20090616

Хөлний тухай түүх хэлмой, би.

Энэ миний хөл.

Харахад нээх анхаарал татаад байх юм байхкуу ээ. Байдаг л нэг жижигхээн, богинохон хөл. Гэхдээ их сайн туслах минь байгаан. Намайг хаашаа л явна гэнэ "явий л" гэдэг дээ. "NO" шдээ гэж хэзээ ч хэлж байгаагүй, дурамжхан ч байгаагүй шиг санагдаж байна. Бүх юманд л "За, эзэнтээн" гээл урагш алхадаг дуулвартай нэг эрхтэн минь юм даа. Ийм сайн үнэнч, туслагчтай байгаадаа би их сэтгэл хангалуун, бас Мөнхийн Эзэнд ч талархах минь.

Хэрэв хэн нэг нь түүнтэй ярьвал их олоон түүхүүдийг хуваалцах байхдаа гэж саяхны нэг өдөр бодож суулаа.


Хөл маань ингэж ярих болов уу даа.




Би энэ эмэгтэйг өчүүхэн жаахан байхаас нь л хамт байж билээ.
Анх уулзах тэр үед ээжийнхээ хэвлийд (ойролцоогоор 3-4 долоо хоногтоо байхад нь) хөл би гуай чинь урган гарч иржилээ. Тэхэд бид 2 хоёулаал их залуу, жаахаан байжээ. Удалгүй тэр охин "би сэлмээрайна" гээл ээжийнхээ гэдсэн дотор нь хөвөөл, сэлээл, гишгэж тогтох гэж оролдоол, бид 2 ч их хөгжилтэй байж. Тэр цагт бид ээжийнхээ идсэн хоолыг хүйсээрээ хооллож, усан дотроо тоглоол, хаяа нэг аав, ээж гэх мэт хүмүүсийн яриаг сонсоол "энэ хэн байсан бэ?" гэдэг тааврийн тоглоом тоглодог байлаа. За, тэгээд 9 сарын дараа бид 2 хорвоод мэндлэн, тас өлгийдүүлж билээ. Тэхэд надад их хэцүү байсөөн. Тас өлгийдүүлцэн би чинь ил гармаар байдаг. Хөдөлмөөр байдаг. Тонгочмоор байдаг. Гэтэл уяад хаяцийм чинь яах ч билээ.

Аажмаар эзэн маань суудаг боллоо, мөлхдөг боллоо, тэр юу ч биш алхмаарайна гэж нэг удаа хэлдийм даа. Би ч "тэгэлгүй дээ" гээл аль болох унагаачихкуухан шиг тогтохийг байдгаараа хичээж байжилээ. Гэхдээ хаяа унагаачихдаг байсым шүү. Яагаад гэвэл тэр охин өөрөө гараа хамаа намаагүй хөдөлгөөд, савчаад байхаар чинь хөл би яаж тэсэхэвд. Ойлгомжтой.



~~~
Үргэлжлэл бий...

2 comments:

Anonymous said...

Very cute bichsen bna.
Uuniig ta l ingej sain ilerhiilj chadah hun, i love it!

Pro31 said...

~~ ken bsan be, chi?