20080801

Орой салхинд гарангаа Сүх жанжныхаа талбайгаар алхаж байтал Учка МАХнамын байрыг харснаа "Хөөх, хүмүүс гал түлцийн байшдээ. Муу юм сурсан хүмүүс л ингэжаагаадаа!" гээл шогшроод авлаа.


Миний хүү Төгс дүүгээрээ "Р" үсэг хэлүүлэх дасгал хийлгээд. Харамсалтай нь охин маань "Р" үсэг огтхон ч цэвэр хэлж чаддаггүй юм. "Р" гэж хэлэхэд "Л" эсвэл "С...С" гэж хэлдэгийн.
Ахин дахин давтуулсаар байгаад Төгс сүүлдээ бухимдаад ... уйлаад, "энэ Учка чинь ерөөсөө үгэнд орохгүй байна" гээл бөөн уйлайн, майлаан болов оо... Харин Учка бүүр эргэлзсэн шинжтэй, нүд нь эргэлдээл зогсож байлаа.
Би хүүгээ тайвшируулах гэсэн чинь инээд хүрээд болдоггүй, инээгээд байсан чинь хүү бүүр ч бухимдсан бололтой уйлаад зогсдоггүй ээ. (:

No comments: