20100731

Олон нийтийн 00-ыг хаа сайгүй үнэгүй байрлуулахсан!

2 comments
Их хот!

Энд тэндгүй шивтэр ханхлаастай!

Энд тэндгүй...цонхоор гадагш харахад, булан тойроод эргэхээр
боор айлын цонх, полконы доор эрэгтэй, эмэгтэй, хүүхэд шуухад
янз бүрийн насны хүмүүс хаа хамаагүй сариастай. Тэр ч бүү хэл
явган хүний зам дээр явж байснаа, яаааг чанх урд,
өмдийг тайлаал хүүхдээ шээлгэчихнэ.
"Хүүхэд юм чинь яадаг юм!" Багаас нь
нуудгайгаа нууж хаахыг сургамаарсан уг.
Бэлгийн хүмүүжил гээчийг нь эцэг эх нь өөрсдийнхөө уланд гишгээд хаячих юм

Та минь ээ! Энэ чинь арай дэндэх биш үү!!!


Энд тэнд... ер нь хаа сайгүй
ОЛОН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР БАЙРЛУУЛААД ӨГӨӨЧ ХОТ, МОТЫН
ДАРГА МАРГА НАРАА!

Тэгээд ТВ, Радиогоор тэдгээр 00-ыг хэрхэн ашиглах тухай
зааварчилгаа заахгүй бол бас гадуур дотуур нь онж монохгүй,
цаас нтрыг нь хулгайлаад... яавал хувийн ариун цэвэр сурах
ард түмэн билээ дээ бид чинь.


Бас нэг зүйл, өглөө ажилдаа гарахад айл болгон хаалганаас
хэдэн СМ-зайтай боодолтой боодолгүй хогнууд, бараг л
энэ айл урьд шөнө найр хийждээ, тэднийх ийм юм дэлгүүр авжээ
гэсэн зарлалууд хөглөрөөстэй.

"Гэр орон минь цэвэрхэн байвал, энэ хэдэн СМ зайнд юун ч асгараад,
цацаастай байсан хамаагүй шдээ. Гэрээ сайн цэвэрлээрэй... бла бла бла"
Бичигдээгүй хачин чигтэйхэн хуулиуд ... ёох гэж газар сайгүй хөглөрөөстэй.

Хувиа бодсон үйлдэлээ больцгооё тэх үү.


20100728

2 comments
Хохохо~ зарим хүмүүс өөрсдийгөө

"ОД" гээд бүрэн итгэчихсэн явж байх юм!

"ОД" болохоосоо өмнө

ядаж

бяцхаан гялалзаж

сурах хэрэгтэйсэн.

20100727

Ном бол ертөнцийг харах цонх

0 comments
Өчдөр~өнөөдөр нөхөр бид 2 эх орныхоо боловсролын системд бага ч болтугай
хөрөнгө оруулалт хийж, номын дэлгүүрүүдээр хэсэх хамгийн
дуртай ажлаа хийж, баахан ном худалдаж авлаа.

ДОГЬ!


Уншаад байж дээ.




20100726

+26 градуст даарах гээд байна уу даа

0 comments
Ойрд жувт +36-аас дээш, бүгчин халуун, ёох гэж...
энэ чинь ямар айхтар халжийнаа. Цаг агаар зарлахаараа
"бороо орийшдээ" гээл хошгоруулаад байхым.
Тэхээр нь би "бороо орно өө нөхдөө зонтигоо аваарай"
гэсээр байгаад хавийн хүмүүст худалчаараа
дуудуулахын наагуур. Ямар хэрэг байна аа, "орно" нтр гэх.

Нээрээ тэгсэн, саяхан нөхөр бидэн 2 оройхон сэрүү
орсон хойно дэлгүүр гардым байна аа. Тэгэхэд гадаа
+26 градус болсон байлаа,алтаар урс гэж.
Ямар сайхан байсан гээч. Тэгсэн дааржийнаа, овоо жиндээд
байна лээ шдээ. Үнэн таатай байлаа.

Маргааш +30 гэсэн бас даараад байхым
бишиз дээ гэсэн, ккк.