20090627

1 comments



~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Гуйя, зүгээр л дараа үз....

~~~~~~~~~~~

20090626

Хүүхэд насны минь шүтээн

1 comments
Би хүүхэд байхдаа Micheal Jackson гуайн улаан фен байлаа.

Найзуудтайгаа нийлж телевизорээр видео концертыг нь үзэж, дагаж дуулж, бүжиглэж их юм болдог байжээ.

Хамаг альбомнуудыг нь (тэр үед кассет, видео кассет л байсын) цуглуулах гэж хичээж, тоглосон кинонуудыг үзчих санаатай өөө их юм болдог байжээ.

Хүүхэд байхдаа галзуу байжээ ~~~ одоо бодохоор бодохоор бөөөр чих миьн улааж байх шиг байна.


За тэгтэл өнөө өглөө FOX-оор мэдээ үзэж байтал "Micheal Jackson died at 50" гэсэн нэртэй мэдээ гардымаа.
Хүүхэд насны минь урлагын баатар байсан хүн ингээд нэг өдөр хорвоогийн мөнх бусыг үзчихдэгийм байна. "Би урт наслана, үргэлж залуугаараа байна, үргэлж гоёоороо байх болно" гэж аяаглах нь ямар ч залуу хүний омголон зан юмуу даа.





Хүн төрөлхтөний дунд янз бүрээр нэр алдараа цуурайтуулаад авсан "ОД" минь баяртай гээд дуусгая даа.


Бичий гээд суусан чинь онгод оркуумаа. Нас ахиад оддоо дургүй болсым шиг байна өө.