20101106

Sunday Plaza's coffee shop is BAD!

Хүн хүлээх нэрийдлээр Sunday Plazaд 1 цаг орчим зүгээр суужаахаар ганц кофе аваад, ном уншаад суужээе гэсэн.

Найруулдаг кофе (200 төг) 350төг гэнээ. -Өө, зааз. Тэгсэнд орвол өөр кофе ууна аа гэх шүү юм бодоод кофе шоп руу очлоо. Орлоо. Суулаа. Зааланд цаах нь нэг аятайхан хувцасласан залуу хумсаа авжийн. -Хаах, энд хумсаа аваад байхдаа яахав дээ. газраа олж дээ. Үйлчлэгч нь хаачсым болоо.

-Зөөгч нь байгаам бол уу?
Нөгөө хумсчин залуу
-Би байна. гээд босоод лангууныхаа араар хумсаа авангаа орлоо.
-Миню нь байна уу?
Залуу хумсаа авангаа
-Наана чинь байна.

Дургүй хүрлээ. Энд хумсаатай кофе уухкуу ээ гэж бодоод гарлаа. Үүднийх нь заалан дахь сандалд суугаад, цүнхнээсээ үзэмтэй самар, номоо гаргаад тухлаад суув.

Намайг бүтэн цаг суухад тэднийд нэг ч хүн орсонгүй. -Үйлчилгээний соёлгүй, бүдүүлэг гоё харагдахаас хэтэрэхгүй үйлчлэгч нар их олон байхым. Гэвч тийм бүдүүлэг байгаагаа мэдрэх ч үгүй байгаа нь харамсалтай юм.

No comments: