20100615

Оддын охин

Хэдэн онд ч билээ дээ гэсэн. Надыг бага байхад 4:10 аас бас сурагчдын амралт эхлэнгүүт л хэдэн майр~сонирхолтой кино гардаг байж лээ.

Тэгсэн саяхнаас МонголТВ-гээр "Оддын охин" кино гараад, ёстой бага нас минь нисээд ирэв үү гэлтээ. Нөхөр бид 2 хүүхдүүдээ уруу татаж, зэрэгцэн үзэж эхлэсийн тэгсэн үрс маань огтхон ч сонирхохгүйм, харин ч "сонийм бэ! яахаараа нүднээс нь гэрэл гараад байдаг байна аа..." гэх мэт ... 'Өөрийн эрхгүй одоогийн хүүхдээ гэж' гэдэг үг гарж ирэх гэж байлаа. ~K~kkk`


Нисдэг Читмер (Чистмер хүү & өвөрмөц чанартай цэцэгнүүд)
Аррабела (үзэсгэлэнтэй ухаалаг гүнж үлгэрийн орноос энэ үе рүү бөгжөө эргүүлээл ирдэгийн)
Румбурак (хорон санаат залуу хэрхэн өөр болжаагаа тухай)
Үлгэрийн баатарууд амилсан нь (хүүхдийн аймшигийн кино гэх үү дээ)
Оддын охин (манай дэлхий дээр сониучлан яваа харь гаригийн охин)
Километр бүрд, Үхлийн архив, Нохойтой 4 танкчид (дайны үеийн тухай, гэхдээ би энэ киноог нээх сайн ойлгодогүй байсан бололтой. Бяцхан охины сонирхол биш байсан шиг бололтой)
... өөр юу билээ дээ. ?

Одооний хүүхдүүд болон өнөө үеийн хүмүүсийн сонирхол их өөр хөгжин гэх үү дээ... "Лууг хэрхэн сургах вэ", "Шерк" гэх мэт болжээ. Минийх час өөрчлөгдсөн байнөө.


2 comments:

Anonymous said...

НЭГ ӨДӨР ОХИН МААНЬ СУВАГ ЭРГҮҮЛЖ БАЙТАЛ НЭГ ТАНИЛ КИНО МААНЬ ХАРАГДААД АЛИВ БУЦАА ГЭЖ ХЭЛЭЭД ХАРТАЛ ХҮҮХЭД НАСНЫ МИНЬ ХАМГИЙН ДУРТАЙ КИНОНУУДИЙН НЭГ ОДДЫН ОХИН ГАРЧ БАЙДАГ БАЙГАА. ДААНЧ 8 ДУГААР АНГИАС НЬ ҮЗЭЖ ЭХЛЭВ. 32 НАСТАЙ ЭЭЖ, 2 ДУГААР АНГИЙН ХОЁР ОХИНТОЙ ЦУГ ҮЗЭЭД. БИ ЧЕХОСЛОВАКИЙН БУСАД КИНОГ БАРАГ МАРТЖЭЭ.ЭНЭ КИНОГ ДАХИЖ ГАРААСАЙ, ҮЗЭХ ЮМСАН ГЭЖ 20 ГАРУЙ ЖИЛ ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗЭЭС ХҮЛЭЭСЭН ДЭЭ. ДААНЧ ХӨӨРХӨН КИНО ДОО.ХҮҮХЭД НАСАНД МИНЬ ХҮРГЭЖ ӨГСӨН МОНГОЛ ХЭМЭЭХ ТЕЛЕВИЗИЙН ХАМТ ОЛОНДОО МАШ ИХ БАЯРЛАЛАА. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Anonymous said...

Чи ч бас азтай. Үзсэн юм байна. Би дахиж огт үзээгүй л байна. Тэгж байгаад нэг үзэх юмсан. :)