20091001

2 comments

Ойр маааааш их завгүй байлаа.



Тэгсэн нэг мэдсэн 12 жил болсон байхымаа. ГЭРЛЭЭД...нэгэн сайн эр хүний эхнэр болоод...бас шүлэг мутралдаг болох шинжтэй.



Тэр нэгэн сайн эрд зориулан гэнэт зүрх сэтгэлд минь

нэгэн хосгүй шүлэг ундран гараад ирэв ээ гэжуугаа.




Бяцхан хоёр зулзага

Баяр хөөрөөр дүүрэн

Бялхам хайраар дүүрэн

Битүүхэн гунигтай хамт

Энэ бүхэн бидний хайр

Энэ бүхэн хоёр бидний аз жаргал


Хайрласан зүрхэндээ

Хамтдаа төгсөн төгстөл

Хараа минь ганцхан зүгт

Хамгаас эрхэм Тэр Нэгэн

Хайрлан дээдэлмээр Ганц Үнэн

Хоёр бидний хүсэл тэмүүлэл минь

Бүдчин бүдэрч унахад

Баруун зүүнгүй тосоод

Битүүхэндээ зүрхэндээ уйлж суухад

Бүтэн болж хажууд минь

Зөвлөн дэмждэг хэдэн

Зөөлөн сэтгэлт найз нөхөд


Энэ бүхэн хоёр биднийг

Энэхэн хорвоод аз жаргалаар

Элбэг хангалуунаар

Элдэв баяраар

Дүүргэн дүүргэн байх юм


Гэр бүл бүхэнд аз жаргал хүсье!


Г + X = LOVEFOREVER