдаа л туулсаар өдий хүртэл амьдарсаар л байгаа юм гэнэ дээ.





Энэ түүх бол миний эрхэм гэрийн бүлийн тухай түүх юм.
Нөхөр маань мааш ухаалаг, ноён нуруутай, уучлашгүй зүйлүүд тулгарсан ч даван туулж гарах чадвартай хүн. Эр нөхөр маань миний бас хүүхдүүдийн минь жинхэнэ
баатар эр.
Миний хувьд гэвэл заримдаа болчимгүй алхамууд хийдэг ухаан богинотой эмэгтэй ч гэлээ гэр бүл дотроо жинхэнэ хайрлагдсан ээж нь билээ.



Амьдрал гэдэг нэгэн цагт дуусгавар болдог.

Бид хэн нэгэндээ, хэзээ нэгэн цагт БАЯРТАЙ гэж хэлэх болдгым.
Тэр цаг мөч хүртэл миний гэр бүл хамтдаа л байх болно доо.







Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул

Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхэ

Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ

Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг

Ачийг чинь тэд бас бүү мартагээ

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй тэрийг нь олж хэл

Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг бус удаа тохиолдоноо

Чамд дурласан сайхан хөвгүүнийг

Чанга хатуу үгээр битгий номдоо бүсгүй минь

Чамайг хайрласаных нь хариуд хайрла

Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ

Бидний амьдрал ав адилхан

Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч

Бидний хацар дээр нулимас хүртэл нэг янзаар бөмбөрч

Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн нулимасыг асуулгүйгээр арчиж өг

Бүдэрч унасан хүнийг дээр өргөж аргад

Өнөөдөр чи инээж нөгөөх нь уйлдагч

Өөр нэг өдөр чи үхэж цаадах чинь дуулах болно

Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла

Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

О. Дашбалбар

20080920

Цуглуулганы тухай

5 comments
Би бусдын адил янз бүрийн юмс, эд зүйлс цуглуулах дуртай л даа. Тэдгээр цуглуулга над заримдаа хань болдийн, зугаа болдийн, цагаа үрэхэд тус болдийн, хүмүүстээ хуваалцаж, харилцахад тус болдийн, бас болоогүй ээ гайхуулахад ч хэрэг болдог гэх үү дээ.

Зарим хүмүүс ч лайтай олон төрөл, жанараар нь цуглуулдагдаа. Минийх тоо толгой, ширхэг нь нээх их биш. Эхдээ яахав хөөрхөөн зугаа болчдийм.

  • Асаагуур буюу жожгольк \би бага залуу байхдаа татдаг байсөө. харин одоо бол гүү шүү. зүгээр л асаагууры нь цуглуулдын\
  • Хуучны тэмдэгүүд \нөхрийн маань өвөө цуглуулдаг байсым, үргэлжлэл нь гэх үүд\
  • Зоос \ахын маань цуглуулгын үргэлжлүүлжаагаам\
  • Шүлэгүүд \тэмдэглэлийн маань дэвтэрт\
  • Ном \одоогоор 2 хана дүүрэн байгаа, нөхөртэйгээ хамтарч цуглуулдагын. мэдээж уншжийн гэж галзуурчийшдээ\
Зиа нэг иймэрхүү. Зургийг нь дараа л тавий. Аппарат маань олдкуу байгаамаа. Хүүхдүүд л нэг тийш нь хийсэн шинжтэйдэг ээ. Эрэн сурвалжлах ажиллагаа амжилттай болчуул зургаа оруулна гэжугаа.

20080919

Хаан эмгэн хоёр

3 comments

Нэг гүрний хаан ан хийж яваад төөрч, хэд хоног хоол ундгүй явж байгаад нэг овоохойд очжээ. Овоохойд ганц бие эмгэн байж. Тэр эмгэн усанд шар будаа чанаж өгчээ. Тэр нь хаан хүн болсоор идэж үзээгүй амттай хоол байжээ.

Хаан ордондоо ирээд шар будаагаар янз бүрийн хоол хийлгэж идсэн боловч эмгэний хийж өгсөн хоол шиг амттай болохгүй байв.

Хаан уурлаж:
- Та нар тэр эмгэн шиг сайхан хоол хийж чадахгүй байна. Эмгэнийг олж ир. гэжээ

Эмгэн ирээд:
- Миний хоол их хүнд хоол юм. Иймд хаантан та гурав хоног зоог барихгүй бай. гэж

Хаантан сайхан хоол идэх гэж гурав хоног хүлээжээ. Эмгэн шар будаа чанаж өхөд хаан:
-Яг ийм сайхан амттай хоол байсан юм. гээд иджээ.
Эмгэн хэлсэн нь:
- Өлсөж явахад идсэн хоол хорвоогийн хамгийн сайхан амттай хоол байдаг юм. гэж хэлж гэнээ.

20080917

Ижийтэйгээ байхад би баян байсан

4 comments
Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Үнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Үнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье!

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчихад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан...
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн дэлхийн наран над дээр л асгардаг

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Араг үүрсэн ижийхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Уул уулын орой уулздаггүй шиг
Үнэнээ хэлье!
....

Ижийгээ амирласанаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогоос үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон

Ижийтэйгээ байхад би баян байсан...

Б. Лхагвасүрэн

20080916

Тэд бидний тухай

0 comments
Тэд хоорондоо эелдэг мэндэлж, нэр төрөө сахидгаас гадна, идээлж будаалах нь нэн цэвэр, эцэг эхдээ маш их хүндэтгэл үзүүлдэг.
Марко Поло

Хэдэн өдөр өлслөө ч гэсэн огт өлсөөгүй юм шиг байж, дуулж хуурдан, наргиж цэнгэдэг улс билээ, тэд.
Плано Карпини

Монголчууд ёс суртахууны хувьд цагаахан сэтгэлтэй, дотно элэгсэг, үнэнч шудрага улс юм.
М.В.Певцов

Монголчууд төрсөн нутагтаа хязгааргүй хайртай. Тэд хээр талаар морь унаж давхилдан, өөрийн улсын түүхийн тухай өгүүлэх урт сайхан дуу дуулах юм.
Н.М.Прцевальский

Газрынхаа хөрсөн дээр ч, доор нь ч тийм их соёлын өв хадгалсан орон өөр байхгүйдэг ээ.
П.К.Козлов

\Эрт дээр үед гадныхан бидний талаар ингэж л ярьдаг байж.\

Харин одоо ЮУ гэж ярьцгаадагым бол?
COMMENTS үлдээгээч...