20080906

Зун цаг минь баяртай!

3 comments
Эхдээ түр баяртай л даа. Тэхээр ирэх жил уулзы гэхүүдээ.



Бид өнөөдөр салхинд гарлаа, Гачууртын тийш. Сайхан дулаахан, аятайхан өдөр таардаг байна шд. Хүүхдүүд маань жаал хашгиралдаж гүйлдэж, нөхөр маань hobby-т ажлаа хийж \зураг авах\, би нь унтаж гэх мэт... Шилдэг тогоочын гарын хоол \хорхог\ идээл...

Ойгоос нууцаар иймэрхүү аргаар хот руу ордым байна. Дугаараа хүртэл сольдог гэнээ. Ихэнхдээ иймэрхүү арилжаа хийдэг хүмүүс "амьдрахын эрхээр..." гэж хэлдэг боловч хууль зөрчжаагаа нь харамсалтай юмдаа.


Бид энэ зун маш бага харшилтайгаар, их инээд хөөртэй өнгөрөөлөө. Хүүхдүүд маань бов бор болтлоо гадаа тоглож \заримдаа нэрээ мартлаа\. Аяа, зун цаг ч сайхан шүү. Би гэдэг хүн даарах үнэн дургүй. Хадууцасхийгээл байж байвал сайхааан, сайхан. Зиак, гэр бүлийн минь хувьд сайхаан зун болж өнгөрөв. Таны хувьд ямархуу өнгөрөв дөө? Бичиж болышд, хөө...

20080905

Аборт дэмий!

6 comments
Хэрэв доорх зургийг сайтар харуул: эмчийн бээлийтэй гарын дунд хурууг гар атгасан байгааг харах болно. \Эхийн хэвлийд бүрэлдээд ердөө 21-хэн долоо хоногтой \6сартай\ үр хөврөлд Жозеф Брюнер хэмээх эмч мэс засал хийж. Учир нь үр хөврөл bifida буюу алхаж бас зогсож чадахааргүй төрөлхийн согогтой гэж эмч нар оношилсоным байна. Иймээс үр хөврөл бүрэлдэн тогтох явцад хэвлийгээс нь гаргалгүйгээр мэс засал хийвэл төрөлхийн гажиг нь засагдана гэж шийдсэн эмч нар хүүхдэд эхийн хэвлийд нь мэс засал хийхээр болжээ. Мэс засал дуусах үед хүү бяцхаан төгс бүрэлдсэн гараа гаргаж ирээд л эмчийн хуруунаас бариад авж. Хэдэн сарын дараа хүү эв эрүүл төрсөн. Энэ бол үнэхээр гайхалтай үйл явдал юм.\



Эхийнхээ хэвлийд бүрэлдсэн цагаасаа хойш л амьтай, маш сайн мэдрэмтгий байдаг. Хэрэв аборт хийх багаж эхийн хэвлий рүү орох үед хэвлийд буй baby бултаж эхлэдэг. Тэр ч байтугай мэс биед нь хүрэхэд амаа ангайж, өвдөлтийг мэдэрч орилох мэт дэрс харагддаг.

Томчууд бид хуруу гараа эсгэхэд л яадаг билээ дээ. Тэгүүл хирчигдэж, тамлагдаж байхдаа тэр baby ямархуу зовиуртай байдаг бол... Төсөөлж, хэлэхийн аргагүй...


Төрөхийн хүслэн

Нарт Ертөнцийг харах гэж тэсэж ядан хүлээнэ би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийг уудмийг алдалж нэг үзнэ би.
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
Хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү?

Өвдөхийн эрхэнд би, хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би, аварч чадахгүй нь ээ?

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа та намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийг мууг надад бүү тулгаач, би гуйя

Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би ториноод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд нь найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.
Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад
Зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад

Өвдөхийн эрхэнд би, хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би, аварч чадахгүй нь ээ?

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа та намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийг мууг надад бүү тулгаач, би гуйя
Ж. Мөнгөнхэт Дархан хот

20080904

3 comments
Хатагтай Учка-4 настай, энэ жил цэцэрлэгт орох гэсэн чинь орон тоо байхку гэдгээс болж гэртээ үлдчих шинжтэйдэг шүү. Яаж зүгээр гэрт нь байлгаад байхав гээд спортын гимнастикийн секцэнд шалгуулаадаа. Тэгсэн тэнцдийм байна.

Их эгдүүтэй, эгдүүтэй байсаан.

Хамгийн хэцүү дасгал нь гэвэл сунгалтын дасгал байлаа. Түүнээс биш бүх бие халаалт дасгалуудаа хэнээс ч дуткуу хийж, үсэрч, алхаж байсандаа.

Зиа, хамгийн хамгийнийг шалгаруулы: хамгийн бондгор нь, хамгийн жижигхэн нь, хамгийн бор энэ бүх номинацад Учка маань л шалгарах байхдаа, ккк...

20080902

Сайн уу, Дархан минь!

7 comments
Өнгөрсөн 7 хоногт бид Дархан хот руу шурдхийгээд \хувийн ажлаар\ ирлээ. Замдаа байгалын сайхныг харж, ангайж, алмайрч явлаашд. Баруун-хараа орохын өмнөх зам зуур бүүрч гого байлаа. Бага зэрэг бороо хаялаад, хэсэг явжаагаад МАНАН бууцан...



