20100316

Та хэдэн аз жаргалтай вэ?

1 comments
Өглөө охиныгоо сургуульд явуулахгаад сэрээсэн чинь өөдөөс

Охин - Ээжээ та хэдэн аз жаргалтай вэ? гэж асуулаа.
Би - Айн? (Би анааш царайлаад, асуултыг нь ойлгосонгүй.)
Охин - Та хэдэн аз жаргалтай вээээээ?!?
Би - Айн? (o___O)
Охин - Тааааааа хэдэн аз жаргалтэй вээээээээээээээээээээ гээдахадддддаааа!
Би - Би юу? Надад уу? (Гайхав...Бодлоо... За байз би хэдэн аз жаргалтайм болоо? >_<)
Охин -Тиймээ????
Би - Олоон олон... (шүлсээ залгив...)
Охин - Гүүэээээ, тоо хэл!
Би - Мэдэхгүй байна аа, их олон. (дотроо тоолох гэж бодлоо, тэгээд гарын 10 хуруугаа дахин дахин гозоолгов... ёох гэж)
Охин - Би ийм олон тоо мэдэхгүй. (миний гаргаж байгаа хуруунууд руу харжийнаа)




Охин ааваасаа -Аав та хэдэн аз жаргалтай вэ?
Аав - 1, 2, 3, 4, 5, 6...... (гэр байгаа хүмүүс бас бус хамаатан саданаа тоолж байх шиг байсан)
Охин - Надад ганц л байгаа. (Долоовор хуруугаа гозойлгож байна. Нэг юм бодоод байх шиг байгаан)
Би - Ямар?
Охин - Хэлж мэдэхгүй байнаа.


Иймэрхүү өглөө эхэллээ, манайд



Танаас асууя, ТА ХЭДЭН АЗ ЖАРГАЛТАЙ ВЭ?