20091216

3 comments
Өглөө босоод охин маань нүүр гараа угаагаад, үсээ шалчийтал нь норгочихсон банны өрөөнөөс гарч ирсэн ээ...

- ..... Шөнө нойргүй хоночихсон чинь нүдний доогуур хөх өнгөтэй болцонаахымаа..... гэж гэнээ.

Ёстой ... ВАХААХААХАААААА .... байгааз. ^_______________________^


Би тэр үеэр нь ажилтай байж таараад болсон явдлыг бодитоор нь харж, сонсож чадаагүй бяцхан хармссан ч баахан хөхөрч авав.


Би: Миний охин яагаад нойргүй хоночихсым бэ?
Охин: Мэдкүүээ, мэдкүү... Зүүд зүүдэлсийм болуу. гэж хээв нэг хариулдымдаа.

20091214

Яана даа миний Улаанбаатар......хммммм

2 comments

Өглөө гараад ажил руугаа алхаа... Гайхав... гал түймэр гараа юу даа энэ чинь... гэмээр нуль утаа.... ажлын гадаа ирлээ... бүүр ч их утаа... уушиг маань гомдож байгаа байхдаа гэх шүү юм бодоод ажил руугаа орлоо... 1цаг.... 2цаг... 3цаг... өнгөрсөн чинь утаа улам л ихсээд байх юм... бид одоо яанаа... үр хүүхэд минь... хөгшин өвгөд минь... хүмүүс бүгдээрээ... гэр бүл гэх мэт баахан л юм толгойд орж ирж, санаа зовин суулаа... Шал муухай юмаа... томчууд гэх дарга марга нар нь улсаа худалдахыг нь худалдаж, идэхийг нь амтархан идэж суух хооронд ........... шал дургүй хүрчихлээ.................................


20091111

3 comments

Ойрд ................................. байнаа ..................................

Нойрмог .................................

Залхуу .........................................

Идвэхгүй ........................................... байхымаа ............................... яажугаам болооо, та минь ээ.......


............................................................................................................................................................................

20091103

A (H1N1)

1 comments
Охин маань хүүхэлдэйтэйгээ толгож байнаа. Хүүхэлдэйгээ хэвтүүлчихсэн, идэж, уух юмс энд тэнд нь тавьсан байхым.

Би: Миний охин юу хийжаагаан
Охин: Миний охин A (H1 N1) тусчихсаа (нүд нь их гунигтай харагдана)
Би: (санаа зовж...) Хөөх яанаа, тэүл бид нар каринтилахгүй бол болкуу нээ
Охин: Охин бид 2 эмлэгт байнааааа~~ (уцаардангуй....)
Би: Өөөөө~~~зааз..... тэүл ч яахав дээ. Сайн эм нтрийг нь уулгаарай. гайгүй байхаа гэлээ

20091027

Notre-Dame de Paris!

1 comments

Виктор Хюго (1802/2/26 – 1885/5/22)

яруу найрагч, жүжгийн зохиолч, роман зохиолч, найруулан бичигч, зураач, улс төрч, хүний эрхийг хамгаалагч, Парист анхлан романтизыг эхлүүлэгч



Парисын Дарь Эхийн сүм


1482 оны 1 сарын өдөр, Парис хотод Тэнэгүүдийн баяр болжээ. Куосимодогийн хувьд Хамгийн Шилдэг Тэнэгээр шалгарсым.

Эсмералда~16 настай, үзэсгэлэнтэй цыган охин, гоо үзэсгэлэн шигээ эелдэг, зөөлөн зүрх сэтгэлтэй мөн гоо үзэсгэлэнгээрээ олон олон эрчүүдийн зүрхийг шархлуулсан нэгэн. Тэр дунд Куосимодо болон түүний аав Клауди Фроло тэр охинд үнэн дурладаг...............

Тэгээд

~~~~~~~~~~

~~~~~~~

~~~~

~~~

~~

~

............. Хоёр жилийн дараа хүзүү нь хугарсан Эсмералда, түүний тас тэвэрсэн Куосимодо байдалтай тэдний цогцосыг олджээ.



