20081116

Амралтаараа музейд

Хүү маань амралт миний ажил ихтэй үеэр таарсан тул яаж өнгөрөөх талаар бид 2 ярилцаад, нөхөр маань УБ дахь хэдэн музейгээр оруулж сонирхуулахаар болж, манай 3 хамтдаа өнгөрүүлэхээр болов.
Жуковын музей
Энэ музей манай 2-т их таалагдсан. Жинхэнэ цэрэг хүний хэрэглэдэг буу шийдэм, хувцас хунараас авхуулаад өч төчнөөн сонирхолтой юмс байсан гэнэ.
Байгалийн музей
Янз бүрийн өт хорхой, эрвээхий авгалдай, динозаварын өндөг гээл наян юмнаас миний бяцхан хатагтай аймшигт том Динозаварын яснаас их цочиж, яджаахад дээрээс нь харсан учраас бүүр сонин болсон гэнээ. Харин хүү маань эр хүн юм болохоор аятайхан байсан гэхийм.
Угсаатны музей (Үндэстний музей болсон сурагтай)
Энэ музей их сонирхолтой зүйлүүдтэй учирсан юм шиг байна лээ.
Орой ажлаасаа ирээд
Би: "Юу хамгийн сонирхолтой байв" гэсэн
Хүү: "Тэр Дүрвэд үндэсний хувцас үнэн РОК байсаан, ээжээ"
Би: "Ямар сонинын, юу нь тийм рок байсын"
Хүү: "Ааа, тэр энд тэндээс нь юм хум унжцан, малгай залгай нь үнэн сак юм байна лээ. Та өөрөө харсан бол шууд л тэгж бодогдохоор"
Би: "Кээ, би тэр музейг чинь зөндөө үзсэн, надад ерөөсөө тэгж санагдаагүй шд"
Хүү: "Тэр үед та рок гэж мэддэггүй байсз" гээд мушилздиймдаа.
Би: "Өөр юу таалагдсын"
Хүү: "Бас дээр үеийн копюьтер чинь их сонин байсын байнлээ. Гараараа биччээд, нэг гараараа дээд талынх нь хөдөлсөн юмыг нь хажуу тийш нь түлхээл, үнэн сонирхолтой нассс.
Чойбалсан баатарын сэлэм нь майр том, урт. Яаж тэрүүгээрээ байлддаг байсын гэж бодмоорм байлээ"
Би: "Миний охинд юу таалагдсан"
Охин: "Гоё, гоё хувцаснууд байсаан. Тэгээд...тэгээд...одоо санакуу байнаа, ээжээ. Та хамт явкуу яасым бэ. Тэгүүл өөрөө үзчихкүү юү"
... гэх мэт хүүхдүүд маань баахан музей үзлээ, их ч юм ойлгож авсан бололтой.
Дараагийн амралтаар нь юу хийлгэдэгийм билээ?

3 comments:

бж said...

Угсаатны музей гэж хаана байдаг билээ?
Жуковын музейн хажуугаар зөндөө гарч байсан хэрнээ ерөөсөө орж үзээгүйм байна.

Pro31 said...

Яагаав хуучнаар Хувьсгалын музей шдээ. Динозартай музейны урд талд байдаг байсандаа, ордны зүүн талд нь.

Жуковын музейн дээшхнээ Цэргийн музей гэж бас бий, тэр бас их сонирхолтой

GeorginA said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481