20081024

FM сонслоо.

3 comments



Тэхсэн эмэгтэйчүүд бидний инээдтэй - тэнэг чанарын талаар ярьдагийм байна. Эмэгтэйчүүд бид нэг дороо цуглахад иймэрхүү чиглэлээр яриа өрнүүлж, буу халдаг гэнэ.
  • Таньдаг хүнээ муулах - Найз нөхдөө, эр нөхрөө, ойр тойрныхныгээ
  • Таньдаггүй хүнээ муулах - Ерөнхийлөгч, ерөнхий сайд, одуудын талаар гэх мэт
  • Ямар нэг зүйлсийг - гар утсаа, хувцас хунараа, машин тэрэг, байшин саваа гэх мэт эд хөрөнгөө тэнэг... хэмээн муулдаг гэнэ.
  • Эцэст элий балай юм холж хутган, хамаж шимэн ярьсаар байгаад заримдаа хоорондоо үл ойлголцон маргалддаг гэнэ шүү.





Гэр бүл салалт нь 3 үетэй байдаг гэнэ.
  • 1 жилийн дараа - амьдралын эрээнтэй-бараантай асуудлыг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээс болдог.
  • 10 жилийн дараа - удаан гүрийсний эцэст даван туулж чадахаа байж, бүүр хоёр биенээсээ болж стресстсээр байгаад салдаг.
  • 40 настайдаа - амьдралаа шинээр эхэлчих санаатай.
Гэх мэт салцагаадаг нь судлgгаагаар батлагдсан гэхийм. Хэрэв хүн гэрлээд дараа нь салжаагаа бол ахин гэрлэлт нь бас л салалтаар өндөрөлцгөөдөг. Тийм учраас анхнаасаа л гэрлэсэн хүнтэйгээ хамаг асуудал, бэрхшээлүүдээ хамтдаа даван туулах бүхий л боломжийг эрж хайж, хичээцгээх нь зүйтэй гэж гэр бүлийн сэтгэл судлаач тэр эгч \нэрийг нь сонсож амжсангүү\ хэллээ. Бодоод байхнээ тийм л юм шиг байна. Салсан саринсан танил тал, хамаатай садны ах эгч нарынхаа амьдралаас харах шиг.

Тэхээр нэгэнт л гэр бүл болсон бол хоёр талаасаа хоорондоо үргэлж харилцаагаа шинэ цоргог байлгаж, гарч ирсэн асуудлаа нээг хүндээр хүлээж авалгүйгээр бие биедээ буулт хийж, үр хүүхдүүдэдээ жинхэнэ эцэг эхийн хэнд ч байгаагүй үлгэр дуурайлалыг харуулах нь чухал.



Хүмүүс ээ!
Нэгэнт гэр бүл болсон бол салах гэдэг сонголт байх ёсгүй, тэр ч байтугай танай гэр бүлийн үгсийн санд тэр үг ерөөсөө ч байх хэрэггүү дэмий үг юм байгаан. Тэхээр гэр бүлээ улам бат бэх байлгахын тулд хүүхнүүд минь улам хичээцгээж, нөхөртөө гоё сайхан, үзэсгэлэнтэй харагдсан хэвээр байцгаагаарай гэж уриалмаар байнөөь та минь ээ!


Дээр нь ямар ч утгагүй хүн муулж, хов яриж байснаас ирээдүйн талаар, үр хүүхдүүдийнхээ тухай, эр нөхрийнхөө тухай хүсэл мөрөөдөл, сайн сайхан бүхнээ хуваалцаж, хэрэггү өнгөрөөх цаг мөчөө үр бүтээлтэй өнгөрөөцгөөе!






Нүүрэн дэх хэдэн үрчилээгээ
сайн сайхан дурсамжаар дүүрэн байлгацгаая, ээжүүд ээ, эхнэрүүд ээ!


Бүгдийг чинь чанга тэвэрмээр байна шүү, ^O^

20081020

2 comments

Цангаа тайлагдсан нь

"Dear Bro's blog-ooс"

