20081229

Бүгдэд...

3 comments
Шинэ Жилийн Мэнд Хүргэе!



Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
Зүггүйтэж алдсан бүхнээ март
Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

20081226

Christmas vacation!

1 comments
Гэр бүлийн хувьд энэ удаагийн "Xmas" баяр маань "Narnia-2" түүхээр дүүрэн өнгөрлөө. Гэр бүлээрээ үзэж, дараа нь бараг бүгд зүүдэлж, зүүдээ хооронд хуваалцаж, их л хөгжилтэй байлаа. Энэ киноны дуу надад бүүрч их таалагдлаа. Тэгээд дуучных нь тухай жаал энэ тэрүүгээр сонирхож үздым байгааз дээ.

The Call
Тэгсэн Regina Skiptor 1980.02.18 Москвад Еврей-хөгжимчиний гэрт төрж. Гитар, төгөлтөр хуур хөгжим тоглодог, дуучин эмэгтэй гэнэ.

The Call гээд энэ дуу нь Prison Break, Narnia кинонуудын soundtrack болжээ.

Сонсоод үзээрэй, их гоё үгтэй гоё дуу байнлээ ~~

20081218

Эрчүүдээ өмөөрсөн шүлэг

3 comments

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч.

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ.

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ.

Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч.

Хэл нь тагнайгаа онохгүй тулчиж

Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж,

Хааяа нэг халамцуухан ирэхэд нь

Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоослоорой.

Янагийн захиа лав гарахгүй шүү дээ.

Яахав дээ хөөрхий. Шараа тайлах юмыг нь үлдээ.

Дээл өмссөн гоёлтой

Дээрээ малгай өмссөн хийморьтой

Андынхаа дэргэд цовоожиж

Аавын дэргэд томоождог,

Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг

Янжинлхамууд минь өршөө.

Уул шиг юм гэж дандаа битгий давар

Үүл шиг нүүгээд явчихдаг юм.

Ус шиг уян гэж дандаа битгий самар

Уур болоод дэгдчихдэг юм

Төгөлдөр их урмыг нь бүүр их хугалчихвал

Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юм аа.

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр

Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах вэ.

Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж нь түшиг болдог юм.

Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нь нөмөр болдог юм.

Өөрийг чинь ээж болгосон, хүний дээд юм шүү дээ.

Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ.

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаарай.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээрэй.

Олон олон авааль гэргий та нараас

Олон олон аавын хөвгүүдийг өмөөрч бичсэн шүлгийг маань болгоо.

Өөрийн минь биеийг битгий болгоо.

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ.

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ.

Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч. Янжинлхамууд минь ээ...

М. Билэгсайхан


Энэ шүлэг надад нэгээхэнг бодогдуулдым байнаа.

Би гэдэг хүн гэрлэхээсээ өмнө эргэн тойронд минь байсан эрэгтэй хүн бүрээс болж маш их гомдож, дургүйцэж, үзэн яддаг нэгэн байлаа, нуугаад яахав! Ихэнх айлуудад байдаг согтуурал, салалт, хэрүүл зодоон энэ бүхэн эрчүүдээс гаралтайм шиг бодож, амьдралын минь эргэн тойрон байсан эрчүүд болгонд дургүйцэж, бараг л өрөөсөн нүдээрээ ч харахаас нүд минь хорсоод байгаам шиг л бага нас, өсвөр үе минь өнгөрсийм шиг.

Анх нөхөртэйгөө танилцаж байхдаа ч "энэ ч дээ, нөгөөдүүлийн өрөөсөн ... " гэж эндүүрч, дургүйцлээ илт илэрхийлж, бухимдлаа уцаар болгон шидэлдэг байв өө.


Харин гэрлэлт маань намайг аварсан гэж хэлмээр байна. Нөхөр маань надад чи бол ХАЙРЛАГДСАН НЭГЭН гэдгийг ойлгуулж өгсиймаа, тиймээс энэ шүлгийг ЧАНГААР УНШМААР байна. ~~^^~~

Хүүхнүүд минь,

насан ахиж яваа өвөө, дуу багатай аав, ханилан суусан эр нөхрөө,

ухаан сууж яваа ах нараа,

ухаажиж амжаагүй эрэгтэй дүү нараа хайрлаж,

урамшуулж амьдарцгаая аа!

