20110414

Ном унших сайхан!

0 comments
Эрдэмтдийн тооцоогоор өнөө үеийн хүн минутад 1-2 мянган үг буюу цагт 200-400 хуудастай ном унших боломжтой гэнэ шүү.

20110307

For my journey!

0 comments


Miss u, my greatman!

20110213

Төрсөн өдөр

2 comments
Бага байхдаа төрсөн өдрөө хийж байсан удаагүй би бээр хүнтэй суусан хойноо л ТӨРСӨН ӨДРИЙН ТОРТ, БЭЛЭГ СЭЛТ-тэй тэмдэглэх болсон.

Харин төрсөн өдрийг минь бүх дэлхийгээрээ тэмдэглэдэгийг мэдээд бүүр ч их баярлах болсон доо би.

Бүх хосуудадаа аз жаргалын дээдийг хүсэе!
Бүх ганц бие хүмүүст ирээдүйд хайр халамжаар дүүрэн өдрүүд асуй гэж урамшуулая!

Та бүхэнд хайртай PRO31-с нь...чанга тэврэе!

20110203

1 comments
Өөлкөн туулай жилийн сар шинийн мэнд дэвшүүлэе!

20110123

3 comments

Би хэдэн бууз хийсэн гэж бодно та минь ээ? Таачих даа~

20110121

Нууц дуран

2 comments
Бүгдэд шинэ оны мэнд! ккк~~ ойртож мэнд хүргэж байгаадаа хүлцэл өчье. Зав~мав, бичих онгод~монгод ордым биш ээ.



Өнөөдөр манай эмээгийн гэрийн ойролцоох "Миний дэлгүүр"-ийн хүнсний тасаг руу нь оров. Ногоо авчих санаатай эргэлдэж гарлаа. Тэгсэн хажууд нэг настайвтар эмэгтэй "энэ юу вэ?", "энэ юу вэ?" гээл амандаа шивнээд байна. Гайхсан би нүднийхээ булангаар хальт ажиглалт хийлээ. Тэгсэн чинь настай эмэгтэй бариж явсан томоо цүнх шиг торондоо сэм...гялс огурцы хийчихлээ. Би ч нээх юу бодсонгүй, өөрийнхөө авах хэрэгтэй ногоо, жимсээ цуглуулаад касс руу очлоо. Эргээд ногооний тасаг руу хальт хартал нөгөө эмэгтэй тэр хавиар эргэлдэж эргэлдэж байснаа, гарах хаалгаар хээв нэг алхаад гараад яваад өгдөгийм байнөө. Хүн амьтны нүд хариулж байгаад хүссэн юмаа тор, цүнхэндээ хийгээд аваад гардаг хүмүүс их байх шиг байна аа.

Эргээд бодохнээ "Миний дэлгүүрийн" "нууц камер" нь ажилдаггүйм байхдаа гэж бодлоо.