Цангаа тайлагдсан нь
“Ээж ээ, ам цангаад байна. Юм ууя л даа.” Охиныхоо ийнхүү гуйхыг сонсож байвч арга нь барагдана. Сузанна Петроисан дөрөвхөн настай охин Гаяанигийнхаа хамт хэдэн тонн жинтэй ган, бетоны нурангинд дарагдсан байлаа. Тэдний хажууханд Зөвлөлт Армены түүхэнд хамгийн аймшигтайд тооцогдох газар хөдлөлтийн золиос болсон тавин таван мянган хүний нэг болох Сузаннагийн бэргэн эгч Каринагийн амгүй цогцос хэвтэх нь харанхуйд сүүтийнэ.
Гамшиг хаалга тогшиж ирдэггүй билээ. Энэ удаад ч мөн л тогшилгүй хэмх дайрч ирсэн юм.
Энэ бол 1988 оны 12 сарын 7-ны өдөр байлаа. 11 цаг 30 минутын орчим Сузанна даашинз үзэхээр Каринагийнд иржээ. Газар хөдлөлт 11 цаг 41 минутанд болов. Тэр даашинзаа дөнгөж тайлчихаад дотуур банзал, шилэн оймстойгоо байж байтал тэдний байсан тавдугаар давхар чичирч эхэлжээ. Охиноо л хэмээн зууран автал шал цөмөрч тэд доош уналаа. Сузанна, Гаяанна, Карина гурвыг байшингийн суурь руу унахад есөн давхар барилга тэр чигээрээ хэмхрэн дээрээс нь даржээ.
“Ээжээ би юм уумаар байна. Ямар нэгэн юм өгөөч дээ”.
Өгчих юм түүнд юу ч байсангүй. Ар нуруугаараа хананд шахагдсан түүний толгой дээрээс тавиад сантиметрийн зузаантай бетонон хавтан нуран орж ирж, мөрөн дээр нь тахийж мурийсан усны хоолой дарсан учраас цэх зогсож чадахгүй, хагас суугаа байдалтай болсон байлаа. Харанхуйд тэмтэрч байтал хонгил руу унасан байсан зургаан зуун граммын шилтэй бөөрөлзгөний чанамал олджээ. Түүгээр охиныхоо голыг зогоосоор хоёр хоноод дуусав.
“Ээж ээ би цангаад л байна”.
Үхэл нь гарцаагүй боллоо гэдэгтэй эвлэрсэн ч охиноо үлдээчих юмсан хүсэл сэтгэлийн гүнд сүүмэлзсээр. Гаяанид дэвсэж өгөх юм тэмтэртэл нөгөө өмсөж үзэж байсан даашинз нь гарт баригдав. Голдоо ортол даарсан байсан ч хүүхдээ жаахан ч гэсэн дулаан байлгах гэсэндээ өмсөж байсан шилэн оймсоо тайлж, биеийг нь ороож өгөв.
Энэ хоёр ийнхүү нуранги дор найм хоног тэсчээ.
Харанхуй байсан учраас цагийн баримжаагаа алдаж, их хүйтэн байснаас гар хуруу нь мэдээгүй болов. Хөдөлж ч чадахаа больж, найдвар бүр тасран “үхлээ л хүлээе дээ” гэсэн ганцхан бодол толгойд нь эргэлдэж байлаа. Чихэнд нь хий юм сонсогдож, бүр ухаан санаа нь орж гарах болов. Хааяа нэг нойрондоо дийлдэн дугхийж байсны ачаар түр ч гэсэн амьдаараа булшлагдахын аймшгаас хагацаж байлаа. Гэвч ийм байдалтай удаахан ч унтаж болохгүй байв. Хэтэрхий даарч хөрсөн бие нь эсвэл өлөн ходоод нь ихэнхдээ л охиных нь дуудах дуу түүнийг сэрээнэ.
“Ээж ээ, ам цангаад байна”.
өдөр шөнө нь үл ялгагдах энэ харанхуйн дунд Сузаннад нэгэн санаа төрлөө. Хэзээ билээ дээ нэг удаа телевизээр Арктикт судалгаа хийж яваад цангаж үхэх шахсан нэгэн хүний тухай нэвтрүүлэг гарч, тэр үед найз нь өөрийнхөө гарыг зүсч цусаа уулгаж байсан гэж ярьж байсныг саналаа.
“Ус, жимсний шүүс, ер нь ямарч шингэн зүйл надад байсангүй. Гэхдээ надад цус бий шүү дээ гэдгээ гэнэт санасан юм”.
Хөрч хөшсөн хуруугаараа тэмтэчсээр шилний хэлтэрхий олж аваад долоовор хуруугаа зүсч охиныхоо аманд хийлээ.
Цусан дусал цангаа тайлагдахаар гарч өгөхгүй л байв. “Ээж ээ, ахиад жаахан өгөөч. Нөгөө хуруугаа зүсээч дээ”. Сузанна хичнээн удаан өөрийгөө зүссэнээ ч мэдсэнгүй. Гэхдээ тэр ингэхгүй л бол Гаяани үхэх болно гэдгийг ганцхан мэдэж байлаа. Охиных нь цорын ганц найдвар түүний цус байсан юм.