20081117
20081116
Амралтаараа музейд
20081114
Нууцхан нарийн жимээр

Хүний эсэд шурган
Хүйс тэмтэрч эхэлнэ би..." гэж хар тамхины хорыг Ш.Энхсайхан бичсэн байдаг аж.
Мансууралтай тэмцэх чиглэлээр чамгүй удаан жил ажилласан Л.Азбаяр хэлэхдээ:
"Манай оронд хар тамхи, мансууруулах бодисын нэгэн төрөл каннабисын хэрэглээ их болсон. Мансууруулах бодис хэрэглэх сонирхолтой хүүхэд, залуус олон болсон" гэж байсан. Эг, Сэлэнгийн сав газар, цаашлаад төмөр зам дагуух ихэнх аймагт ургадаг олсны ургамал хүний оюун ухаан, мэдрэл сэтгэхүйд хүчтэй нөлөөлдөг. Тэр ч бүү хэл Орхон, Дархан-Уул аймагт байх хүүхдийн зусланд мансууруулах үйлчилгээтэй ургамал ургадаг. Манайд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн хүүхэд амь насаа алдсан явдал ч гарсан."
Мансууруулах бодис нь хүний уураг тархи, мэдрэл сэтгэхүйд хүчтэй хор нөлөө үзүүлдэг химийн болон ургамлын гаралтай бодис юм.
Мансууруулах бодис хэрэглэх нь Мансуурах, Донтох, Сэтгэлийн гаж хөөрөлд орох, Гуньж гутрах зэргээр сэтгэл мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулна.
Дэлхий нийтээрээ мансууруулах бодисыг Наркотик гэж нэрлэж байгаа ба хөшөөх, мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай грек үг.
Мансууруулах бодисыг хэрэглэдэг хоёр шалтгаан байна
Хүнд өвчтөнд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд (маш хүнд хагалгаа, хорт хавдрын үед г.м) эмчийн хяналтын дор, эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг.
Нөгөө нь хор уршгийг нь мэдэхгүйгээс Бусдад уруу татагдах, Бусдыг ухамсаргүйгээр дуурайх, Сонирхож саваагүйтэх, Сэтгэлийн хямралаас гарах гэж үзсэнээс болж хууль бусаар хэрэглэдэг.
20081113
~~~Oсама or Обама~~~
Би уг нь гэр доторх улс төрийн асуудалаар их мэргэшсэн хүн л дээ. Тэгсэн сүүлийн үед өөрийн эрхгүй улс төр ялангуяа энэ АНУ-ийн талаар их сонирхоод эхлэв. Энэ удаагийн АНУ-ийн ерөнхийлөгчийн сонгууль дэлхий дээрх гэр бүл болгоны анхаарал татсан бололтой. Бодоод үзэл дээ, том хүү маань хүртэл "Ээжээ, та америкийн сонгуулийн тухай юу гэж боджийн?" гэх мэт асуулт тавьж, гэр дотор маань хүртэл сонгууль явагдахгээд байгаамуу даа гэмээр л болж өнгөрлөө.Ингэхэд ер нь Обама гэж хэн бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч, хар залуугийн талаар жаал нэт ухаж сонирхов. Түүнд дуртай ч хүн байхын дургүй ч хүн байхын. Гүү, яахав дээ хэрэв энэ залуу зүгээр л гэр бүлээ тэжээгээд явжээсан бол юүгээл хүн болгон, сайт болгон түүний талаар элдэв news бичихэв дээ, тиймз дээ.
Миний уулзсан хэд хэдэн америкчууд Обамаад ам сайнгүй байлаа. Тэхдээ ямар ч хүнд сайн ч тал байна, сул ч тал байна. Америкчууд өөрсдөө сонгосон учир цаашид яахы нь харжээе.
Эмээ юутай жаргалай байнаа.

