20090123

Хайрын Таван Хэл

2 comments
Ойрд их сонирхолтой ном уншаадаагаа. Gary Chapman- ий "The Love Langauges". Их сонирхолтоймаа. Ер нь бол гэр бүл ба эхнэр, нөхрийн хайрын хэдний талаар түлхүү бичсэн байгаам. Гэхдээ яахав энэ удаад хүүхдүүдийн талаар бага сага бичснээс нь хуваалчдымуу гэж бодлоол.

За жишээлбэл ийм асуулт байдаг даа. "Хүүхэд эцэг эхээсээ юу авахыг илүү их хүсдэг вэ?" гэж. Тэхээр ихэнх маань чихэр мэхэр гэнэ байх л даа, гэтэл яг угтаан бол тийм биш гэнээ. Тэр бяцхан иргэд биднээс их өөр зүйлүүдийг маш ихээр хүсч байдаг. Хэрэв бид тэдний илэрхийлж
байгаа, хүсч байгаа хайрын хэлүүдийг нь сайтар таниж чадах аваас тэднийг хүмүүжүүлэхэд мөн тэдэнтэйгээ ойр дотно харицахад их тустайм байна аа.


Хайрын Таван Хэл

Бэлэг
Тэврэлт ба Биеэр хүрэх
Хамтдаа байх ба үр дүнтэй цаг гаргах
Үйлчлэх
Урмын Үг

Энэхүү таван хэлийг бага насны хүүхдүүд бүгдийг нь хүсдэг, гайхалтай айнн!

Бэлэг: Заримдаа охин маань намайг ажлаасаа ирэх үед "ээжээ, надаа юу авчирсан?" гэж асуудагын. Би тэр үед нь гайхаад "ээж нь юм авчирна гэж хэллүү" гээд коок алданаа. Зарим үед охин маань янз бүрийн цаасанд хэрэгтэй, хэрэггүй юм боогоод хүмүүст бэлэглээд байдгын. Тэр нь ер дөө л охины маань ямар нэг байдлаар хайрын хэлээ илэрхийлээд байгаа нь юм байна өө.

Тэврэлт ба Биеэр хүрэх: Хүү, охин 2 маань хоёулаа орой унтахдаа, нөхөр бид 2 гадагшаа гарах болгонд ирж тэврүүлж, үнсүүлдэгийн. Саяхан нөхөр, хүү 2 өглөө сургууль, ажил руугаа гарахад нь би "баяртай" гэсэн чинь хүү маань анзаараагүй гараад явсым. Аав гарсан хойноо "чи сая ээжийгээ баяртай гэж хэлж байхад нь анзааркуу гарчихымаа" гэсэнд хүү маань их л эмзэглэж, "ээж гомдсон байхдаа...буцаж оры" гэсэн гэнээ. Даанч хичээлээсээ хоцрох гээд байсан учир гэртээ орж ирэлгүйгээр сургууль руу нь нөхөр маань аваад явсан гэсэн. Харин орой нь хүү маань "ээжээ, танд их хэцүү байсан байхдаа" гээд намайг тэврээл байсым. Хүү маань намайг тэвэрч хайраа илэрхийлсийм.

Хамтдаа байх буюуүр дүнтэй цаг гаргах: Заримдаа хүүхдүүд маань хамт ном унший, хамт тоглий, хамт кино үзий гэх мэт хамт...хамт...хамт... гэдэг үгийг их хэлдэг дээ. Тэр нь "надад цаг гаргаач" гэж хайрын хэлээ илэрхийлж байна гэсэн үг.

Үйлчлэх: Энэ төрлийн хайрын хэл илрэхдээ аав, ээж нь гаднаас орж ирэх үед тавчикийг нь авчирч өх, хоол идснийхээ дараа тавгаа хураах, угаах, ороо засах, тоглоомоо хураах, ямар нэг ойр зуурын гэрийн ажилд туслах гэх мэтээр илэрнэ.

Урмын Үг: Ер нь бол магтуулахыг хүсдэггүй хүүхэд гэж байдаггүй. Ямар хөөрхөн юм бэ! Яасан хувцастайм бэ! Яасан хүчтэй хүү вэ! Яасан царайлаг хүүхэд вэ! гэх мэт үг буюу манайхнаар бол бэлэг дэмбэрэлтэй үг сонсох дуртай хайрын хэл гэж бас байна аа.

