20110121

Нууц дуран

2 comments
Бүгдэд шинэ оны мэнд! ккк~~ ойртож мэнд хүргэж байгаадаа хүлцэл өчье. Зав~мав, бичих онгод~монгод ордым биш ээ.



Өнөөдөр манай эмээгийн гэрийн ойролцоох "Миний дэлгүүр"-ийн хүнсний тасаг руу нь оров. Ногоо авчих санаатай эргэлдэж гарлаа. Тэгсэн хажууд нэг настайвтар эмэгтэй "энэ юу вэ?", "энэ юу вэ?" гээл амандаа шивнээд байна. Гайхсан би нүднийхээ булангаар хальт ажиглалт хийлээ. Тэгсэн чинь настай эмэгтэй бариж явсан томоо цүнх шиг торондоо сэм...гялс огурцы хийчихлээ. Би ч нээх юу бодсонгүй, өөрийнхөө авах хэрэгтэй ногоо, жимсээ цуглуулаад касс руу очлоо. Эргээд ногооний тасаг руу хальт хартал нөгөө эмэгтэй тэр хавиар эргэлдэж эргэлдэж байснаа, гарах хаалгаар хээв нэг алхаад гараад яваад өгдөгийм байнөө. Хүн амьтны нүд хариулж байгаад хүссэн юмаа тор, цүнхэндээ хийгээд аваад гардаг хүмүүс их байх шиг байна аа.

Эргээд бодохнээ "Миний дэлгүүрийн" "нууц камер" нь ажилдаггүйм байхдаа гэж бодлоо.