20090603

2 comments
Р.Чойном Бяцхан сургаал-1

Тунгааж бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан ю
анд, сvvлд нь дуугар.

Хvний амьдралд чухаг мөртөө
Хvvхдэд хэлдэггvй сургаал гэж бий.
Хvй ертөнцөд элбэг мөртөө
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий!
Өнөө vдэш голсон хоол
Өглөө Босоход эрдэнэ болдог.
Өсөхийн цагт хайхраагvй янаг
Өтлөхийн vед бурхан гэгддэг.
Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий.
Хот газар булаацалддаг зvйл
Холын хөдөөд, хог дээр хэвтэх ч буй.
Хадтай газар хадуур хэрэггvй,
Модтой газар савар хэрэггvй,
Морьтой хvнд бензин хэрэггvй,
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй,
Аргалын эвэр тэмээнд хэрэггvй,
Адууны сvvл ямаанд хэрэггvй,
Архины лонх шувуунд хэрэггvй,
Алтан бөгж сармагчинд хэрэггvй.
Бөөгийн хэрэгсэл ламд гай,
Бөхийн зодог эхнэрт лай,
Бурхан тахил чөтгөрт дараа,
Буу саадаг чавганцад төвөг.
Байгаль болоод хvний ёсонд
Байх байр, зохицох зохицол гэж бий.
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггvй орон зай гэж бий.
Хэн бvхэн, балчир хvvхдийг өхөөрдөвч
Хээр тааралдвал айж зэвvvцнэм зээ.
Хэвтэж байхдаа, амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл, аюул гэдэг тэр!
Ууланд байхдаа мод гэдэг vзэсгэлэн ч
Унтаад босоход, гэрт ургасан байвал ямар вэ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө, морьтой загас таарвал ямар вэ?
Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид, огторгуйдаа чимэг,
Ойчоод ирвэл нь дэлхий юу болох вэ?!
Хөлийн оймсыг гарт өмсгөвөл ямар вэ?
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ?
Хөхний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэ?
Хөрсний анжсаар дээл эсгэвэл яах вэ?
Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй.
Зохицох ёсон гэвч, дотроо бас
Зориуд тааруулсан өөрийн цагтай.
Yлгэрлэвээс, өглөө галлах эхнэр
Yд өнгөрөөд босвол хэрэг юун.
Yерхэж явсан нөхөр, туслах тусаа
Yхсэн хойно санавал, тус юун.
Yелзvvр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм төдий.
Yймээний жил, тvмнийг аварсан зэвсэг
Yе нь өнгөрөхөд тvvхийн дурсгал төдий.
Учир иймээс, амьд сэрvvн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бvхнээ зохицуул.
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай, зvйн дотор яв!
Бусдыг хэлэхээсээ өөрийг урьтаж шинж.
Буруу зөвөө, ухаант хvнээс асуу.
Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сvйд!

20090530

2 comments
Охин маань аавдаа Алтан загасны тухай үлгэр ярижийнээ. Нөхөр маань үлгэрээ сонсож байхдаа хөхрөөд, эвхрээд, унаад байхаар нь би сэм сонсов. Тэгсэн ингэж байна аа.

....... "Далайн ус хөдлөөд, үсгэн хэлбэртэй болоол, тэрэн дээрүүр нь алтан жагас намираал иржийн гэнээ. "Өвөө ахаа хүрээд ирсэн үү? Юу болсон, эмээд таалагдкуу байна уу?" гэсэн чинь өвөө ах "Харин тиймээ, таалагдкуу байна. Чи нэг гоё цэцэгтэй түмпэн ... аммм... үгүй ээ гоё цэцэгтэй түмпүүчик өгчөөч дээ." гэж асууж гэнээ. .... Нэг иймэрхүү хэлбэрээр яриад байхаар чинь аав яаж инээхкүү байж чадахав дээ.

Охин маань үлгэр хэн нэгнээр яриулчаад, дараа нь өөрөө их баяжуулж яридагийм. Тэгсэн алдарт Алтан загасны үлгэрийг их орчин үеийн болгоцоон яриж байдаг байгаа.