Хүүхдүүд энэ хайрын хэлийг өөрөөсөө илэрхийлж байгаа бол аав ээжээсээ яг л энэ хайраа эргүүлээд их хүсдэг гэнэ шоо, та минь ээ! Бас нэг гайхалтай юм бол том хүмүүст байдаг хайрын хэл тогтсон байдаг байхад хүүхдүүдийнх байнга өөрчлөгдөж байдаг гэнэ ээ. Байнга!
Тэд энэ таван хэлний аль нэгийг илэрхийлээд байвал нь эргүүлээд тэр хэлээр нь хариулаад байхад л эцэг эх хүүхдүүддээ жинхэнэ хүсэж байгаа хайрыг нь өгч байна гэсэн үг юм байна.

20090110

0 comments

Аав хүний сэтгэл

Эцэг хүн баярлаж байгаагаа
Энгүүн боловч хуурмаг ханиадаар нуудаг
Айхаараа харин худал инээдэг
Амгалан атлаа дотроо амардаггүй сэтгэл

Найдаж байсаар нь хүү нь яваагүй бол
Наанаа зүгээр гэж хэлдэг ч гол нь харладаг
Оройтсон охиндоо сэтгэл зовсноо
Ойр ойрхон хэлэхгүй ч сэтгэлдээ харуулддаг

Өдөр болгон өөрөөсөө
Эцэг хүн шиг байж чадна уу би хэмээн асуудаг
Өөрийг нь ойлгодог дотны найзуудынхаа дунд
Эгэл хүүхэд шиг болдог сэтгэл

Гэртэй бол амгалан дүр үзүүлдэг ч
Ганцаараа байхдаа бүхнийг тунгааж нулимс унагадаг
Нэг их тоомжиргүй мэт харагддаг ч угтаа
Нэр төр биеэ барихдаа дийлдээд

Сэтгэлээ амархан нээж чаддаггүй ч
Сэмэрч дотроосоо урагддаг зүрх
Инээх уйлах нь ээжээс цөөн ч
Энгэртээ нуусан сэтгэл нь чамгүй их байдаг


Өнгөрч одсон хойноо сэтгэлд хоногшиж
Үг сургаал нь хэзээд амьд оршсоор байдаг хүн

Ахиал "Гэр бүл" сэтгүүлээс тавьчлөө 


20090109

Би аавтайгаа адилхан болно

1 comments
Хайртай бүсгүйтэйгээ гэрлээд
Хоёр биенээ дуурайсан хүүтэй боллоо
Ажил ажил гэсээр явж байх зуур
Алдрай тэр минь хөлд ч хэлд ч оржээ

Гэтэл нэгэн өдөр хүү минь надад
Ааваа тань шиг болмоор байна гэлээ
Гэртээ хэзээ ирэхийг минь шалгааж асуулаа
Харин би бодолгүй шууд л оройтох байх гэлээ
Хамт байх цаг гаргана гэж бас хэллээ

Хүү минь арав хүрлээ
Хөл бөмбөг авч өгсөнд баярлаж байлаа
Хамт тоглоё гэж гуйхад нь
Харин би бас л завгүй байлаа
За за ойлголоо гэх хүү минь
Заавал тань шиг компанид ажилладаг мундаг хүн болно гэлээ
Харин намайг хэдээс ирэхийг минь асуусан ч
Хариуд нь би бас л завгүй байлаа
Хамт байх цаг гарах биз гэж бодлоо

Хүү минь хэд хоногийн өмнө дээд сургуульд орлоо
Хүнгэнэсэн дуутай сайхан залуу болжээ
Хамт суугаад жаахан ярилцъя гэхэд минь харин
Амжихгүй нь хүү нь өнөөдөр завгүй
Аав та харин машинаа өгчих гэлээ
Хэзээ ирэх вэ гэж түлхүүрээ өгөнгөө асуухад минь
Хэлж мэдэхгүй байна цаг гарах байх гэлээ

Би тэтгэвэрт гарч хүү минь гэрлээд
Бид тус тусдаа амьдардаг боллоо
Утас залган хүүтэйгээ уулзая гэвэл
Урдаас харин завгүй бас хүүхэд өвдсөн гэлээ
Утсаа тавиад тунгаан бодож үзвэл
Угтаа хүү минь надтай тун адилхан болжээ

Хүү минь хэзээ манайд ирэх вэ?
Хэлж мэдэхгүй нь ааваа завгүй байна гэхдээ
Хамт байвал сайхан байх байхдаа
Харин тийм цаг олдох байлгүй дээ

"Гэр бүл" сэтгүүлээс будаа идчлээ шоо, энд 

20081229

Бүгдэд...