Алдартай эрэгтэйчүүдийн ард хүчирхэг эхнэрүүд байдааг гэж үнэн үг юмаа.

ерөнхийлөгч болохоороо чамайг ордны..... болгож болохым шоо... гэж
20081112
Өөрийгөө өөрчлөхүй
2.Бусдын хийснийг ажиглаж єєрєє бие даан хий. Учрыг нь ухаар, нягт нямбай, тэсвэртэй бай, биеэ бvрэн дайчил.
3.Зорилготой бай. Дэмий зvйлд санаа бvv зов. Хий хоосон бvv мєрєєд. Хийх зvйлээ тєлєвлє. Олон юмны араас бvv хєєцєлд.
4.Найз нєхрєє зєв ол. Инээсэн бvхэн нєхєр биш. Тєлєвлєгєєтэй ажилла. Маргааш юу хийхээ урд vдэш нь тєлєвлє.
5.Yгvй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгvй байдаг ч үгүй гэж хэлж сураагvй хvн єєдтэй явах нь vгvй.
6.Єєрийгєє битгий чамла. Єєрийн шилдэг чанараа улам зvлгэн єнгє оруул.
7.Муу зуршлаасаа сал. Дутагдлаа шударгаар хvлээж сур.
8.Єєрийгєє зэмлэж сур. Биеэ хуурдаг хvн бvтэлтэй явах нь ховор.
9.Єдрийн аль цагт хамгийн их vр бvтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бv vр, армах хооллоход тэр мєчийг бvv зориул.
10.Хийх гэж буй зvйлээ vнэхээр чухал эсэхийг єєрєєсєє асууж тунгаа.
11.Битгий цухалд, бачимд. Ядарвал ажлаа хойш тавь.
12.Yнэхээр юм бvтээе гэвэл биеэ эрvvл авч яв. Эрvvл биед саруул ухаан оршдог нь хамгаас vнэн.
13.Сайхныг мєрєєд. Гутранги vзэл сайн юманд хvргэдэггvй. Yүнээс ч их юм хийх чадна гэж єєрийгєє зоригжуул.
14.Хийх зvйлээ зvрх алдалгvй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхэлж, ямар аргаар хийхээ тунгаа.
15.Дарга ч ба, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
16.Бусдыг ашигтай зvйлд урамшуулан ятга, зоригжуул, тусла.
17.Хийх гэсэн ажлаа хойш бvv тавь. Нэн даруй хийж сур.
18.Бусдын vгийг нухацтай сонсож сур. Хvний хэлснээс хэрэгтэй нь ав, хэрэггvй нь гээ.
19.Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бvтээмжтэй болно. Зорьсондоо хvрэхэд ч хялбар болно.
20.Мэдрэхvй зєн совиндоо vе vе ч болов итгэж бай. Дан ухаанаар бvхнийг дийлэхгvй vе бий.
21.Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хvнийг єєдтэй болгосон удаагvй.
22.Бусдын шvvмжлэлийг хvлээж авч сур. Энэ нь амжилт олохын vндэс.
23.Хийх гэж байгаа зvйлээ хэцvv гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.
24.Хvнээс vг дуулах сайхан. Бусдыг магтаж, єєрийгєє магтуулахад юу нь муу байх вэ. Нєхєр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
25.Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхvv зорьсноо хэрэгжvvлэхийг хичээж сур.
Зиак, энэ бүхэн надад бас блогт маань зочлон орж ирэх хүн бүрт хэрэгтэй болуу гэж бичлээ.
20081111
Сонирхолтой Өдөр
20081106
НҮД АМЬДРАЛЫГ ХАРАХ ТОЛЬ
Ойрд компьютер дээр суугаадаагаа болохоор нүд их хөшөөд ч агаам шиг, хорсоод ч агаам шиг, өвдөөд ч агаам шиг, аргаад ч агаам шиг.
Тэхээр нь жаал энэ талаар судлав, тэгсэн ингэж байхын....
