20090204

дипломчин дүү чимка даа ~~**^^**~~

2 comments
над нь айлын бага л даа. тэхдээ нөхрийн маань нэг эрх дүү байдын, яагаад ч юм хүн болгон түүнд хайртай байдгын. тэгсэн тэр бас миний хайрыг булаагаад амжсөөн. нэг тийм хайрлаад баймаар хүүхдүүд байдагдаа. тэр дүү маань тийм төрлийн хөн байгаан. би амьдралдаа анх удаа асар их, хэзээ ч дуусашгүй эрч хүч, баяр хөөрийг энэ дүүгээсээ л байнга-тогтмол олж хардым. бяцхан мөртлөө их ухаалаг, харахад гэнэн томоогүүм шиг хирнээ хэрэндээ хэрсүү, дэггүй охин байгаам, чамайг даа ^__^! чимка маань нэг удаа надад ангийнхаа хүүхдүүдээс зээлсийн гээд нэг cd сонсгожилээ. тэр cd нь нэг хэсэгтээ л бидэн 2ын ярианы сэдэв байлаа.

ингээд нэг хятад хүний тухай бичээдэхий

би хүүхэд байхдаа хятад хороололд буюу хуучнаар "пионерийн ордоны" арын гэр хороололд эмээгийндээ хэсэг амьдарч, аж төрсөн билээ. тэнд байхдаа хятад хүүхдүүдтэй тоглож, гэр орноор орж гарж, ёстой л буулгаж тавьдаг байжилээ. үнэндээ бол тэр "хятад аав ээж" нар надад их сайн ханддаг байсөөн. хятад хэлнээс хамгийн түрүүнд сурсан үг маань "гөгө" буюу ах гэдэг үг байлаа. яагаав монголын "юүндэн гөгө" гэж дуу байдаг даа тэр чинь одоогийн хэллэгээр бол "юүндэн уба" юм уу даа. "уба" гэхээр ойлгожоогооз дээ ^___^.
зазааз, тэхээр ийм байна. би гэдэг хүн багаасаа хятад хүмүүсийн дунд байснаас ч тэр үү хятад дуу аялгуу их аятайхан санагдаадайдийн. хэд хэдэн чадварлаг хятад гаралтай жүжигчин, дуучин хөгжимчидыг мэднээ болоогүй.
тэдний нэг нь бол энэ jay chou гэгч залуу тайванд 1979 онд урлагтай холбоотой гэр бүлд төрж өсчээ. тэрээр төгөлдөр хуур, хийл, морин хийл, гитар, бөмбөр, басс гитар, ятга, хуучир, аман хуур, пипа зэргийг гаргууд байн тоглодог, дуучин, ая зохиогч, рэпчин, бичлэгийн найруулагч, захирал, жүжигчин. ёоооо, ямар ч их авяьастайм, яасан ч их ажилтай мэргэжилтэйм бодуул ихээ завгүй нөхөр байдаг байх. зиа тэгээд тоглосон киноог нь тоочуул hidden track, initial d, curse of the golden flower, secret, kung fu dunk, true legend (2009), ci ling (2010) бас удкуу secret 2 оо гаргахгаад байгаам шиг. цаашлаад awards нтр нь тоолж барашгүүмаа, тоочоод бичий гэсэн хуруунуудын залхуу хүрээдайн гэнээ, уучлаарай.

jay chou хэдэн сайт нтрийг нь тавьчий зочлоод үзээрэй. өөлкөн дуулчдын, өөлкөн pianoдчин, их сүрхий бүжиглээд, жүжигэлчихнээ тэр чинь. энд бас дараад үзээрэй, нэг нь блогтоо тавьсан байна лээ.

өөр бас бус дуучид, жүжигчид нтр хальт таньдаг хүмүүсийнхээ тухай хаяа нэг бичжээе гэж бодлоо. болгооно уу ^___--

чимкаа,
дүү минь
чамдаа
хамгийн их хайр-халамж,
сайхан бүхнийг хадам эгчээс нь хүсжийн ээ,
чанга тэврээд-хазы гэжугаа шоо!

20090202

Ойрд...

0 comments

Зарим даа дэлхий эргэхээ больцийм шиг санагдахын. Гэв гэнэт эргэн тойрны бүх юмс пауздаадаагаам шиг болчиймаа.