Би өчдөр орой ажлаа тараал ядарсан амьтан гэртээ орж ирлээ. Яг зэрэгцээл утас дуугарлаа. Ойрл ажлын шаардлагаар утас маань зогсоо зайгүй жингэнэх болсын. Хагас ~ бүтэн сайн ч гэж өрөвдөж хайрлахгүйгээр л хүмүүс залгаж байлаа ... хммм...

Утас жингэнэлээ ... авах уу ... байх уу ... авах уу ... байх уу... жингэнээл байлаа. ...За яахав авчий ... эргэлзлээ ...


Эцсийн эцэст эрхий хуруу маань утасны ногоон товчлуур дээр дараад хаячихлаа ....

- байна уу? (хоолойны маань өнгө гунигтай залхан маягтай...)

- байна, байна ... эгчээ та завтай байна уу?

- (би завтай байгаа бил үү ... бодлоо ... хммм ...) эгч нь ажлаа тараад, дөнгөж гэртээ орж ирээл байна, яасан... хммм

- хэрэв та завтай бол нөхөртэйгээ жүжиг үзэх үү?

- (гайхлаа...) ямар жүжиг???

- Парисын Дарь Эхийн Сүм

- (нүд минь онийж ирээл инээмсэглээ ... ханннннн ... дууны минь өнгө гэнэт шал өөр болдог байн ш д ... хэхэхэхэ ...) за эгч нөхрөөсөө асуугаад эргээд залгий. утсаа салгалаа, хөл маань нээх хөнгөхөөн болж ирээл нөхөр лүүгээ гүйх шахан очив. (уг нь бол гэрийн коридороос галын өрөө л орох хооронд байсан л даа, ккк)

~ хайрт минь ээ, ..... жүжиг үзэх үү гээд ..... залгаж байна.

~ тэгийяааааааа. гэлээ....




цаг харлаа.... 6pm.... хальт цайгаа ууя....




мань 2 нь гэрээсээ гарлаа ... такси барьлаа ... ... түгжирлээ .... түгжрээл ... түгжрээл .....түгжрээл ......... түгжрээээээээл


драмын теартын урд нь очлоо. буулаа ... хүмүүс чигтэйхэн их байна аа ... үүдэнд нь брошур тараажына ... авлаа ... хувцасаа өлгүүллээ .... залуучууд голдуу байна шүү ... гэж бодлоо.


үүдэнд дарс хундлагаж байхым. (хундагалах ч гэж дээ, цаасан аяганд хийжиййнаа, харсан тиймэрдүү ... санагдлаа ... за яахав энэ чинь миний монгол шүү гэх юм бодлоо ...)



суудалдаа суулаа .. ойрын хэдэн жил драмын театрт ороогүй уджээ гэх шүү юм бодож суулаа. суудлын байрлал их дажгүй шүү...


хонх ... бон~бон~бон ...

Сувдаа гуай гарч ирлээ... (миний хүндэлдэг жүжигчин) ..........


хонх ахиад бон~бон~бон~

~~~~~~~~

~~~~~~

~~~

~

би гэдэг хүн ( үнэндээ бол манай заалныхан... ) алгаа нэг хавсарч, алгаа нэг ташиж, инээмсэглэн...инээж...хөхөрч, уйлж...нус, нулимсаа татаж ирээл үзлээ.


Та минь ээ! та нар минь ч бас үзээрэй ... энэ гайхамшигт жүжиг монголд 2 дахь удаагаа тавигдаж байгаам байна.


Би урлагт дуртай, тэр дундаа амьд урлагт бүүрч дуртай...


20091008

Гэсэн байхымаа!

0 comments

Унтах гэсэн нойр хүрдэггүү, тэхээр нь энүүгээр тэрүүгээр хэслээ, тэгсэн ингэсэн байхымаа. Хэн хэзээ бичсийм бүү мэд ... тэхээр нь....


Гэсэн байна аа...

Ингэхэд байна аа залуусаа өлгийндөө сарьдаг байхаас чинь л эхэлж байнга сонсогдож, тархины чинь эд эсэнд шингэсэн МОНГОЛ АРДЫН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС гэсэн сайхан толгой холбож ирээд цэцэрхсэн үгнүүд байдаг даа. Тэдний дунд үеэ өнгөрөөсөн үгнүүд явахымаа. Надад харагдсан хэдэн үгсийг жаахан утгачилан сийрүүлбэл ийм байна. За тэгээд өсөхөөс сурсан эрдэм өвөг дээдсийн минь өв энэ тэр гээд уйлж майлахгүй шүү.

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий

Энэ үгийг жаахан логиклоод харах юм бол ухаандаа “байгаадаа баригд” гэсэн үг юм байна л даа. Тэгвэл орчин үеийн залуус бид битгий горьд гээд хэлчие тэх үү. Тухайн үедээ Хэдэн толгой малынхаа хэрээр, толгой дээрхи Манж залааныхаа ямбаар хуцаж бай гэж сургаж байсан бол мань хэд нь жийхийнхээ хэрээр хөнжилтэй болох талын юм бодож байна.

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Энэ үг заяа нь хаямаруудад хамаагүй гэчихэе. Архины халуун, Атгасан гараар чаддаггүй л байхгүй юу тийм ээ. Цааш нь бичнэ гэхээр инээд хүрээд байна болилоо.

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.

Инээд чинь хүрэхгүй байна уу.

Үхэр лалаганаад туулайг яаж ч уралдаад гүйцэж элгий нь авдаг болчихоод давраад ардаа тэрэг хүлээд дээр нь нэг мангар юм суулгаж байгаад гүйцдэг байхын гэнээ. Үхэр Монгол үхрээ өмөөрөөд бахдаад байгаамуу хаашаа юм. Тэгээд ч одоо үед үнэнээр явбал үхэр тэрэг байтугай Бенз жийп-ээр ч худалч туулайг гүйцэхгүй. Мөрийцсөн ч алзахгүй шүү.

Газар ухвал ээж чинь үхдэг

Үүний өмнө нэг болсон явдал гээд ам дамждаг нэг яриаг хүүрнэчихэе.

Эрт урьдийн цагт айхтар хөгжөөд төмөр энэ тэрээ өөрсдөө олборлоод боловсруулчихдаг Гаруудаас / Хятадууд / Монголчууд гэж хэдэн БАРБАРууд / бараг л партизан маягийн гарууд / мал мах энэ тэрээр наймаалж төмөрийг нь импортлоод түүгээрээ зэвсэг хийгээд эргэж дээрэм тонуул хийгээд байсан тухай зарим гарууд нь бахархаж ирээд бөгс улайлгаад байдаг түүх байдаг даа.

Сүүлд Манжууд Монголчуудыг өөрсдийнх нь гараар өөрсдийг нь бариулж эрхшээлдээ авсан хойноо харахнээ Эргэж бухдаг эвгүй гарууд гэдэг нь тодорхой болдгийн байгаа биз дээ.

Тэгээд л “ Газар ухаад алт олчихвол байлдаад ялах ч үгүй ялагдах ч үгүй / угаасаа партизан гарууд ш дээ / лалартаад унаж магад гээд Манжууд манайханд ийм үгийг шашнаар дамжуулаад тархины нугалаа ухлаадас бүрт нь шингээсэн юм байна. Өөр бас бөөс хуурс энэ тэр гээд зөндөө шашин дагаж орж ирсэн лаг мөртлөө паг үгнүүд байна шдээ.

Хорхойд ч гэмгүй амьтан

Хорхойд ч гэмгүй гэхээрээ нээх добрый царайлсан хачин баагий санаанд ороод байдаг юм.

Тэгээд ч одоо цагт тийм баагий байхгүйгээс хойш арай олон байдгаар нь хорхойд ч хэрэггүй амьтан гэж байвал яг таарна.

Бодоод бодоод бодын шийр 4

Монголчууд нээх тоондоо муудаа нэгийн тоог дөрвөн удаа нэмж чадахгүй байгаа биш л байх. Хаашаа ч гүй юмаа ингэж илэрхийлмэр аядсан биз. Гэхдээ монголд мал тооллогоор 1 бодод 4-н хонь гэж тоолоод байдаг юм чинь бодын шийр 16 болж л байгаа биз дээ.


Ёох ~~~ гэж......