20100310

Өр ~ зээл!

2 comments
Нөхөр маань зээлэхийг үзэн яддаг хүн. Харин би бол шаардлагатай бол яахав зээлчихий л гээд зүтгэчих шинжтэй хүн. Гэсэн хэдий ч болохгүй л гэсэн заавар гэрт гарчихсан бол болохгүй л гэсэн үг л дээ.








Ойрд санхүүгийн талаар ном их уншиж байгаа. Тэгсэн нэг сонирхолтой номны хавтас эргүүлэх боломж олдов. Тэрэн дээр ингэсэн байхымаа.








"Өртэй хүн ямар нэг байдлаар сэтгэлийн дарамттай байдаг. Салалт, нойргүйдэл, ажлын бүтээмж буурах гм-ийн гол шалтгаан нь ӨР мөн. Хүмүүсийн гүн бараан нууцын нэг нь яах аргагүй ӨР юм. Хүмүүсийн өөрөөрөө бахарах сэтгэлийг гундааж, мөрөөдлөө биелүүлэхэд нь чөдөр тушаа болдог зүйл бас л ӨР.


Үнэхээр чухал зүйлийн төлөө өр тавьсан бол заавал буруутгах аргагүй. Орон сууц, ажил амжуулахад хэрэгтэй машин авах, боловсрол эзэмших, бизнест хөрөнгө оруулах гм-т зориулан зээл аваад, түүнийгээ сайн зохицуулж чадаж байвал том асуудал биш юм. Гэвч харамсалтай нь хүмүүс өөр олон ялих шалахгүй зүйлийн төлөө өртэй байдаг. Одоо хэрэглэхээ больсон юмуу байхгүй болсон юмны төлөө өмнхө өрөө төлсөөр байгаа бол үүнийг асуудал биш гэхэл хэцүү.



Өрөө нимгэлэх 5 үе шат
1. Нэмж өрөнд битгий ор
2. Мөнгийг юунд хэрэглэж байгаагаа тэмдэглэ
3. Ирээдүйгээ төлөвлө
4. Агшин зуурын гайхамшигт бүү найд
5. Мэргэжилтнээс зөвлөлгөө ав
Ажил мэргэжил, амьдралын зуршилыг буруутгаж болохгүй. Та өрөнд баригдсан бол чөлөөлөгдөх арга замыг эрж хай!
"Алдар нэр, эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд хэт анхаарч болохгүй.
Хэзээ нэгэн цагт эдгээрийг сонирхдоггүй хүнтэй уулзаад,
өөрийгөө хичнээн өрөвдөлтэй гэдгээ мэдэх болно."
Киплинг
Уйгагүй ажиллаж,
талархах сэтгэлээр амьдарвал
өдөр бүр мөнгө санхүүгээ хялбархан зохицуулах болно.
Би өртэй байх дургүй. Та ч бас шаардлагагүй бол битгий өр тавиарай гуйя!

20100223

2 comments
Уиллиам Жэймс хэлэхдээ "Хүн бүр өлгийнөөсөө булш хүртэл бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүчтэй хэрэгцээтэй байдаг" гэжээ. Хүмүүс гэр бүлдээ бат итгэл олж, хүлээн зөвшөөрөгдөхгүй бол өөр газар бас ийм байх магадлал ихтэй. Ерөнхийдөө энэ дэлхий тэдний хэрэгцээг хангаж чадахгүй. Хүүхдүүдийнхээ төлөө хийж чадах тэдний хамгийн сайн үйлсийн нэг бол тэдний гаргасан амжилт биш, харин тэд хүүхдүүд чинь болохоор чин сэтгэлээсээ ойлгож хайрлах юм.



Охин агаатайгаа нуугдаж тоглож байгаа нь



Ширээн дор үнэхээр сайн нуугдсан гэж бодоод байгаам даа, ккк

20100128

Penguins

0 comments
Хамтлад нь цуглуулах ёстойм байна. Тэгвэл даарахгүй гэжий шүү

20100125

Гэрэлт ирээдүй болсон үрс минь

0 comments
Хүү маань сургуулийнхаа хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд орлоо. Эхний тойрог дээрээ 5:0-оор хождым даа... күүл~
... дараагийн тойрог дээр, .... эвгүй хожигддог байна шд. Хүү жаахан сэтгэл дундуур алхаал... Гэхдээ яахав "хожиж сурахын тулд эхлээд хожигдож үзэх хэрэгтэй зүгээр" гэлээ. Хүү бас төгөлдөр хуурийн хичээлд суралцажуугаам. Тэгсэн үнэн сонирхолгүй байнаа. Нэг удаа ингэж байхым: -Ээжээ, хамгийн хэцүү хичээл бол пиано юм байна аа-ахммм...

Гэхдээ хүү маань компьютр дээр хөгжим зохиосон нь дажгүй шүү. Электрик хөгжимд илүү сонирхолтоймуу даа гэж бодлоо. Хөгжмийг нь блог дээрээ тавих гэсэн, даанч мэдлэг дутаад байнөө. Хэн нэг багштан байвал зааварчилгаа өгнө үү.


Охин маань хөгжим бүжгийн хийлийн ангийн шалгаруулалтанд орлоо. Орохдоо их сандарч гэнээ (би нь ажилтай таараад аав нь хамт явсын. мэдээлэлийг ааваас нь оруулав).
Тэгсэн та минь ээ! Яасан гэж санана аа. Шууд 1, 2 шалгуурт нь тэнцээд 3 дахь шалгуурт орох болжээ.

Гайхалтай...

Миний биш
хүүхдүүдийн минь мөрөөдөл
тэдний минь амьдралд улам ихээр биелэх болтугай!

20100108

Шүд нь унав

0 comments
Охин маань 6-тай. Ойрд үсэг нтрээ цээжлэх гээд их ажилтай. Нэг, хоёр үеийг бол дажгүй...гурав дахь үеэсээ жаахан гацалтийн байдалтай... гацахаараа их өөлкөн, сэм харц гунигтай болноо.

Тэр ангийнх нь багш нилээн коммуунддаг бололтой. Охиныг маань нилээн дарангуйлсан шинжтэй... баахан бла .. бла .. бла гэсийм шиг байгаан. Миний хувьд бол 6-тай хүүхэд өдий зэрэгтэй уншмар аядаад байжаагаа нь таалагдажаагаа шүү.



Саяхан сүүн шүд нтр нь унах болжоогоом чинь гэсэн шүү юм бодон, охиныхоо аманд судалгаа хийлээ. Доод үүдэн 2 шүд хөдөлгөөнтэй байна аа. Нэг нь бол бүр ч унахад бэлэн болсон байлаа. Цаашлуулаад харсан чинь араас нь эржгэр томхон шүд зухуйжийнаа. Ая, харахад их өөлкөн, эгдүүтэй.

Хэдэн өдрийн дараа шүд нь уналаа. Охин гаран дээрээ шүдээ тавьчихсан, чухал царайлчихсан өөдөөс харжийн.


Би: Өөг, цус.... гаржийна... ааан.
Охин: (Зүв зүгэр байжээснаа "цус гаржийн" гэсэн сургаар, амаа томоо ангайж ирээд) Ааааааааайн, ааааааааайн... гэж хадаж өглөө.
Би: (Ахиад) Өөөг, энэ цус аймар харагдкуу байна аа. Уйлахаа болиооооо...

Хүү: (Ах нь) За зүгээр дээ зүгээр, агаагийнх нь бас унагааж байсын. гээл.. (миний урдуур орсноо дүүгээ мөрөн дээгүүр нь тэврээд банны өрөө орчдийм байна) Би араас нь орлоо.

Би: Алий, хараадахийдаа. Өөө, гого шүд ард нь байна. Ая ийм гоё шүд гаргахгаад байсым байна шд, мммм... бла .. бла .. бла .. хүү бид 2 гоё, гоё юм ярьсөөн


Нэг хэсэгтэй охин маань их чухал үүрэг гүйцэтгэсэн бяцхан баатар бүсгүй царайлан эрх мэдэлтэй, догь байлаа. Бид ч байдаг хүндэтгэлээ охиндоо, дүүдээ зориулав. Том болжаагаа бас нэг алхам юм хойно хүндэтгэл байлгүй яахав.

20091231

^_____2010______^

0 comments

Ирж буй 2010 он танд болоод таны гэр бүлд аз жаргал, амжилт бүтээл,
Монгол түмэнд маань аз жаргал~хийморь бэлэглэх болтугай!

Бид 4-өөс...