Нүдээ чилэхээс хамгаалах.
•- Хэдэн цаг тутамд таван минут хиртэй нүдээ аньж байх
•- Хоёр гараа хооронд нь хэдэн минут үрж дулаан үүсгээд сандлын түшлэг налан сууж байгаад гарынхаа алгыг хумбайлган нүдээ таглах. Энэхүү дулаан нь нүдийг амраана.
•- Цонхоор гадагш харах юмуу урт коридор, аль болох өргөн, олон зүйлийг хамруулан, тус бүр дээр нь нэг минут хиртэй тогтож харах нь мөн нүдний чилээг гаргахад тустай.
•- Гараа урагш чигээр нь өргөж байгаад үзэг барин нүдрүүгээ аажмаар, давхарлан харагдтал ойртуулах дасгалыг нэг минут хиртэй давтаж хийвэл нүдний булчин чангалах сайн талтай.
Компьютерээс нүдээ хамгаалах.
•- Хоёр гараа хооронд нь хэдэн минут үрж дулаан үүсгээд сандлын түшлэг налан сууж байгаад гарынхаа алгыг хумбайлган нүдээ таглах. Энэхүү дулаан нь нүдийг амраана.
•- Цонхоор гадагш харах юмуу урт коридор, аль болох өргөн, олон зүйлийг хамруулан, тус бүр дээр нь нэг минут хиртэй тогтож харах нь мөн нүдний чилээг гаргахад тустай.
•- Гараа урагш чигээр нь өргөж байгаад үзэг барин нүдрүүгээ аажмаар, давхарлан харагдтал ойртуулах дасгалыг нэг минут хиртэй давтаж хийвэл нүдний булчин чангалах сайн талтай.
Компьютерээс нүдээ хамгаалах.
Компьютер дээр ажиллахад нүд чилэх явдал түгээмэл тохиолддог. Толгой өвдөх, нүд бүрэлзэх, халуу оргих зэргээр өөрчлөлт өгдөг. Дараах журмыг баримтлах хэрэгтэй.
•- Дэлгэцнээс 50-иад см зайд байх
•- Дэлгэцэнд давхар хамгаалалт хийх
•- Нүдээ аних дасгалыг үе, үе хийж байх
•- Мөн амарч, завсарлаж байх
•- Нүдний эмчид үзүүлж, хараагаа шалгуулж байх
Телевизор үзэхдээ нүдээ чилэхээс хамгаалах санамж:
•• Дэлгэцний ойролцоо гэрэл чийдэн тавих хэрэггүй. Хурц гэрэл нүд гялбуулна.
•• Телевизороос доод тал нь хоёр метр хиртэй зайнд суух
•• Өрөөний гэрлийг зөв тохируулж дэлгэц рүү тусахааргүй байрлуулах
Нүдэнд орсон юмыг гаргах
Сормуус болон бусад жижиг зүйлс нүдэнд орчихвол доорхи санамжийг анхаараарай.
1. Нүдээ үрж, нухчиж болохгүй
2. Гараа сайтар савандаж угаагаад дээд зовхио зөөлөн татаж доод зовхин дээрээ тавиад хэдэн минут байлгахад нулмис гарч, нүдэнд орсон зүйлийг урсган гаргах боломжтой.
3. Хэрэв нүдэнд орсон зүйл гараагүй бол дусаагуураар бүлээн ус дусааж юмуу зөөлөн гойжиж буй усны дор толгойгоороо тосч нүдрүүгээ гоожуулж орсон зүйлийг гаргаж болох юм.
4. Зовхио доошоо зөөлөн татахад орсон зүйл харагдаж байвал цэвэрхэн алчуур даавууны үзүүрийг норгоод арчиж болох юм.
5. Харин нүдний алим дээр наалдсан зүйлийг оролдсоны хэрэггүй шууд эмчид үзүүлэх нь зүйтэй.












