20080823

1 comments
Хүү маань 8 настай, англи хэлээр багахаан ярьчихдагын. Заримдаа үг орчуулах гэж элэг авнаа. "Help Mongolia" гэж германы тусламжын байгууллага байдаг даа. Энэ нэр нь гадаанаа байдгын. Тэгсэн харжээснаа "Өөш, энэ чинь туслаараа монголоо гэжийшд" гэдэг байгаа. Германчуудыг Монголчууд биднээс тусламж гуйгуулдаг байшд. Бас энэ олимпийн сулд дуу болсон дууг сонсож сууснаа "Only One Dream" гэдэг үгийг нь сонсоод, "Заавал ганцхан зүүдтэй гэж дуулахым юу гэжаагаам бол" гэцэн суужаахын.
Эхлээд би сайн ойлгоогүй. Тэгсэн нөхөр маань тачгинтал хөхрөөд... Тэгээл би гэдэг хүн анааш шиг араас нэг юм ойлгож инээдэг байшд.

20080822

1 comments
Охин үрээ хайрла
Б. Энхтуяа

Охин үрээ хайрла!

Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

20080821

Billy, we love you & miss you!

1 comments
Billy 7 настай, хүүгийн маань хайртай найз нарынх нь нэг. Бид түүнтэй одоогоос 4 жилийн өмнө танилцаж, түүний төлөө сайн сайхныг хүсдэг байлаа. Billy бүүр багадаа хорт хавдар тусч, хараагүй болсон хэдий ч маш сэргэлэн цовоо, хайр татам хүү байжлээ.

Нэг удаа тэр манайд зочлоод, дараа нь хүүтэй маань хамт тоглохоор үлдсийн. Тэрээр "Хишгээ эгч, би танай гэртээ танилцмаарайна" гээд гараа над руу сунгахад нь би түүнийг хөтлөн, гэр дотуураа алхаж, хаана юу байгаа, хэний өрөө, гал тогоо, банны өрөө, унтлагын өрөө гэх мэт бүгдийг нь тайлбарлаж, хэлж өгсөн. Харахгүй ч гэлээ хаана юу байгаа, яаж хаагуур явах гэх мэт эргэн тойронтойгоо маш амархан дасан зохицож чадах чадвартай хүү.

Төгс, Billy хоёрын тоглож байхад нь сэтгэлд хоногшсон зүйлээс би хуваалцмаар санагдаадаа. Тэр хоёр хамтдаа тогложээснаа Billy "Би зураг зурмаарайна" гэлээ. Тэхэд нь Төгс над руу "яахуу?" гэсэн шиг харснаа\Billy-ийг ирэхээс нь өмнө би хүүдээ харах чадваргүй хүмүүсийн тухай, тэдэнтэй яаж харицаж, хэрхэн туслах тухай жаал зөвөлгөө өгсийн\ "Тэгий, надад зөндөө харандаа байгаа. "Одоохон" гээд Billy-ийг хөтлөөд сандалд суулгаад, харандаа, цаасаа авчираад, Billy-ийн урд цаас тавиад, "Чамд ямар өнгө хэрэгтэйеэн" гэлээ. Billy "хөх, ногоон, хар..." гэх мэт өнгөнүүдийг хэлэх бүрт Төгс гарт нь бариулж байлаа. Billy харандаагаа аваад, нөгөө гарынхаа долоовор хуруугаар чиглүүлэн зурж гарлаа. Тэгснээ "Хардаа, би загас зурчлаа. Ямар болж" гэлээ. Төгс хариуд нь "Хоо, ёстой янзтай загас болж, чиний зурсан загас минийхээс илүү болж" гэх нь тэр. Тэд хамтдаа маш олон юм зурсаан. Загас, халим, буга, урсажаагаа гол, голд сэлж байгаа хүүхдүүд гэх мэт... Тэднийг алсаас харж суухдаа би өөрийн эрхгүй уйлжээсийн.

Billy гэртээ харихдаа Төгсийн зурсан зургийг авч явахаа мартаагүйен. Хүү маань ч түүний зурсан зургийг хадгалсаар байдаг.

Billy одоогоос хоёр жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзсэн дээ. Хүү маань маш ихээр гашуудаж байсан тэр үед.

Хүүхдүүдийн нандин нөхөрлөл хэзээ ч мартагдкуум даа. Хүү маань үе үе Billy-ийн тухай яриж, заримдаа нулимс унгаадагын.

Billy, we love you & miss you! One day we will see each other & huging :o)

20080819

2 comments


Ээжийн хайр жижигхэн болцымуу даа?!

\үүрийн шивнээ (o:\

Учк: Би шаая \шаар\ авы.
Би: Ийм эрт дэлгүүр онгоохкуу шдэ. \06:40 үед\
Учк: Ээээээээ... Миний сэтгэл ганцааядаадайн, шаая авчуул гагүү болхым шигайн аа.
Би: Эээ, би чамайг тэвэрцэнл байнашдээ.
Учк: Та намайн тэвэлцэнлайнл даа, эхдээ миний сэтгэл л хол байгаадайн.
Би: Одоо унтлдаа, Мэй!
Учк: Ээжээ таны хайя \хайр\ жижиг болцийму.
Би: Үгүй том хэвээрээ л байншдээ.
Учк: Надаал лав жижигэецэм шиг айна.

Би: Ямар сониняан, жижигрэх ёсгүйшдээ.
Учк: Надаа шаая аваад өгүүл том болохым шигайна аа. \зальтай жижигхэн амьтан инээдиймдаа\