20081206

7 comments


Миний нутаг

Нүүрсний утаа үнэртсэн 
Хотын амьдралд төрсөн би 
Хана нь хөгцөрсөн 
Төрөхөө Өлгий минь гэж боддог 
Цэнхэр утаа суунагласан 
Хотынхоо гудамжийг ширтээд 
Цээжний мэнгэрээ хөдөлгөн 
Хортой угаараар амьсгалахад 
Үнэртэж байгаа утаа нь 
Илээд ч байгаа юм шиг 
Өршөөлгүй Мэр-ийн гар 
Зодоод ч байгаа юм шиг 
Энэрэлгүй заяандаа гомдон 
Эргэн тойрон харахад 
Хосгүй гомдлын нулимс 
Хоёр нүдийг минь хорсгодог 
Энэ бол миний төрсөн хот 
Монголын сайхан нийслэл 

20081201

Чи хэн бэ?

6 comments
Ойрд өвдөөд мия байнаа. Тэгээд зүгээр өвджаахаар зүлгэж өвдий даа гэж бодоод жаал энэ тэндхийн АФОРИЗМ сонирхож уншлаа.



Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи ХЭН БЭ гэдэг нь хамгийн ЧУХАЛ

* * *
Хүн болгон алдаа хийдэг бол АГУУ хүмүүс л алдаагаа хүлээдэг

* * *

Хорвоо дээр гурван төрлийн өөдгүй хүмүүс байдаг
Өөдгүй чанараа аугаа их буянтай үйл гэж итгэж үнэмшдэг ГЭНЭН өөдгүйчүүд
Өөдгүй явдалдаа ичиж түүнийг хурдан дуусгавар болгохыг эрмэлзэдэг өөдгүйчүүд
Эцэст нь ЕРДӨӨ өөдгүй буюу ЯСНЫ өөдгүй хүмүүс
* * *
Хамгийн зартай хорт этгээд өөрийнхөө хийсэн гэмт хэргийг зайлшгүй шаардлагаар хийсэн гэж ярьж өөрийгөө өршөөхийг хичээдэг
* * *
Муу юмыг их ч бай, бага ч бай хийх ХЭРЭГГҮЙ
* * *
Хамгийн сайн хүн ихэндээ өөрийн санаа бусдын сэтгэл хоёроор амьдардаг бол хамгийн Базаахгүй хүн өөрийн сэтгэл бусдын санаа хоёроор амидардаг
Зөвхөн өөийн сэтгэл мэдрэмжээр амьдардаг хүн араатан л гэсэн үг
Аугаа ихийн өмнө бөхөлзөх биш харин түүнийг давж гарахыг эрмэлзэх хүний мөн чанар
* * *
Өдрийг ойрд нь амьдарлыг төгсгөлд нь дүгнэж бай
Бурханаасаа айхын оронд өөрөөсөө АЙХ хэрэгтэй

20081125

Гэвч Обама!

1 comments
Билли Грахам 90 нас хүрч, Барак Обама ерөнхийлөгчөөр ...

МАРАНАТА (2008.11.12): АНУ-ын нэрт авралын зар тараагч, өдгөө цагийн амьд домог гэгддэг Билли Грахам 90 насны ойгоо тун даруухнаар гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ.


Түүний биеийн байдал тааруу байгаа ч одоо ч тэрээр өөрийн үүсгэн байгуулсан авралын зарын байгууллагаа ерөнхийд нь залж, удирдамж өгдөг тухай түүний хүү Франклин Грахам ярьж байна.

Саяхан болж өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Барак Обаматай Билли Грахам уулзаж залбирах хүсэлтээ өгсөн ч ерөнхийлөгчийнх нь хувьд түүнд сүнслэг зөвлөгөө өгөх эсэх талаар бодолгүй байгаа аж. Учир нь Билли Грахам АНУ-ын ерөнхийлөгч Эйзэнхаураас эхлэн үе үеийн ерөнхийлөгчийн сүнслэг зөвлөгч нь байсан хүн юм байна.

Барак Обама үр хөндөлт, ижил хүйстэний гэрлэлтийн талаар Библийн ойлголтоос эсрэг байр суурь баримталдаг тул нэрт авралын зар тараагч түүнд зөвлөхгүй байхаар шийдсэн байна.