20080927

11 жилийн амьдрал

5 comments

Одоогоос олоон жилийн өмнө нэгэн айлд өхөөрдөм хөөрхөн хүү аав, ээж, эмээ, өвөө нарын баяр болон мэндэлж. Гэтэл тэр хүүг төрөхөөс жилийн өмнө өөр нэгэн айлд их л өөлкөн охин төрж, аавын баяр, ээжийн жаргалан болж байсан гэнээ.
Тэд ондоо ондоо газарт өсөж торниж, том болсоор, том болсоор ...


Тэгтэл тэд 17 жилийн өмнө бие биетэйгээ танилцаж, энгийн л нэг танилууд байдаг байв аа. Тэр үедээ тэд бие биедээ нээх дуртай биш: учир нь хүү нь их дуугай, ярих үедээ маш нам дуугаар ярьдаг, ухаалагдуу, дээр нь ихээ царайлаг нэгэн байж. Харин охин нь ээжийн эрх охин, үг дуу ихтэй, хүссэнээ илэрхийлж, хүсээгүйгээ шуудхан л хэлчихдэг, ухаан богинотой ч бас дэггүй хөөрхөн охин байжил гэнэ. Эрс тэс хоёр ондоо гэр бүлээс гаралтай тэд энгийн нэгэн нөхөрлөж эхлэснээр 11 жилий өмнө юмдаг тэдний ирээдүйн \1997.09.27\ гэр бүлийн амьдрал нь эхлэж гэнэ дээ. Тэд гэр бүлийнхээ амьдралаа эхлэснээр ихээ хөдөлгөөнтэй, ухаалаг хүү, эгдүүтэй өөлкөөн охинтой болж. Мэдээж хүний л амьдрал болсон хойно сайнтай--муутай бүхнийг тэд хамтдаа туулсаар, жаргалтай үедээ инээд хөөрөөр дүүрэн, зовох үедээ хамтдаа уйлж, бүхнийг хамтдаа л туулсаар өдий хүртэл амьдарсаар л байгаа юм гэнэ дээ.





Энэ түүх бол миний эрхэм гэрийн бүлийн тухай түүх юм.
Нөхөр маань мааш ухаалаг, ноён нуруутай, уучлашгүй зүйлүүд тулгарсан ч даван туулж гарах чадвартай хүн. Эр нөхөр маань миний бас хүүхдүүдийн минь жинхэнэ
баатар эр.
Миний хувьд гэвэл заримдаа болчимгүй алхамууд хийдэг ухаан богинотой эмэгтэй ч гэлээ гэр бүл дотроо жинхэнэ хайрлагдсан ээж нь билээ.



Амьдрал гэдэг нэгэн цагт дуусгавар болдог.

Бид хэн нэгэндээ, хэзээ нэгэн цагт БАЯРТАЙ гэж хэлэх болдгым.
Тэр цаг мөч хүртэл миний гэр бүл хамтдаа л байх болно доо.







Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул

Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхэ

Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ

Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг

Ачийг чинь тэд бас бүү мартагээ

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй тэрийг нь олж хэл

Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг бус удаа тохиолдоноо

Чамд дурласан сайхан хөвгүүнийг

Чанга хатуу үгээр битгий номдоо бүсгүй минь

Чамайг хайрласаных нь хариуд хайрла

Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ

Бидний амьдрал ав адилхан

Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч

Бидний хацар дээр нулимас хүртэл нэг янзаар бөмбөрч

Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн нулимасыг асуулгүйгээр арчиж өг

Бүдэрч унасан хүнийг дээр өргөж аргад

Өнөөдөр чи инээж нөгөөх нь уйлдагч

Өөр нэг өдөр чи үхэж цаадах чинь дуулах болно

Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла

Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

О. Дашбалбар