20090429

Бүүвэйн дуу

2 comments
Саяхан blog найз Бямбагийнхаар орж нтрийг нь үзэж явлаа. Тэгтэл Бүүвэйн Дуу гэсэн бичэлт байлаа. Орлоо, Сонслоо~~~... Уйллаа ~~*^*_*^*~~ ээжийгээ байдгаараа саналаа.

Тэгээд нэг хэсэгтээ л миний сэтгэлд аялагдсаар л байв.

20090428

Гахайны ханиад

0 comments

Гахайны ханиад гэнэ үү!? Энэ аюултай юу!? Би жаахан судлав.


20090324

Бяцхан тархитай хүмүүсийн ертөнцөөс

2 comments
Хүү маань TV суваг баахан гүйлгэж, гүйлгэж байснаа

"Дэлхий дээр Солонгосоос өөр үндэстэн байхаа больсон юм шиг байна. Бүх сувгаар Солонгос Кино шүү!!!" гэж бухимдав. 

20090318

0 comments

Чимээгүй хайрлаарай

 Чимээгүй хайрлаарай, юу ч ярилгүй хайрлаарай

Өөрөө хийсэн ч, өөр хүн хийсэн мэт юу ч хэлэлгүй хайрлаарай

Х энд ч мэдэгдэлгүй бусдад үйлчилж, сайн үйлс хийгээрэй

Үргэлж хайрын сэтгэлээр хийгээрэй,

Юмыг тунгаан бодож сураарай

 Чимээгүй хайрлаарай

Шүүмжлэл сонссон ч, шалтаг бүү тавиарай

Өөрийнхөө сэтгэлийг хайр дүүрэн хааны орд мэт болгоорой

Тэр ордонгоо бусдын төлөө гэх сэтгэлээр дүүргээрэй,

Чимээгүй хайрлаарай

 Туслахыг хүсч байхад минь

Тусламж авахыг хүсэхгүй байгаа хүмүүсийн төлөө залбираарай

Залбирлаар чимээгүй хайрлаарай

 Буруугаар ойлгох үедээ,

Хайрын үр жимс харагдахгүйгээс болоод уйтгарт автахдаа

Чимээгүй хайрлаарай

 Ойр орчимдоо баяр баясал, аз жаргал өгөх гэж хичээгээрэй

Туйлширсан хүмүүсийн хэл үг, байр байдлаас болоод

Сэтгэл хаагдах үед ч чимээгүй өвдөг сөгдөөрэй 

Тэгээд чимээгүй намайг сонсох Бурханаас

Сэтгэлийн гүн дэх ганцаардлаа тэвчиж

Чимээгүй хайрлах аргыг сураарай

 Юмыг та тунгаан бодохдоо

Шүүмжлэхийг хүсэх сэтгэлээ бүү бодоорой 

Хэзээд ах дүү нараа хүндэлж эрхэмлээрэй

Жинхэнэ хайр чимээгүй хайрладаг юм.

20090312

Би Монголоороо бахархдаг баймаар байна

0 comments
БИ МОНГОЛ ХҮН

Аргалын утаа боргилсон

Малчны гэрт төрсөн би

Атар хээр нутгаа

Өлгий минь гэж боддог

Цэнхэр манан суунагласан

Алсын барааг ширтээд

Цэлгэр сайхан нутгаа

Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь

Үнсээд ч байгаа юм шиг

Өршөөлт ээжийн минь гар

Илээд ч байгаа юм шиг

Энэрэнгүй сайхан санагдахад

Элэг зүрх минь догдолж

Хосгүй баярын нулимс

Хоёр нүдийг минь бүрхдэг.