Дараа энэ үлгэрийн шинэчилсэн хувибарийг нь охиноороо дэлгэрэнгүйгээр яриулаад блогтоо тавих болноо. Их сонирхолтой байх болов уу гэж бодном.

20090529

5 comments
Ойрд уг нь их л сонинтой. Даанч блогтоо орох зав ердөө гаркуумаа.

Саяхан охин маань бэлтгэл ангиа дүүргэж, хаалтынх үйл ажиллагаа боллоо. Нөхөр бид 2 ч бөөн баяр охиныхоо анги руу очлоо. Тэнд нээх жаахан өөлкөн өөлкөн бяцхан иргэд сурсан мэдснээ гайхуулах шиг болжийнээ.

Би ч яахав охиноо хараал, миний охин хамгийн өөлкөн нь юм шиг харагдаал, өхөөрдөөл сууж байлаа.

Тараад гэр лүүгээ явж байхдаа нөхөртөө "Би жаахан байхдаа ийм гоё плаж өмсөж үзээгүй." гэлээ. Тэгсэн нөхөр маань намайг \арай охиндоо атаархаад байна уу даа гэсэн шиг харснаа\ "Хайрт минь би бас амьдралдаа ийм плаж өмсөж үзээгүй ээ. Чи бид 2 адилхан юм байна аа" гэснээ нээх жоготой инээдэг байгаа.


20090513

4 comments
Сайн найз гэж хэнийг хэлэх вэ?

- Найзууд маань өндөр гүүрнээс үсрий гэвэл нь "NO" гэж хэлээд доороос очиж тосож авна.

- Хоёулаа харанхуйд явах нь ганцаараа гэрэлтэйд явахаас дээр.

- Чамайг юу яриж байгааг бүгд сонсдог. Харин чамайг яриагүй байхад зүрх сэтгэл дэх үгийг чинь сонсдог тэр хүн.

- Эргэн тойрон дахь хүмүүс чамтай хамт алхдаг байхад, жинхэнэ найз бол чиний зүрхэнд дэх хүсэл дотор мөрөө үлдээсэн байдаг.

- Сайн найз гэдэг чамайг буруу зүйл хийчихээд хээв нэг бусдын өмнө инээж байхад чиний дотор юу болохгүй байгааг мэддэг хүнийг хэлнэ.

- Хэрэв чамд бусдаас илүү найзууд чинь хэрэгтэй үед тэд зугатааж байгаа бол тэд чиний найз биш харин чиний өрсөлдөгч нар байсан гэдгийг ойлгох хэрэгтэйм байна лээ.

- Яг ХАМБУРГЕР шиг байхыг хэлнэ дээ. (Энэ үгийг хүү маань хэлсий.)



Эцэст нь хэлэхэд: Итгэлцэлийг олоон жилийн турш бариж босгодог боловч ганцхан секунтын дотор устгаж үгүйхийх боломжтой. Тиймээс харилцаа ойлгомжгүй болох үед бусдаас илүүтэйгээр найзтайгаа харилцаатай хэвээр байх нь нөхөрлөлийн харилцааг бат бэх байлгаж чаддаг.

20090429

Бүүвэйн дуу

2 comments
Саяхан blog найз Бямбагийнхаар орж нтрийг нь үзэж явлаа. Тэгтэл Бүүвэйн Дуу гэсэн бичэлт байлаа. Орлоо, Сонслоо~~~... Уйллаа ~~*^*_*^*~~ ээжийгээ байдгаараа саналаа.

Тэгээд нэг хэсэгтээ л миний сэтгэлд аялагдсаар л байв.

20090428

Гахайны ханиад

0 comments

Гахайны ханиад гэнэ үү!? Энэ аюултай юу!? Би жаахан судлав.


20090324

Бяцхан тархитай хүмүүсийн ертөнцөөс

2 comments
Хүү маань TV суваг баахан гүйлгэж, гүйлгэж байснаа

"Дэлхий дээр Солонгосоос өөр үндэстэн байхаа больсон юм шиг байна. Бүх сувгаар Солонгос Кино шүү!!!" гэж бухимдав.