20080905

Аборт дэмий!

Хэрэв доорх зургийг сайтар харуул: эмчийн бээлийтэй гарын дунд хурууг гар атгасан байгааг харах болно. \Эхийн хэвлийд бүрэлдээд ердөө 21-хэн долоо хоногтой \6сартай\ үр хөврөлд Жозеф Брюнер хэмээх эмч мэс засал хийж. Учир нь үр хөврөл bifida буюу алхаж бас зогсож чадахааргүй төрөлхийн согогтой гэж эмч нар оношилсоным байна. Иймээс үр хөврөл бүрэлдэн тогтох явцад хэвлийгээс нь гаргалгүйгээр мэс засал хийвэл төрөлхийн гажиг нь засагдана гэж шийдсэн эмч нар хүүхдэд эхийн хэвлийд нь мэс засал хийхээр болжээ. Мэс засал дуусах үед хүү бяцхаан төгс бүрэлдсэн гараа гаргаж ирээд л эмчийн хуруунаас бариад авж. Хэдэн сарын дараа хүү эв эрүүл төрсөн. Энэ бол үнэхээр гайхалтай үйл явдал юм.\



Эхийнхээ хэвлийд бүрэлдсэн цагаасаа хойш л амьтай, маш сайн мэдрэмтгий байдаг. Хэрэв аборт хийх багаж эхийн хэвлий рүү орох үед хэвлийд буй baby бултаж эхлэдэг. Тэр ч байтугай мэс биед нь хүрэхэд амаа ангайж, өвдөлтийг мэдэрч орилох мэт дэрс харагддаг.

Томчууд бид хуруу гараа эсгэхэд л яадаг билээ дээ. Тэгүүл хирчигдэж, тамлагдаж байхдаа тэр baby ямархуу зовиуртай байдаг бол... Төсөөлж, хэлэхийн аргагүй...


Төрөхийн хүслэн

Нарт Ертөнцийг харах гэж тэсэж ядан хүлээнэ би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийг уудмийг алдалж нэг үзнэ би.
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
Хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү?

Өвдөхийн эрхэнд би, хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би, аварч чадахгүй нь ээ?

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа та намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийг мууг надад бүү тулгаач, би гуйя

Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би ториноод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд нь найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.
Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад
Зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад

Өвдөхийн эрхэнд би, хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би, аварч чадахгүй нь ээ?

Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа та намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийг мууг надад бүү тулгаач, би гуйя
Ж. Мөнгөнхэт Дархан хот

6 comments:

Хака said...

Hvn l um hoino amidarah hvsel ih bna sh de..iasan hair hvrem, jijigheen gar ve?!..

Anonymous said...

tm shuu haka, realy lovely!

бж said...

Yanaa, aimaar yumaa. Tiim huurhun uhuurdum jaahan ursee "ugui hiichihdeg" gej bodohoor...

Melanie said...

Bi ter Mungunkhet gedeg zaluug tandag shdee. Dajgui zaluu shuu! Heeheehee

Anonymous said...

Ene sedveer bichij baigaa tani sain bnaa:) manaihan ene talaar oshoo iluug sonsoh heregtei bhaa. Hetee ahiin shuleg unen goyo shuu! Yag omnoos n heleed ogson shig... Bas mongoliin olon sait ene shulgiig huulaad tavisan baihiig harsan:) Goyo haragdaj bnlee.

Gan,

Pro31 said...

Ганаа: зочилсонд баярлаа. үнээн, тэгж бодохоор үнэхээр сэтгэл таагүй, харамсмаар гунигтай болдог. тэгээд зүгээр сууж болдогүй юм.
Мelanie: тэгэлгүй яахавд, чи 3хүүхдийг нь төрүүлцэн юм чинь, ккк.
Ган: найз минь зочлоодаагаад чинь баярлдаг шүү. Би энэ сэдвээр битүүхэндээ занимайлдах дуртайен.