Өргөн сайхан нутгийнхаа

Өвчүүн дээр нь төрөөд

Өнөр уудам талынхаа

Өнгөт амьдралын төлөө

Амь биеэ зориулдаг

Ариун нандин заншилтай

Өвгөд хөгшид дээдсийн минь

Үрээ гэж найдаад

Үлдээж надад өгсөн

Өнөр Монгол орны

Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Найртай сайхан орон минь

Надтай хувь нэг байдаг тул
Унасан энэ нутгаа би

Эхийн сүү шиг санадаг

Энэ нутагтаа би эзэн нь юм

Энхрийлэлд нь өссөн хүү нь юм
Ирээдүйг нь түмэнтэйгээ босголцох

Их үүргийг хүлээсэн юм

Хэрэв хүн эх орноо

Хамгаас үнэтэй гэдэг бол

Хээр тал нутгаа юунаас ч илүү санадаг бол

Ажиллах хөдлөх бүрдээ
Ард түмнийхээ төлөө

Алхах гишгэх болгондоо

Аугаа орныхоо төлөө бол

Алтан шороо руугаа дайрсан

Атаатны хорт сумыг

Аюуш шиг цээжээрээ таглаж

Амиа өгөхөөс буцахгүй бол

Энэ хүн Монгол хүн

Эх орондоо хайртай хүн

Энэ хайр нь монголчуудад

Эртнээс хэвшсэн хайр билээ

Би Монгол хүн болохоор

Биндэрьяа нутгийнхаа төлөө

Бие амь бүх насаа

Авч байгаа амьсгалаа

Оргилж байгаа зоригоо

Алины нь ч хайрлалгүй зориулдаг

Төрөлх нутгаа гийгүүлсэн

Нарны туяанд хайртай би
Төвшин талдаа цуурайтсан

Эгшигт дуунд дуртай би

Ханагар чөлөөт нутгаа

Харах тусмаа баясаж байна

Халуун амиа хайрлахгүй

Зүтгэх зориг нэмэгдэж байна

Онгирч хөөрсөн сэтгэлээс биш

Оргилсон баярт сэтгэлээ

Орчлон дэлхийн өмнө

Одоо дахиад давтах юм бол

Би Монгол хүн болохоор

Нарлаг Монгол нутгийнхаа

Найдварт хөгжлийн төлөө
Насаа зориулсан улс аа

Анд нөхөдтэйгээ

Алаг бяруу шиг номхон байна гэж

Алалдах дайсан учирвал

Арслан бар шиг догшин байна гэж

Зөвхөн үг хэлээрээ зогсоогүй

Зүрх сэтгэлээрээ монголжсон

Зүг зүгийнхээ ах дүү нарын өмнөөс

Зүглэж хэлэхэд бэлэн байна


Д. Нацагдорж

20090303

Бяцхан тархитай хүмүүсийн ертөнцөөс

2 comments
Учка: Эхлээд биеэ засаад, тэгээд даяаа нь гэеээ янзлаад, тэгээд улсаа засаад... амммм...хамгийн сүүлд нь дэлгүүе оёж шокяад авна. Болжийн уу, ээж ээ?!
Их Хаан Чингисийн хэлсэн үгнээс иш татсан бололтойдог.
Ойрд Чингис хааны тухай цуврал ном ахтайгаа уншаад байгаам!

20090218

Vр хөндөж мөнгө олдог далд бизнес өргөжсөөр

0 comments

ЗVVНИЙ VЗVVР ДЭЭР ТОГТОХ ХОВОР ХУВЬ ЗАВШААНЫГ АТГАСАН VРСИЙГ ХӨНӨӨХ НЬ УУЧЛАШГVЙ НVГЭЛ

Vр хөндөх зөвшөөрөлтэй 10 гаруй эмнэлэг бий
Нийслэлд vйл ажиллагаа явуулдаг 150 гаруй эмэгтэйчvvдийн эмнэлэг байдаг. Vvнээс 10 гаруй нь vр хөндөлт хийх зөвшөөрөлтэй аж. Харамсалтай нь сvvлийн жилvvдэд эмэгтэйчvvдийн эмнэлэг болгон vр хөндөлт хийдэг болсон. Өнгөрсөн жил гэхэд манай улс зургаан мянга гаруй vрсээ гэдсэн дотор нь хөнөөсөн гэх тоо гарчээ. Энэ баримт зөвхөн холбогдох газруудад ирсэн мэдээлэл юм. Харин нууцаар хэдэн мянган эх гэдсэн дотроо хvvхдээ хөнөөснийг мэдэх аргагvй. Нийтийн орон сууцны жижиг өрөө, орц, хонгил гээд эмэгтэйчvvдийн эмнэлэг хаа сайгvй байрлаж, хууль бусаар vр хөндөлт хийсээр байна. Vvнд холбогдох газрууд анхаарал хандуулахдаа хойрго хандаж байгааг ч хэлэх нь зvйтэй. Ер нь сvvлийн жилvvдэд vр хөндөлт хийлгэх эмэгтэйчvvдийн тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Vvнийг дагаад vр хөндөлт хийж мөнгө олдог далд бизнес цэцэглэсээр байна.

Ихэвчлэн хэдэн насны эмэгтэйчvvд vр хөндөлт хийлгэж байгаа талаар холбогдох газрууд судалгаа явуулахад 16-38 насны эмэгтэйчvvд vр хөндөлт хийлгэдэг нь тодорхой болжээ. Ялангуяа, насанд хvрээгvй эмэгтэйчvvд жирэмсэлж vр хөндvvлэх нь жил ирэх тусам нэмэгдэж байгааг холбогдох газрын мэргэжилтнvvд ярилаа. Эмэгтэйчvvдийн эмнэлэг болгон vр хөндөлт хийдэг гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байдаг. Мөн тухайн эмнэлэг зөвшөөрөл аваагvйг мэдсээр байж мэдлэг хомс эмчээр хожим гарах сөрөг vр дагаварыг тоолгvй vр хөндvvлж байгаа.

Эмнэлгийн vйл ажиллагааг зогсоох, эмчийн эмчлэх эрхийг нь хасахаас өөр хариуцлага тооцдоггvй
Эмчийн алдаанаас болж эрvvл мэндээрээ хохирсон эмэгтэйчvvд олон байдаг. Мөн амь насаа алдах тохиолдолд гардаг аж. Гэвч хохирсон эмэгтэйчvvд холбогдох газруудад гомдол гаргах нь цөөн байгаа нь хууль бус vйл ажиллагаа явуулж мөнгө олох эмнэлгvvдийг өөгшvvлж байна. Энэ талаар жишээ дурьдая. 15 настай жирэмсэн охинд ар гэрийн зөвшөөрөлгvй vр хөндөлт хийжээ. Мэс ажилбарын vеэр охин их хэмжээний цус алдаж, эрvvл мэндээрээ хохирсон байна. Энэ тохиолдолд эмнэлэг хариуцлага хvлээгээгvй аж. Тэд vр хөндөлт хийхийн өмнө эмэгтэйтэй аман гэрээ байгуулж, vр хөндсөний дараа ямар нэгэн асуудал гарвал эмнэлэг хариуцахгvй хэмээн тохиролцсон байна.

Vр хөндөлт хийлгэх явцад эмч ямар нэгэн алдаа гаргаж эрvvл мэндээр нь хохироосон тохиолдолд хvлээлгэх хуулийн хариуцлага сул байна. Хэрэв vйлчлvvлэгч гомдол гаргавал эмнэлэгт мөнгөн торгууль тавих, цаашлаад эмнэлгийн vйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авдаг байна. Гэхдээ vйл ажиллагааг нь зогсоох хэмжээний хариуцлага тооцох явдал ховор аж. Эмчийг эмчлэх эрхийг нь хасч шийтгэдэг байна. Энэ бол хамгийн том шийтгэл. Гэтэл гадаадын орнуудад vvнийг гэмт хэрэг хэмээн vзэж, vр хөндөлт зөвшөөрөлгvй хий-сэн тохиолдолд эрvv vvсгэдэг байна. Vр хөндөлт зөвшөөрөлгvй хийснээс болж хорих ялаар шийтгэгдсэн эмч олон байдаг аж. Харамсалтай нь манайд vр хөндөлт хийж байгаад алдаа гаргасан эмч сайндаа л эмлэх эрхээ хасуулаад өнгөрч байна.

Vр зулбуулах баталгаагvй эм “Нарантуул” захад борлогдсоор
Эмэгтэйчvvд vр зулбуулах чанаргvй эм хэрэглэж, хохирох явдал сvvлийн жилvvдэд гарах болсон. Хаана, хэзээ vйлдвэрлэсэн нь тодорхойгvй эмийг хууль бусаар томоохон захуудад зардаг хvмvvс олширчээ. Тухайлбал “Нарантуул” захад vр зулбуулах эмийг 5-20 мянган төгрөгөөр борлуулж байна. Тэдний чанарын шаардлага хангахгvй эмийг амьдралын боломж тааруу иргэд худалдан авдаг байна. Уг нь эрvvл мэндийн газар, өрхийн эмнэлгvvдэд vзvvлснээр эмчийн хяналт дор vр зулбуулах эмийг vнэ төлбөргvй өгдөг байна. Охид, бvсгvйчvvд энэ талаар мэддэггvй, эсвэл эмчид хандахаас санаа зовдог тул захаас баталгаагvй эм авч уудаг. Энэ нь хууль бусаар эм зардаг хvмvvсийн өгөөш болсоор байна.

Vр зулбуулах эмийг ченжvvд урд хөршөөс их хэмжээгээр бөөндөн авчирдаг аж. Тэд эмээ эмийн сангаас хэд дахин хямд зардаг тул гvйлгээ сайтай байдаг бололтой. Захын олон хvн холхисон газраар охид, бvсгvйчvvд явахад хажуугаар нь “vр зулбуулах эм бөөний vнээр зарна” хэмээн хэлж зөрөх хvмvvс олон тааралддаг талаар иргэд ярьж байна. Тэд чанаргvй эм зарж, бусдын эрvvл мэндийг хохироож байгаагаа юман чинээ боддоггvй. Дээрээс нь охид, эмэгтэйчvvд баталгаагvй эм авч уухаас айдаггvй нь хамгийн эмгэнэлтэй юм. Наад зах нь л гэхэд чанаргvй эм нэг удаа хэрэглэснээс болж насан туршдаа vргvйдэх аюул нvvрлэж байна.

Эмнэлгvvд vр хөндөлт хийх тогтсон ханштай
Эмнэлгvvд гурван сараас дээш сартай урагт мэс ажилбар хийж болохгvй гэдгийг мэдэх ч мөнгөнд шунаж, өндөр vнээр vр хөндөлт хийдэг байна. Зөвшөөрөлгvй эмнэлгvvд тогтсон ханшаар vр хөндөлт хийдэг. Тэд 1-3 сартай урагийг 50-120, гурваас дээш сартай бол 150-200 мянган төгрөгөөр хөнддөг байна. Харин зөвшөөрөлтэй хувийн эмнэлгvvд дээрхээс өндөр ханш хэлдэг аж. Эмэгтэйчvvдийн эмнэлгийн орлогын багагvй хувийг хууль бусаар хийсэн vр хөндөлтөөс олсон мөнгө эзэлдэг байна. Монголын vрс маш олон болтугай хэмээн ухаант тvмэн маань билэгшин ерөөдөг. Гэтэл зvvний vзvvр дээр тогтон, хорвоод мэндлэх ховор хувь завшаан атгасан vрсийн амийг таслаж байгаа нь уучлашгvй нvгэл гэхээс өөр юу гэх билээ. Нөгөөтэйгvvр, залуус хэсэг зуурын жаргалын төлөө бусдын амьдралыг бусниулж байгаа нь харамсалтай. Тэдэнд хийсэн vйлийнхээ төлөө хариуцлага хvлээх, аливаа алхамыг бодолтой хийх ухаан, ухамсар алга.

www.zaluu.com