20100731

Олон нийтийн 00-ыг хаа сайгүй үнэгүй байрлуулахсан!

Их хот!

Энд тэндгүй шивтэр ханхлаастай!

Энд тэндгүй...цонхоор гадагш харахад, булан тойроод эргэхээр
боор айлын цонх, полконы доор эрэгтэй, эмэгтэй, хүүхэд шуухад
янз бүрийн насны хүмүүс хаа хамаагүй сариастай. Тэр ч бүү хэл
явган хүний зам дээр явж байснаа, яаааг чанх урд,
өмдийг тайлаал хүүхдээ шээлгэчихнэ.
"Хүүхэд юм чинь яадаг юм!" Багаас нь
нуудгайгаа нууж хаахыг сургамаарсан уг.
Бэлгийн хүмүүжил гээчийг нь эцэг эх нь өөрсдийнхөө уланд гишгээд хаячих юм

Та минь ээ! Энэ чинь арай дэндэх биш үү!!!


Энд тэнд... ер нь хаа сайгүй
ОЛОН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР БАЙРЛУУЛААД ӨГӨӨЧ ХОТ, МОТЫН
ДАРГА МАРГА НАРАА!

Тэгээд ТВ, Радиогоор тэдгээр 00-ыг хэрхэн ашиглах тухай
зааварчилгаа заахгүй бол бас гадуур дотуур нь онж монохгүй,
цаас нтрыг нь хулгайлаад... яавал хувийн ариун цэвэр сурах
ард түмэн билээ дээ бид чинь.


Бас нэг зүйл, өглөө ажилдаа гарахад айл болгон хаалганаас
хэдэн СМ-зайтай боодолтой боодолгүй хогнууд, бараг л
энэ айл урьд шөнө найр хийждээ, тэднийх ийм юм дэлгүүр авжээ
гэсэн зарлалууд хөглөрөөстэй.

"Гэр орон минь цэвэрхэн байвал, энэ хэдэн СМ зайнд юун ч асгараад,
цацаастай байсан хамаагүй шдээ. Гэрээ сайн цэвэрлээрэй... бла бла бла"
Бичигдээгүй хачин чигтэйхэн хуулиуд ... ёох гэж газар сайгүй хөглөрөөстэй.

Хувиа бодсон үйлдэлээ больцгооё тэх үү.


2 comments:

бж said...

Harin tiimee, niitiin 00 gej neeree tom asuudal shuu. Ulaanbaatart gaduur yavahaar bolbol sain "beltgej" avaad garahgui bol gadaa 00 olno gej naidah hereggui dee.

Pro31 said...

hey sn uu, бж? harin tmee...