20111006

Хадам

0 comments


Иймэрхvv гэр бvл нилээд байдаг. Эхнэр нєхєр хоёр эвтэй сайхан амьдардаг, харин хадам хvvгээ харамлан биеэ барьж чаддаггvй. Тэр хvvдээ хvчтэй нєлєєлж чадахгvй тул єєрийгєє хєєрхий, ядарсан зовсон, хаягдсан эх гэж харуулахыг хичээдэг. Залуу хосыг амралтанд явах гэхээр хадам гэнэт євдєнє, хvv юун амрах євдсєн эхээ сахих хэрэгтэй болдог.

Эх нь нэг ёсондоо євчнєєр айлган сvрдvvлж байна. Хэрэв хvv тоглоомын дvрмийг баримтлахгvй бол их муу хvv болдог, улмаар бэр хадамдаа дургvйцэж, уурлана. Яваандаа эхнэр нь "Нэг бол би эсвэл эх чинь" гэж тулган шаардах тул гэр бvл салж сарнихын ирмэг дээр хvрч очно.