Тэхээр нь би бас жаахан пауздчихдаг ч юм уу гэж бодоол...


Хавар ойртжаагаам болохоор хаврын СИДРОМ-ийм бол уу, Т**Т

20090127

Өглөө

2 comments
Би өглөө бүрийг маш тайван, баяртайгаар эхлүүлэх дуртай хүн л дээ. Тэгсэн өнөө өглөө гэрээсээ гараад явж байтал нэг согтуу хүн (08:20-д) намайг араас дуудаад, ёоё... би бүүр байдгаараа сандарч хурдан, хурдан алхаад...сүүлдээ нөгөө хүн бүүр хажууд эрээд учир нь олддуу баахан юм яриад... би тэвчээр алдаж ЯВААЧ ЭЭ! гээд орилдогын байгааз дээ. Ашгүй нөгөө хүн намайг гэнэт майр муухай орилохоор ичсэн үү, сандарсан уу холдоод яваад өгсөө. Ёохх гэж...

...Сандарсан, салгалсан би гэж хүн ажил дээрээ орж ирээд, аяга кофе ууж, 2 зулзаганыхаа зургийг нь харсан чинь тайвширч, бүүр тэдний тухай бодоод инээцэн сууж байдаг байгаа


20090126

Хүүгийн төрсөн өдөр

5 comments
Өнөөдөр хүүгийн маань төрсөн өдөр нь болоод, нөхөр, охин бид 3 хичээл дээр нь cake and coca авч очив. Хүү бөөн баяр, мэдээж. Тэгсэн ангийнх нь их хөөрхөн. Төгсөөдөө зориулж тоглолт хийчдийм байна аа. Ганц нэгээрээ мэнд хүргээл ~~** элэг авмаар **~~ 
Ингэжээлээ ~ "...амьдралд чинь сайн сайхан, аж жаргал хүсий." "...9 насныхаа баяраар аз хийморьтой байх болтугай." "...цэвэр сайхан бичдэг болоорой." гээл өшөө их юм хэлцгээсээ, тэд. Аягүй өөлкөн байцгаасан. Дараа нь сайн дураараа шууд л тоглолт хийгээд, бүхэл бүтэн ангиараа дуу дуулж өгдым байна. Тэгээл дараалалаараа бүжиглээл, танцлаал, дуулаал, жүжиглээл гэх мэт бөөн show хийчдийм даа. Багш нь "дооны хүүхдүүд ийм нүүрэмгий болцышдээ, та нарыг ирнэ гэж хэн ч мэдээгүй мөртлөөл шууд өөрсдөө найруулаал хийччаагааз дээ." нөгөө хэдэн зулзагнуудаа магтаал, баярлацан хүн байгаам чинь. 

Хичээлийг нь дуусаад гэртээ ирлээ, гаднаас пицца-гаа захиалчаад (хүү маань, ээжээ юм үнэтэй болцым чинь гаднаас авж идий гэсийн), бэлэг сэлт болоодайжээсэн чинь охин маань нээх гунигтай болцон байхын. Яав, ийв гэлээ. Тэгсэн хэн нэг нь надад бэлэг өгж болкуу юу гэдиймдаа. Бяцхан атаархаал байжилдээ, (уг нь өнгөрсөн 11 сард өөрийнх нь төрсөн өдөр нь болцым л даа) өөлкий. Томчуул бид жаахан сандралдаж, ингэхэд энэ охинд яагаад бэлэг сэлт өхгүй байна гэх мэт бөөн инээдэм боллоо. 

Зиа ингээд 9 жилийн өмнө олоон цаг дуншсаны эцэст төрсөн хүү маань ийнхүү 10 насны өмнөх нас хүрчлээ. 
 

20090123

Хайрын Таван Хэл

2 comments
Ойрд их сонирхолтой ном уншаадаагаа. Gary Chapman- ий "The Love Langauges". Их сонирхолтоймаа. Ер нь бол гэр бүл ба эхнэр, нөхрийн хайрын хэдний талаар түлхүү бичсэн байгаам. Гэхдээ яахав энэ удаад хүүхдүүдийн талаар бага сага бичснээс нь хуваалчдымуу гэж бодлоол.

За жишээлбэл ийм асуулт байдаг даа. "Хүүхэд эцэг эхээсээ юу авахыг илүү их хүсдэг вэ?" гэж. Тэхээр ихэнх маань чихэр мэхэр гэнэ байх л даа, гэтэл яг угтаан бол тийм биш гэнээ. Тэр бяцхан иргэд биднээс их өөр зүйлүүдийг маш ихээр хүсч байдаг. Хэрэв бид тэдний илэрхийлж
байгаа, хүсч байгаа хайрын хэлүүдийг нь сайтар таниж чадах аваас тэднийг хүмүүжүүлэхэд мөн тэдэнтэйгээ ойр дотно харицахад их тустайм байна аа.


Хайрын Таван Хэл

Бэлэг
Тэврэлт ба Биеэр хүрэх
Хамтдаа байх ба үр дүнтэй цаг гаргах
Үйлчлэх
Урмын Үг

Энэхүү таван хэлийг бага насны хүүхдүүд бүгдийг нь хүсдэг, гайхалтай айнн!

Бэлэг: Заримдаа охин маань намайг ажлаасаа ирэх үед "ээжээ, надаа юу авчирсан?" гэж асуудагын. Би тэр үед нь гайхаад "ээж нь юм авчирна гэж хэллүү" гээд коок алданаа. Зарим үед охин маань янз бүрийн цаасанд хэрэгтэй, хэрэггүй юм боогоод хүмүүст бэлэглээд байдгын. Тэр нь ер дөө л охины маань ямар нэг байдлаар хайрын хэлээ илэрхийлээд байгаа нь юм байна өө.

Тэврэлт ба Биеэр хүрэх: Хүү, охин 2 маань хоёулаа орой унтахдаа, нөхөр бид 2 гадагшаа гарах болгонд ирж тэврүүлж, үнсүүлдэгийн. Саяхан нөхөр, хүү 2 өглөө сургууль, ажил руугаа гарахад нь би "баяртай" гэсэн чинь хүү маань анзаараагүй гараад явсым. Аав гарсан хойноо "чи сая ээжийгээ баяртай гэж хэлж байхад нь анзааркуу гарчихымаа" гэсэнд хүү маань их л эмзэглэж, "ээж гомдсон байхдаа...буцаж оры" гэсэн гэнээ. Даанч хичээлээсээ хоцрох гээд байсан учир гэртээ орж ирэлгүйгээр сургууль руу нь нөхөр маань аваад явсан гэсэн. Харин орой нь хүү маань "ээжээ, танд их хэцүү байсан байхдаа" гээд намайг тэврээл байсым. Хүү маань намайг тэвэрч хайраа илэрхийлсийм.

Хамтдаа байх буюуүр дүнтэй цаг гаргах: Заримдаа хүүхдүүд маань хамт ном унший, хамт тоглий, хамт кино үзий гэх мэт хамт...хамт...хамт... гэдэг үгийг их хэлдэг дээ. Тэр нь "надад цаг гаргаач" гэж хайрын хэлээ илэрхийлж байна гэсэн үг.

Үйлчлэх: Энэ төрлийн хайрын хэл илрэхдээ аав, ээж нь гаднаас орж ирэх үед тавчикийг нь авчирч өх, хоол идснийхээ дараа тавгаа хураах, угаах, ороо засах, тоглоомоо хураах, ямар нэг ойр зуурын гэрийн ажилд туслах гэх мэтээр илэрнэ.

Урмын Үг: Ер нь бол магтуулахыг хүсдэггүй хүүхэд гэж байдаггүй. Ямар хөөрхөн юм бэ! Яасан хувцастайм бэ! Яасан хүчтэй хүү вэ! Яасан царайлаг хүүхэд вэ! гэх мэт үг буюу манайхнаар бол бэлэг дэмбэрэлтэй үг сонсох дуртай хайрын хэл гэж бас байна аа.

Хүүхдүүд энэ хайрын хэлийг өөрөөсөө илэрхийлж байгаа бол аав ээжээсээ яг л энэ хайраа эргүүлээд их хүсдэг гэнэ шоо, та минь ээ! Бас нэг гайхалтай юм бол том хүмүүст байдаг хайрын хэл тогтсон байдаг байхад хүүхдүүдийнх байнга өөрчлөгдөж байдаг гэнэ ээ. Байнга!
Тэд энэ таван хэлний аль нэгийг илэрхийлээд байвал нь эргүүлээд тэр хэлээр нь хариулаад байхад л эцэг эх хүүхдүүддээ жинхэнэ хүсэж байгаа хайрыг нь өгч байна гэсэн үг юм байна.

