20111006

Хадам



Иймэрхvv гэр бvл нилээд байдаг. Эхнэр нєхєр хоёр эвтэй сайхан амьдардаг, харин хадам хvvгээ харамлан биеэ барьж чаддаггvй. Тэр хvvдээ хvчтэй нєлєєлж чадахгvй тул єєрийгєє хєєрхий, ядарсан зовсон, хаягдсан эх гэж харуулахыг хичээдэг. Залуу хосыг амралтанд явах гэхээр хадам гэнэт євдєнє, хvv юун амрах євдсєн эхээ сахих хэрэгтэй болдог.

Эх нь нэг ёсондоо євчнєєр айлган сvрдvvлж байна. Хэрэв хvv тоглоомын дvрмийг баримтлахгvй бол их муу хvv болдог, улмаар бэр хадамдаа дургvйцэж, уурлана. Яваандаа эхнэр нь "Нэг бол би эсвэл эх чинь" гэж тулган шаардах тул гэр бvл салж сарнихын ирмэг дээр хvрч очно.


Хэрхэн аз жаргалтай болох тухай хадамд єгєх зєвлєгєє
1. Та худлаа євчилж хvvгээ айлгаснаар тvvний дургvйцэл, уцаарыг хvргэнэ. Тэр ёстой учраас биш харин хайрт, ухаалаг мэргэн эхдээ хайртай учраас дотно харьцаатай байх.

2. Та хvvгээсээ анхаарал халамж шаардахын оронд тvvний гэр бvлд илvv анхаарал тавь, аль болох тусалж,
тэднии аз жаргалд vнэн сэтгэлээсээ баярлаж яв.

4. Хэрэв танай хvvг хайрлаж байгаа бол, хэрэв таны хvv хайрлах чадвартай бол та сайн хvн єсгєж хvмvvжvvлжээ. Тэгэхээр тvvний хайр танд ч бас хvрэлцэнэ.

Хадмаа хэрхэн ойлгож, тэвчих тухай бэрд єгєх зєвлєгєє

1. Зєвхєн ганц та нєхєртєє хайртай байх эрхтэй биш, эх нь ч ийм эрхтэй гэдгийг санаж яв.

2. Хадмынхаа эерэг талуудыг олж хар. Тvvнийг vзэн ядах биш харин бараг єрєвдмєєр байгаа биз? Тvvнийг єрєвд хайрла, нєхєр та хоёрын харилцааг єєрчлєх хvч чадал тvvнд vгvй.

3. Хадмынхаа гаргаж буй ааш авирт хошин маягаар ханд, тvvнтэй харьцах харьцаа зєвхєн нєхрийн хэрэг гэж бvv бод. Хань нєхєртэйгээ хамт хадмаа "номхотгох" арга хэмжээ аваарай.

Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

No comments: