Хүн бүрийн сүүн шүд 5-6 насанд унадагдаа. Хүүгийн маань сүүлийн сүүн шүд нь өнөөдөр уналаа. Уналаа ч гэж, би татаал авцанлдаа.
Өнгөрсөн өвөл хүүгийн маань анхны сүүн шүд унахгаал, хөдлөөд байсым. Тэгсэн нэг өглөө 6 өнгөрч байсан байхаа \хүү маань сургуульдаа явахын тулд өглөө их эрт босох хэрэгтэй байдгын\, нойрон дунд л, галын өрөөнд манай нөхрийн дуу нэг чангараал, хүү маань нэг уйлагнаал байхын. Тэгээл би гайхаал яацын болдоо гэж бодоол, босож ирээд юу болоодаагааг хартал... Галын өрөөний ширээн дээр хэд хэдэн төрлийн техникийн бахьнууд жагсаагаад тавьцан, нөхөр маань нөгөө эгдүүтэй бас унахкуу удаад байгааг шүдийг нь сугалах санаатай зогсжаахын. Би гайхав. Бахьнуудыг хараад, цочдым байна.
- Юу болов, бахиар яахнуу гэсэн юм яриал очтол Нөхөр маань
- Шүдий нь авчий гэсэн чинь айгаад байхын гэхийн
Би бүүр гайхав
- Яаж авах гэжаагаан гээд бүүр нойрноосоо сэрчлээ.
Хүү
- Би угаасаа аймхай шд гэцэн булан руу чихцэн, авхуулахкуу гэсэн шинжтэй нөгөө зоригтой баатар чинь бүлтгэнцэн суужаахын.
Тэгээд нөхрийгөө тайвшируулав. Нөхөр ч банны өрөө рүү явлаа.
Тэр хооронд хүүдээ
- Миний хүү ч уг баатар л байсым даа. Юунаас нь айдын гээд шүдийг үзжаагаа царайлаад, утсаар ороогоод
- Аав нь яасын, бүүр айлгацыю гэх мэт юм ярьжаагаад, таттал, суга үсрээл унаж билээ.
Ер нь манай гэрт гэнэ гэнэ их хөгжилтэй үйл явдалууд их болдогымаа. Тэгжаагаад өөр юм хум сануул бичиж байнаа.
No comments:
Post a Comment