20090110

0 comments

Аав хүний сэтгэл

Эцэг хүн баярлаж байгаагаа
Энгүүн боловч хуурмаг ханиадаар нуудаг
Айхаараа харин худал инээдэг
Амгалан атлаа дотроо амардаггүй сэтгэл

Найдаж байсаар нь хүү нь яваагүй бол
Наанаа зүгээр гэж хэлдэг ч гол нь харладаг
Оройтсон охиндоо сэтгэл зовсноо
Ойр ойрхон хэлэхгүй ч сэтгэлдээ харуулддаг

Өдөр болгон өөрөөсөө
Эцэг хүн шиг байж чадна уу би хэмээн асуудаг
Өөрийг нь ойлгодог дотны найзуудынхаа дунд
Эгэл хүүхэд шиг болдог сэтгэл

Гэртэй бол амгалан дүр үзүүлдэг ч
Ганцаараа байхдаа бүхнийг тунгааж нулимс унагадаг
Нэг их тоомжиргүй мэт харагддаг ч угтаа
Нэр төр биеэ барихдаа дийлдээд

Сэтгэлээ амархан нээж чаддаггүй ч
Сэмэрч дотроосоо урагддаг зүрх
Инээх уйлах нь ээжээс цөөн ч
Энгэртээ нуусан сэтгэл нь чамгүй их байдаг


Өнгөрч одсон хойноо сэтгэлд хоногшиж
Үг сургаал нь хэзээд амьд оршсоор байдаг хүн

Ахиал "Гэр бүл" сэтгүүлээс тавьчлөө 


20090109

Би аавтайгаа адилхан болно

1 comments
Хайртай бүсгүйтэйгээ гэрлээд
Хоёр биенээ дуурайсан хүүтэй боллоо
Ажил ажил гэсээр явж байх зуур
Алдрай тэр минь хөлд ч хэлд ч оржээ

Гэтэл нэгэн өдөр хүү минь надад
Ааваа тань шиг болмоор байна гэлээ
Гэртээ хэзээ ирэхийг минь шалгааж асуулаа
Харин би бодолгүй шууд л оройтох байх гэлээ
Хамт байх цаг гаргана гэж бас хэллээ

Хүү минь арав хүрлээ
Хөл бөмбөг авч өгсөнд баярлаж байлаа
Хамт тоглоё гэж гуйхад нь
Харин би бас л завгүй байлаа
За за ойлголоо гэх хүү минь
Заавал тань шиг компанид ажилладаг мундаг хүн болно гэлээ
Харин намайг хэдээс ирэхийг минь асуусан ч
Хариуд нь би бас л завгүй байлаа
Хамт байх цаг гарах биз гэж бодлоо

Хүү минь хэд хоногийн өмнө дээд сургуульд орлоо
Хүнгэнэсэн дуутай сайхан залуу болжээ
Хамт суугаад жаахан ярилцъя гэхэд минь харин
Амжихгүй нь хүү нь өнөөдөр завгүй
Аав та харин машинаа өгчих гэлээ
Хэзээ ирэх вэ гэж түлхүүрээ өгөнгөө асуухад минь
Хэлж мэдэхгүй байна цаг гарах байх гэлээ

Би тэтгэвэрт гарч хүү минь гэрлээд
Бид тус тусдаа амьдардаг боллоо
Утас залган хүүтэйгээ уулзая гэвэл
Урдаас харин завгүй бас хүүхэд өвдсөн гэлээ
Утсаа тавиад тунгаан бодож үзвэл
Угтаа хүү минь надтай тун адилхан болжээ

Хүү минь хэзээ манайд ирэх вэ?
Хэлж мэдэхгүй нь ааваа завгүй байна гэхдээ
Хамт байвал сайхан байх байхдаа
Харин тийм цаг олдох байлгүй дээ

"Гэр бүл" сэтгүүлээс будаа идчлээ шоо, энд