20100708

Өглөөний цайн дээрх ярианаас


Өглөөний цайн дээр охин (6настай) маань "хамгийн баяртай байсан үеийнхээ тухай ярилцая" гэж санал гаргалаа.

Охин: Би өчигдөр орой их юм сурсан. Тэгээд их баярласан гэж яриа нь эхэллээ. Би ээжтэй хамт pizza хийж сурсандаа, бас торт хийж сурсандаа их баяртай байна. Одоо аав яриарай. Ингэж яриж байхдаа их бодлогошронгуй шанаа тулж ирээд яриж байлаа.
Аав: Аав нь хуримынхаа өдөр их баярласан.
Хүүтэй болсондоо бас охинтой болсондоо ...
Хүү: За би бодоодохы... ммм... сайн найзуудтай болсондоо баяртай байна. Нэг их олон юм ярьсангүй. Хүүгийн маань олон сайн чанартай тэдгээрийн нэг чанар нь найз нөхөдөө хамгаалах, тэдэндээ үнэнч байхыг туйлын эрхэмлэдэг.
Ээж: Мэдээж аавтай нь гэрлэсэндээ ээж нь их баяртай байдаг. Бас анх хүүгээ гэдсэндээ олоод их баярлаж байлаа. Дараа нь охинтой болсондоо их баярласан. Бас одоо ингээд ширээ тойроод та нартайгаа ярилцаад сууж байгаадаа баяртай байна.


Дараа нь амьтны нэр хэлж тоглолоо. Энэ өглөө их сонирхолтой халуун дулаан яриагаар эхэллээ. Аав, ээж, агаатайгаа ий сайхан цаг гаргахад тусалсан хонгортоо БАЯРЛАЛАА


2 comments:

urdglss said...

Ohin chin ymar tom boljiinaa, ter bichleg deerh byatshan ohin odoo iim tom boltson bh gej... ingeed bodhoor bid ch bas "tom bolj baigaagaa" medhiimaa, tee.

бж said...

Saihan naadaarai.