3 comments
Шинэ Жилийн Мэнд Хүргэе!



Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
Зүггүйтэж алдсан бүхнээ март
Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

20081226

Christmas vacation!

1 comments
Гэр бүлийн хувьд энэ удаагийн "Xmas" баяр маань "Narnia-2" түүхээр дүүрэн өнгөрлөө. Гэр бүлээрээ үзэж, дараа нь бараг бүгд зүүдэлж, зүүдээ хооронд хуваалцаж, их л хөгжилтэй байлаа. Энэ киноны дуу надад бүүрч их таалагдлаа. Тэгээд дуучных нь тухай жаал энэ тэрүүгээр сонирхож үздым байгааз дээ.

The Call
Тэгсэн Regina Skiptor 1980.02.18 Москвад Еврей-хөгжимчиний гэрт төрж. Гитар, төгөлтөр хуур хөгжим тоглодог, дуучин эмэгтэй гэнэ.

The Call гээд энэ дуу нь Prison Break, Narnia кинонуудын soundtrack болжээ.

Сонсоод үзээрэй, их гоё үгтэй гоё дуу байнлээ ~~

20081218

Эрчүүдээ өмөөрсөн шүлэг

3 comments

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч.

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ.

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ.

Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч.

Хэл нь тагнайгаа онохгүй тулчиж

Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж,

Хааяа нэг халамцуухан ирэхэд нь

Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоослоорой.

Янагийн захиа лав гарахгүй шүү дээ.

Яахав дээ хөөрхий. Шараа тайлах юмыг нь үлдээ.

Дээл өмссөн гоёлтой

Дээрээ малгай өмссөн хийморьтой

Андынхаа дэргэд цовоожиж

Аавын дэргэд томоождог,

Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг

Янжинлхамууд минь өршөө.

Уул шиг юм гэж дандаа битгий давар

Үүл шиг нүүгээд явчихдаг юм.

Ус шиг уян гэж дандаа битгий самар

Уур болоод дэгдчихдэг юм

Төгөлдөр их урмыг нь бүүр их хугалчихвал

Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юм аа.

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр

Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах вэ.

Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж нь түшиг болдог юм.

Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нь нөмөр болдог юм.

Өөрийг чинь ээж болгосон, хүний дээд юм шүү дээ.

Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ.

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаарай.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээрэй.

Олон олон авааль гэргий та нараас

Олон олон аавын хөвгүүдийг өмөөрч бичсэн шүлгийг маань болгоо.

Өөрийн минь биеийг битгий болгоо.

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ.

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ.

Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч. Янжинлхамууд минь ээ...

М. Билэгсайхан


Энэ шүлэг надад нэгээхэнг бодогдуулдым байнаа.

Би гэдэг хүн гэрлэхээсээ өмнө эргэн тойронд минь байсан эрэгтэй хүн бүрээс болж маш их гомдож, дургүйцэж, үзэн яддаг нэгэн байлаа, нуугаад яахав! Ихэнх айлуудад байдаг согтуурал, салалт, хэрүүл зодоон энэ бүхэн эрчүүдээс гаралтайм шиг бодож, амьдралын минь эргэн тойрон байсан эрчүүд болгонд дургүйцэж, бараг л өрөөсөн нүдээрээ ч харахаас нүд минь хорсоод байгаам шиг л бага нас, өсвөр үе минь өнгөрсийм шиг.

Анх нөхөртэйгөө танилцаж байхдаа ч "энэ ч дээ, нөгөөдүүлийн өрөөсөн ... " гэж эндүүрч, дургүйцлээ илт илэрхийлж, бухимдлаа уцаар болгон шидэлдэг байв өө.


Харин гэрлэлт маань намайг аварсан гэж хэлмээр байна. Нөхөр маань надад чи бол ХАЙРЛАГДСАН НЭГЭН гэдгийг ойлгуулж өгсиймаа, тиймээс энэ шүлгийг ЧАНГААР УНШМААР байна. ~~^^~~

Хүүхнүүд минь,

насан ахиж яваа өвөө, дуу багатай аав, ханилан суусан эр нөхрөө,

ухаан сууж яваа ах нараа,

ухаажиж амжаагүй эрэгтэй дүү нараа хайрлаж,

урамшуулж амьдарцгаая аа!