20090612

Завсарлага ...

3 comments

Орой ажлаа тараад гэртээ ирсэн чинь гэрт хэн ч байхкуу, эл хуль, хамаг юм энэ тэнд хөглөрөөстэй.

Дотор нээх сонин ганцаараа үлдсэн юм шиг санагдаад... эвгүй оргиод. Миний хоёр янзаган хүүхдүүд, өвөө, эмээ, Кошмаа нэрт муур маань Tod, Decks, Lola, Henka зулзагануудтайгаа бүгд байхкуу шүү.

~Ай~ай~ай~ гээд уйлмаар санагдаад, тэгээл яахав дээ чаддагаараа нөхөр лүүгээ утасдаад, "Би ганцаараа гэртээ байна. Чи хурдан ир, ганцаардаадайна" гэлээ. Нөхөр маань "Зааа... хайрт минь, яахав дээ" гэх маягым хэллээ.

Шалан дээрээс охиныхоо унгаасан тоглоомыг аваад тавиур дээр тавьлаа. Би дотроо ингэж бодлоо."Зөөз, гэрээ цэвэрлье."

Хүүхдүүдийнхээ тоглоомын тавиурыг цэгцлэж, цэвэрлэлээ. Өө, их олон хэрэгтэй хэрэггүй юмнууд байнаа. Би ч хаяна - хаякуу гээл хоёр хуваагаад, өрж гарлаа. Хаякуу гэсэн юмнуудаа тавиур дээр нь эвтэйхэн гэгч нь өрж тавьдым байна аа. Тэгээд хаях юмнууд тэврээд хогын сав руу явж байснаа, "Ай, хаяж болкуу байхаа. Нөгөө гайхалууд чинь хаясныг мэдүүл ч би гэдэг хүн бараг л бүх насаараа өртэй болж хоцрох байх даа. За, за болий, буцаагаад тавьчий" гээл буцаагаал тэврээд тавиурны өмнө очлоо. Хаана нь тавьчуул унчкуу тогтох бол гэж бодоод хараал зогсоод байлаа. Тэгэж бодож бодож, тавих газар олж, нөгөө хэрэггүй юм шиг хэрэгтэй хөрөнгөнүүдийг нь өрж гарлаа. Ok гэж цэгцлээд тавьсан чинь аятайхан харагджийнаа. За тэгээд нүдээ өөр тийш нь чиглүүллээ. Манай муужгайны амьдран суудаг байсан газар нь харагдлаа. Тийшээ дайрч ороол, цэвэрлэж гарлаа. шүүрдлээ, арчлаа, эмхэллээ, дууслаа.

Галын өрөөнд орлоо. гайгүй цэгцтэй байна гээч гэхдээ л бас бус цэвэрлэх юм байна аа. Шүүрдээл, угаагаал, зүлгээл, өнгөлөөл, өрөөл, тавиал, цэгцлээл, дууслаа.

Онгод орж байна гээч.

Одоо хайчих вэ?

Банны өрөө ... энээ тэрээ ... гээл хамгийн сүүлд нь полконоо цэвэрлэж дууслаа.

"Ёохх... гэж" Сандал дээр суугаад амсхийв.

Одоо тэгээд юу хийх үү?

"Цайгаа ууя...ганцаараа юу" - мангар санагдлаа.

Нөхрөө ирэхэийг нь хүлээе. Тэгээд хамт цайгаа уучий.

... За би гэдэг хүн инкээл ганцаараа ярьсаар байлаа...


~~~

Нөхөр маань орж ирлээ.

Миний нар гийж, хүзүүнээс нь зүүгдээд авдым байгааз дээ.

"Ганцаараа байх шал утгагүймаа.... бла бла бла .... гээл би яриж гарлаа.

Зун болохоор янзаганууд маань, өвөө, эмээ, муур хүүхдүүдтэйгээ зусландаа гарж, нөхөр бид 2 түр завсарлага авдаг хэдий ч нэг хэсэгтэй л уйтгартай болж, хийх ч юм олдкуу хэдэг өдрийг барав.

Тэгжээснаа ойрд Тэнгис~Өргөө гэдэг газруудын байнгын үйлчлүүлэгч нар болохгаад байх шиг.

Сүүлд бид нь нэг найзтайгаа хамт "36 тай өвөө" г үзэв. 3-уулаа эвхэрч унтлаа инээж, инээж үзлээ. Өөлкөн л кино байна лээ. Үзэж дууссаны дараа нөхөр маань "Ямар хүний толгойнд ийм кино зохиол орж ирдэг байна аа" гэж шагшив. Би ч бас шагшилцав.


Өчдөр хэсэг найз нартайгаа LAVAZZA орж жаал жин~жон~хийж сууцгаав.

Харин өнөөдөр... WENDY оров...

"Завсарлага" маань нэг иймэрхүү дээ л байна.

Үрсээ их санаж байна. Хагас, бүтэнсайнд очдог ч гэсэн тэдний маань шуугиан, муугиан миний дотор үгүйлэгдээд байхым өө. Ирэх баасанд янзаганууд маань хальт орж ирж сургуулийнхаа "camp"-т оролцохын тэхээр нь сайн хазаж авна аа.

Нээрэн тэр үеэр охиноороо Алтан засагны үлгэрийг яриулаад, блог дээрээ тавьчий.

OK, инэгэхд та бүхэнд завсарлага гэж байна уу? Хувалцах хүн амьтан байвал comment үлдээгээрэй, гуйя.