20101106

Sunday Plaza's coffee shop is BAD!

0 comments
Хүн хүлээх нэрийдлээр Sunday Plazaд 1 цаг орчим зүгээр суужаахаар ганц кофе аваад, ном уншаад суужээе гэсэн.

Найруулдаг кофе (200 төг) 350төг гэнээ. -Өө, зааз. Тэгсэнд орвол өөр кофе ууна аа гэх шүү юм бодоод кофе шоп руу очлоо. Орлоо. Суулаа. Зааланд цаах нь нэг аятайхан хувцасласан залуу хумсаа авжийн. -Хаах, энд хумсаа аваад байхдаа яахав дээ. газраа олж дээ. Үйлчлэгч нь хаачсым болоо.

-Зөөгч нь байгаам бол уу?
Нөгөө хумсчин залуу
-Би байна. гээд босоод лангууныхаа араар хумсаа авангаа орлоо.
-Миню нь байна уу?
Залуу хумсаа авангаа
-Наана чинь байна.

Дургүй хүрлээ. Энд хумсаатай кофе уухкуу ээ гэж бодоод гарлаа. Үүднийх нь заалан дахь сандалд суугаад, цүнхнээсээ үзэмтэй самар, номоо гаргаад тухлаад суув.

Намайг бүтэн цаг суухад тэднийд нэг ч хүн орсонгүй. -Үйлчилгээний соёлгүй, бүдүүлэг гоё харагдахаас хэтэрэхгүй үйлчлэгч нар их олон байхым. Гэвч тийм бүдүүлэг байгаагаа мэдрэх ч үгүй байгаа нь харамсалтай юм.

20101104

2 comments
Эмээ маань ганцаараа шахуу амьдардагын. Тэгсэн охин маань эмээдээ ийн зөвлөлгөө өгч байхым.

~Эмээ та ганцаараа байж байхаар өвөө өргөөд авчихаач!

20101101

Хоёр модны яриа

3 comments
Чамайг хайрлах учир нь чиний гоо үзэсгэлэнгээс болоогүй
Чиний хажууд байхдаа би сайхан болж харагддаг

Чамд би хэрэгтэй байдаг учир нь
Миний хажууд чи гоо үзэсгэлэнтэй болдог учир тийм билээ.