20100403

Хаягдал Езим

Өнгөрсөн сард нөхөр бидэн 2 Сингапур яваад ирлээ. Халуун ч гэж чигтэйхэн, бороо оржийн ч гэж чигтэйхэн, завгүй ч гэж чигтэйхэн байж байгаад ирлээ. Тэнд байхдаа нөхрийнхөө найзынд байрласым. Их найрсаг, зочломтгой...

Тэднийх маш хямагч хүмүүс, эхнэр нь бол ерөөсөө SAVE THE WORLD! гэсэн уриатай. Юу л хийнэ SAVE THE WORLD л гээд байна шдээ. Усаа хэмнэж байна гэж өдөр шөнөгүй гоожуурныхаа доор том хувин тосоод, усаа багахаан зэрэг нээгээд (ганц нэг дуслаар дусахаар) 2-3 өдөр орихчихым.
- Яаж байгаан?
- Дэлхий маань тэр чигээрэй усны хомсдолд ороод байгаа, дээр усны төлбөр өндөр учраас усаа хэмнэж байгаан. гэлээ. (хэрэв усны тоолууртай бол тоолуур чинь ёстой гүйдэггүйм байна лээ шоо!)

Тоссон усаараа шалаа угаана, усанд орно гм их олон ажлыг амжуулж байхымаа. Бөөн бөөн хэмнэлт байгааз дээ.



Бас болоогүй ээ. Идсэн жимснийхээ хаягдалыг хаянаа л гэж гүү! (Rubbish Enzyme)
Бүгдийг нь цуглуулаад их ашигтай гого юм хийгээд байсан. Одоо энэ талаар тайлбарлая.

1кг бор саахар буюу бурам
3кг хаягдал жимс (жимсний хальс, идээд орхисон жимсний гол гм)
10л ус

Хийх заавар
1. Хаягдал жимс, сахар (бурам), усаа сайтар холиод хэсэг байлгана.
2. Үүнийхээ дараа битүү тагтай (container) саванд 3 сар байлгана. (Эхний сардаа гашилсанаас болж гарч байгаа хийг нь гарах зорилгоор үе үе онгойлох хэрэгтэй).
3. 3сарын дараа ХАЯГДАЛ ЕЗИМ маань хэрэглэхэд бэлэн боллоо. (Хэрэглэхдээ багахан хэмжээгээр авч хэрэглэнэ.)


Энэ муухай юмыг юунд хэрэглэдэг байнаа гэж та бодож, нүүрээ үрчийлгэж байгаа байх тийм оо?

Хаягдал Езимний ашигтай тал
1. Озоны давхрагыг сэргээнэ ингэснээрээ дэлхийн дулааралд эерэгээр нөлөөлнө
2. Элдэв үнэрийг дарна. Агаарын бохирдол, машин доторх эвгүй үнэр, гэр ахуйн бараанаас ханхалдаг химийн элдэв үнэрийг дарна. (цацаж хэрэглэнэ)
3. Хортон шавьж устгахад хэрэглэнэ.
4. Газар тариаланд бордой.
5. Гүний худагын ус, бохирдол усыг цэвэрлэнэ.
6. Хогын шүүрээ цэвэрлэнэ.
7. Хувцас зөөлрүүлэгчийн оронд хэрэглэнэ.
8. Аяга таваг угаах, аруитгана.
9. Гар, нүүр угаах, үсээ зайлах маягаар хэрэглэнэ.
10. Нүүрэндээ маск тавина........
11. Цэцэг ногоогоо услана. (Багахан хэмээгээр услах савандаа хийгээд дээрээс нь усаа нэмж хийгээд хэрэглэнэ.) Ёоё, гоё байгааз дээ!?



Бас нэг ондоо төрлийнх
-20ш ногоон алим
-6ш лемон
-500г саахар

Хийх заавар
1. Жимснүүдээ мөн хутга, хирчих хавтан, дарах шилэн саваа сайтар угааж, цэвэрлээд, хатаана.
2. Жимснүүдээ нарийн, нарийн хирчээд, савандаа хийхдээ ширхэг жимс болгоныхоо завсар саахараа ахиухан цацаж дүүргээд, саваа (container) сайтар битүү таглаад, нар тусах газар байрлуулна.
3. Эхний өдрөө хий буюу хөөс гарч эхлэнэ.
4. Дараагийн өдөр таглааг нь онгойлгож хийг гаргана.
5. Ахин 2-3 долоо хоног дарна.
6. Шүүж авсны дараа варень хийх юм уу эсвэл ууж хэрэглэж болно.



Зиа, ийм байна даа. Би эдгээр зүйлсийг хийх гээд жимснүүдийн хаягдалаа цуглууж байгаа. Хийгээд хэрэглээд ирэхээрээ үр дүн нь миний бие болон гэр бүлд маань хэрхэн нөлөөлсөн тухай хуваалцана.




No comments: