20100828

20100825

Харшил

5 comments
Эргэн тойронд шарилж, хогын ургамал цэцэглэн, дэлбээлээл...

Би гэдэг хүн гүрийсээр байсан боловч ойрын 1 долоо хоногт гүн хямрал дайралтанд өртөж, учир зүггүй найтаалган, нус нулимстайгаа холилдоостой. Аргаа бараад нэг эм уулаа (эм уух нь миний төрөл биш).

Уусныхаа дараа хальт гоймон чанаж идлээ.
Хэрхэн яаж гоймонгоо дуусгасан юм бүү мэд. Гэнэт хаалга цохих чимээнээр унтаж байгаагаа мэдлээ. Босоод хаалга тайлж байна гэж зүүдлээд байна уу, бодитоор болоод байна уу. Ойлгох юм биш. Гэсэн унтаагаараа орондоо байна аа.

Би өөртөө: Хэе, хонгор минь ээ. босоод хаалга тайлаа. Нөхөр хүүхдүүд чинь гадаа ирчихээд байна гэлээ.

Орон дээрээ өндийгөөд суулаа. Бослоо. Хөлөө зөөлөө. Бүх юм би биш юм шиг л, жингүүдсээтэй. Арайхийж хаалган дээрээ очлоо. Цоожоо тайлж чадахгүй нь гээч. Хуруунууд удирдлагагүй болсон байна гээч.

Би өөртөө: Яая, би яачихваа.

Цоожоо онгойлголоо шүү, арайхийж. Нөхөр, хүүхдүүд маань шуугиал ороод ирлээ.

Би тэдэнд: Надад битий хүр. Чимээ битии гарга гэлээ. (Үнэндээ би ингэж хэлсэн гэсэн, гэхдээ ингэж хэлснээ би огт санахгүй байгаа юм даа.)

Унтаал байлаа... Унтаал байлаа...

Нөхөр надад: Хоолоо ид гэх шиг.

Унтаал байлаа...Унтаал байлаа...

Нөхөр надад: Цайгаа уучих гэх шиг.
Хүүхдүүд надад: Ээжээ тоглоё гэх шиг, Ээжээ би уншсан номоо яриж өгье гэх шиг...

Унтаал байлаа... Унтаал байлаа...

ГУРВАН ӨДӨР, ГУРВАН ШӨНӨ...... Унтаал байлаа...


Гэнэт нэг өглөө сэрсэн чинь гэр орон гэж хэрэг алга, хамаг юм энд тэнд. Учиргүй цэвэрлэгээ хийлээ.

Цэвэрлээл байлаа... Цэвэрлээл байлаа... Бараг бүтэн өдөр цэвэрлээл байлаа...

Орой нь

Би хүүхдүүддээ: Ингэхэд та нар яагаад ойрд витаминаа уухгүй байна?
Хүүхдүүд надад: Ээжээ орой болгон л ууж байгаа шдээ.
Нөхөр надад: Хайрт минь, хүүхдүүд орой болгон витаминаа уужаагаа, орой болгон шүдээ угааж байгаа шдээ гэлээ.
Би тэдэнд: Би яагаад мэдээгүй байдаг билээ?!
Нөхөр надад: Чи ойрд унтаагаараа л байсан биз дээ.

Ёох гэж, ямар аймаар эм уучихсан юм бэ! Ахиж уугаагүй, уух ч үгүй!!!