Мал амьтан нэг иймэрхүү, шх аятайхан байлаа. Энэ зурагнуудыг машин дотроос явдал дундаа авсын. Их сайн гарсан байгааз. Тэхээр их сайн аппарат гэжугаа, ахмм...гэхгүюу...ккк

Зиак, тэгээд Дархан хот минь уу! Бид энэ хотод зиа, бараг л 5, 6 жил амьдарсан шүү. Анхандаа ч их дургүй байсөө. Юм юм нь таалагдкуу. \Таалагдах ч албатай биш дээ.\ Эхдээ би гэдэг хүн энэ газарт л төлөвшиж, ухаан сууж, бие дааж амьдрах ухаанд суралцмой шдээ. Тэгээгүй бол ч ээжийн эрх охин, хамаг юм хумаа ээжээр хийлгээл, сурсан ч юмгүй байж байх байсан байхөө. Дарханд хүмүүс нь ихээ тайван, амар амгалангын хот гэвэл энэ хотыг л хэлнэ байхд. Зундаа их халуун, шумуултай. Өвөлдөө хүйтээн хүйтэн. Хавар намартаа шороон шуурга ихтэй. Салхи шуурга болуул ч ёстой нэг заналтайхан шиг шуурч авна даа. Байгалын жинхэнэ гамшигт үзэгдэл болдогын. Мод үнсээрээ сугараад, рекламны самбар бамбар чинь хэмх унана даа. Зиа тэгээл их налайсан, намбайсан газар. Сайхааан амархынсан гэж боджоогоо бол Дарханд оч. Тэндхийн хүмүүс нь их найрсаг, зочломтгой. Хол ойрын сонин хачин яриад суувал ч суучихдаг, уйлуул уйлчихдаг, дуулуул дуулчдаг. Ёстой нэг сэтгэл жаргаасан газар.


Дарханы "Морин хууртай уул" дээр бид ч гүйлдэж өгсөө. Их олон давхартай \биднийг байхад баригдаагүй байсаа\ шаттай, манай 2 ч гары гары гээл байсан тэгсэн дээш авирах тусам аахилаад, "ёоё-хөл хөл" гээл залхуураад. Нөхөр маань ч хоббигоороо зургаа дараал, хүү, охин бид 3 моделууд шиг энд тэнд зогсож баахан зураг даруулаадл. Тэгээд нөхөр, хүү 2ынхоо зургийг би нэг дарлаа шд. Өөлкөн байгааз, энэ 2 маань.


"Шинэ Гүүр"


Та Дарханд очуул хүн болгон "гүүрэн дээр гарвуу" гэж асууна. Тиймээс эрхтэн гарцана дээр. Гүйж мүйхэд их зугаатай газар байсаа. Мань 4 нь нэг захаас нөгөө зах руу хэд хэд уралдаад гүйгээд үзцэн. Савлаад их сонирхолтой юм байна лээ. Мэдээж сануулж хэлэхэд хүн бүр гүйгээд байвал эврэнэз гэж бодоод гүйлгүйгээр зүгээр сайхан алхаараа, ок. Манай гэр бүлийн ихэнх хүмүүс нь гүйж харайх хоббитой учир жаахан гүйциймаа. Тэхээр нээх гүйх гээд яахав.


Зиа, гүйж гүйжаагаал хэвтэх бүүр ч сайхан байна лээ. Бид 3 жаал тэнд өнхөрсөн, шал нь их аятайхан. Гадаадын хүүхдийн тоглоомны талбай шиг шалтайм билээ. Тэхээр гүйгээл, өнхрөөл, мөлхөөл их зугаатай...


Хүү бид 2 У-куун сармагчин болов.

Сайн харуул манай амьдарч байсан байр харагджийна. Тэр байрнуудын баруун талд, хөндлөн байрлалтай. Тэр нэг рекламны самбар хальт халхалсан байгаа нь.

Дарханаас орох, гарах үед ийм том хүнийг янз бүрийн төмрөөр хийгээд босгоцон байсан. Лаг сонирхолтой.

Бидний амьдралын хамгийн их дурсамжтай хэсгүүд
энэ л газарт биелэлээ олсын.

Бид Дархан хотдоо хайртай.


20080901

9сарын1

0 comments
Өнөөдөр хүүгээ сургуульд нь хүргэж өглөө. Цэцгээ бариал анги руугаа орлоо. Шууд багштайгаа мэндлээрээ гэж зааж өгсын, тэгсэн шууд л ангийнхаа хүүхдүүдийг хараал тэдэн рүүгээ инээд алдаал алхдагым байна. "Хүүе багштайгаа эхлээд мэндлээрээ гэсэн чинь "Аа, тийм. Мартсан байшдээ" гээд цэцгээ бариад багшдаа очлоо. Багш Төгсөөг "Ямар өөлкөн болоо вэ. Амралт их зохижээ" гээд инээв. Хүү энэ жил 3 анги. Том хүүхдүүд чинь өөрсдөө л анги руугаа очоол, "Одоо та 2 яваа, яв" гээд л ганцаараа үлдэхийн түүс байдым байна.

Эр өсөж эсгий сунанаа гэжуугаа!

Сургууль соёлд оржаагаа бүх хүүхэд, залуучуудадаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргий!